TOYOTA GAIA SXM10G

Энэ удаагийн тойм булангаар 1999 оны Тоёота Гайя автомашиныг оруулж байна. Манай оронд 2007-2008 оноос эрчимтэйгээр орж ирсэн бөгөөд дотроо 4 дугуйгаар хөтлөх болон урд дугуйгаар хөтлөх хувилбаруудтай байдаг билээ.

Урд болох 4 дугуйгаар хөтлөх хувилбаруудад 3S-FE 2.0 литрийн 4 цилиндртэй хөдөлгүүртэйгээр гарч байсан бөгөөд үүнээс гадна урдаа хөтлөгчтэй хувилбарт 3C-TE турбо дизель хөдөлгүүртэйгээр үйлдвэрлэгдэж байсан боловч манай оронд тэр бүрчлэн явж байхыг нь харсангүй ээ.

Тоёота Гайя нэр нь Грэк хэлний газарт амилсан дарь эх хэмээн орчуулагддаг
Тоёота Гайя нэр нь Грэк хэлний газарт амилсан дарь эх хэмээн орчуулагддаг
Тоёота Импсум загвартай төстэй боловч арай эмэгтэйлэг.
Тоёота Импсум загвартай төстэй боловч арай эмэгтэйлэг.

2001 оноос Гайя автомашинд загварын шинэчлэлт хийж урд хянах самбар, суудлууд,обуд зэргийг нь өөрчлөхөөс ДВД навигэйшн нэмж мөн бидний сайн мэдэх 1AZ-FSE 2.0 литрийн D4 хөдөлгүүрийг суурилуулан зах зээлд борлуулах болсон юм. Гэвч энэхүү шинэчлэлт Монголчуудын хувьд тийм ч таатай үр дүнд хүрээгүй тул манай улс дахь борлуулалт төдий чинээ буурч ченжүүд ч авчирч  зарах нь илт багассан билээ.

1999 оны Гайя загварын хувьд 6 болон 7 хүний суудалтайгаар үйлдвэрлэгддэг байсан бөгөөд 2-р эгнээний суудал нь капитан суудалтайгаараа онцлог байлаа. Мөн 50/50 хуваагддаг нийлмэл суудалтай хувилбар ч гэсэн байдаг бөгөөд энэ суудалтай загварын хувьд 2-р эгнээний суудлуудыг хэвтүүлснээр тээшний багтаамж мэдэгдэхүйц нэмэгдэж томордог байсан юм. Руль дээрээ араа шилжүүлэгчтэй болсноор урд эгнээний голд зайтай болсноор зай болоод ая тух ч гэсэн нэмэгдэх боломжтой болжээ.

Анхнаасаа л Ипсaм загвартай эгч дүүс загвар болон Тоёота компанийн минивэн ангилалд гэр бүлийн автомашин бүтээх төслийн хүрээнд бүтээгдсэн энэхүү загвар нь тэр үедээ шуугиан дэгдээж байсан загваруудын нэг юм. Гэр бүлийн машинуудад байсан гүйдэг хаалгыг халж дэлгэдэг хаалгатай болсноор Хонда Одиссэй загвартай шууд өрсөлдөх болжээ. Гайя загварууд хоёр бүсийн эйр кондишний удирдлагатай гарч байсан бөгөөд 3-р эгнээний суудлын хажууд удирдлагыг нь хийж өгчээ. Ингэснээр олуулаа автомашинаар явах үед 2,3-р эгнээний зорчигчдын тав тухыг хангахад чухал туслалцаа болж чадсан.

Монголын хүйтэн нөхцөлд 3S-FE хөдөлгүүр асалт сайтай төдийгүй хурдан халдаг, бензин бага зарцуулдаг зэргээр өөрийгөө хэдийнээ таниулсан дажгүй хөдөлгүүрийн тоонд багтах загвар юм. Хөдөлгүүрийг сайн тостой, хөдөлгүүр сулраагүй, очлуур, катушк асуудалгүй байхад -30 хэмийн хүйтэнд ч зовохгүй ганц дараад л асдаг юм.

