I


Ниссан компанийн Infiniti брэндийн нэрээр гаргаж байсан седан загварын автомашин бөгөөд японд худалдаалдаг нэр нь Cefiro.

1-р үе (1996 он-1999он)

  • 1996 оны 6 сарын 26-аас J30 загварын үргэлжлэл болон дунд ангиллын тансаг зэрэглэлийн автомашин гэгдэн гарсан байна. J30 загвар нь хойд хөтлөгчтэй байсан бол I загвар гарахдаа урд хөтлөгчтэй байснаараа ялгаатай юм. Үндсэндээ бол Cefiro бөгөөд салоны дотор талын урд 2 суудлын хоорондох хайрцаг нь ялгаатай байдаг байна. Хөдөлгүүрийн хувьд VQ30DE гэсэн 1 сонголттой.
  • 1999 онд G20 загвар шинэчлэгдэн гарах хүртэл Infiniti брэндийн нөхөөсний автомашин болон худалдаалагдаж байсан.I30 ба I30t гэсэн 2 хувилбартай байсан бөгөөд i30t нь илүү спорт талдаа, хойноо спойлертой, BBS брэндийн хайлшин ободтой байсан. Явцын дунд Limited хувилбар гарсан.

Хойд америкийн зах зээлд өөрийн нэг үйлдвэрийн Maxima загвартай ах дүү боловч үнийн хувьд ялгаатай байсан. Зарим тохиолдолд нэг компанийн энэ  2 загвар өрсөлдөгч болж байжээ.

Хэсэгчилсэн шинэчлэлтээр урд гэрэл нь тусдаа байрлалтай хэсгүүдээс бүтэх Multi reflector их гэрэлтэй болсон ба хойд гэрэл ч ийм дизайнтай болжээ. Мөн Bose брэндийн аудио систем суурилагдаж, хажуугийн аюулгүйн дэртэй болжээ.

2-р үе (2000он-2004он) I30/I35

  • 2000 онд Maxima-тай хамт бүтэн загварын шинэчлэлтэд орж стандарт загвар I30, спорт маягийн I30t, люкс ангиллын I30L (Luxury) хувилбартайгаар гарчээ. Мөн л Nissan Cefiro-гийн суурийг ашигласан ах дүү загвар болсон. Ингээд 2004 он хүртэл худалдаалагдсан боловч урд хөтлөгчтэй гэдгээрээ Infiniti брэндэд тийм ч сайн тохирохгүй байв. Харин 2003 онд ах Cefiro нь Teana болон өөрчлөгдөв.
  • 2001 онд хэсэгчилсэн шинэчлэлт хийгдсэн ба салон дотор бага зэргийн сайжруулалт хийгдэн хөдөлгүүр нь 3.5 литрийн VQ35DE болсноор нэр нь I35 гэж нэрлэгэдэх болов. Арааны рычаг шаталсан замтай болсон ба 4 шатлалтай автомат хэвээрээ.  Урд талдаа эмблемтэй, 17 инчийн дугуйтай гэдгээрээ Cefiro-гоос ялгардаг болжээ.  2004 оны 9 сард үйлдвэрлэлийг  зогсоосон ба ”I’ гэсэн загварч гарахаа больж түүний байр суурийг M45 буюу япон нэр нь Nissan Fuga загвараар нөхөх болсон байна.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.