Иймээс хөдөлгүүртээ боломжтой бол Кастрол, Мобил гэх мэт дэлхийд танигдсан чанартай 5w30/40, 0w40 тос хийж байвал япондоо удаан эдлэгдсэн хөдөлгүүр төдий чинээ урт насалж, өвлийн улиралд ч гэсэн гадаа автомашинаа хонуулдаг хүмүүсийн маргааш өглөө машин асах болов уу үгүй болов уу гэсэн айдсыг дархад нь нэмэр болох сайн талтай. Мөн очлуур авахдаа сайныг нь биш таны хөдөлгүүрт зориулагдсан очлуурыг кодоор нь гаргуулж авах хэрэгтэй бөгөөд очлуурын утас тог алдаж байна уу үгүй юу гэдгийг мөн сайн шалгах хэрэгтэй. Шалгахдаа харанхуйд хаазлаад үзэхэд тог алдаж байвал харагддаг билээ.

Хянах самбар нь энгийн хийцтэй, бүх товчлуурууд гарт эвтэйхэн байрлалтай.
Хянах самбар нь энгийн хийцтэй, бүх товчлуурууд гарт эвтэйхэн байрлалтай.
3-р эгнээний суудлуудын дуугарах нь бага төдийгүй том  люктэй нь түүнийг амралт зугаалганд зориулсныг илтгэнэ.
3-р эгнээний суудлуудын дуугарах нь бага төдийгүй том люктэй нь түүнийг амралт зугаалганд зориулсныг илтгэнэ.

Гайя загварын хувьд урд тэнхлэг нь страт бүтэцтэй пүрш амортизатортай бол хойд тэнхлэг нь хагас хамааралтай бүтэцтэй. Явах эд ангийн эвдрэл тун бага бөгөөд тэнцүүлэгчийн тулкнүүд дуусчихаар дуу ордог гэмтэй өөр ч доогуур эвдрээд байх зүйл бага.

Кузовын хувьд нэн ялангуяа өвөлд арын багаажны хаалга дуу орчдог нь чихэнд чийртэй. Үүнээс гадна япон инженерүүдийн хийцийн алдаанаас ч гэх юмуу арын хаалган дээрх тоормосны гэрэл масстай, заримдаа асна заримдаа асахгүй болчихдог гэмтэй. Өндөрлөх шаардлагатай бол стандартаар 14 инчийн обудыг тавьж өгсөн байдаг бөгөөд Тоёота Камри (20 кузовтой) 15 инчийн 205/65-15 дугуй эсвэл 195/65-15-тай дугуй яг таг таардаг ба бага зэрэг өндөр болж үзэмж ч гэсэн бага зэрэг нэмэгддэг билээ. Гэхдээ 2001 оноос хойших загварууд стандартаар 15 инчийн обуд тавьдаг болсон юм билээ.

1998 оны 5 сараас 2002 оны 8 сар хүртэлх хугацаанд үйлдвэрлэхдээ SXM10G, SXM15G, CXM10G, ACM10G, ACM15G кузовтойгоор энгийн багцаас гадна аеро багц, G, L, S багцтайгаар гарч байсан бөгөөд нийт жин нь 1420-1440 кг байсан. Ер нь урдаа хөтлөгчтэй Гайя загварын хувьд хурд авалт сайтай, хөнгөн явдалтай ба өвлийн нөхцөлд хотод 14-15 л, шулуунд 9-10 л, зун хотод 12-14 л, шулуунд 8 л орчим идэлттэй байдаг хэмнэлттэй гэр бүлийн машин юм. Сэлбэг олдоц болоод задарсан Гайя загварууд их төдийгүй явах эд ангийн хувьд ч одоо харьцангуй олдоцтой болжээ.

Явдал зөөлөнтэй хэдий ч кузов доор байрлалтай, зөөлхөн тул хурдтай явахад хотойсон хар зам дээр элгээрээ газар шүргээстэй, араа солигдолт хурдан (T-IV тос хийдэг) хүч сайтай зэргээр түүний давуу талыг дурдахгүй өнгөрч болохгүй.

Урд их гэрлийн ойр эсвэл холын гэрлийг HID гэрэл тавьсан байхад харанхуйд гоё харагддаг.
Урд их гэрлийн ойр эсвэл холын гэрлийг HID гэрэл тавьсан байхад харанхуйд гоё харагддаг.
3S-FE 2.0 литрийн 4 цилиндртэй бензин хөдөлгүүртэй, хурд авах болон бензин хэмнэлт сайтай.
3S-FE 2.0 литрийн 4 цилиндртэй бензин хөдөлгүүртэй, хурд авах болон бензин хэмнэлт сайтай.