BMW X1 SERIES

E84 2009 он

2009 оны 9 сард Франкфуртын авто үзэсгэлэн дээр тавигдаж 10 сараас худалдаан гарчээ. BMW-ийн Х серийн цувралуудын хамгийн сүүлд гаргасан хамгийн бага ангиллын 3 серийн Седаны суурин дээр хийгдсэн бөгөөд тэнхлэг хоорондын зайн ч мөн адил.

Бензин хөдөлгүүр нь 3 литрийн цуваа 6 цилиндртэй бөгөөд xDrive28i нэрээр ялгагдана. Дизель хөдөлгүүр нь 2 литрийн цуваа 4 цилиндртэй, цилиндр дотроо түлш цацах нэг турботой ба хос турботой гэсэн 2 төрлийн байдаг.

  • Эдгээр нь 143 ба 177 морины хүчтэй.

xDrive23d нэрээр хос турботой хойд хөтлөгчтэй, xDrive20 нь 4 дугуйгаар хөтлөх загвар, sDrive20d нь хойд хөтлөгчтэй загвар юм. Харин нэг турботой загварууд нь xDrive18d, sDrive18 нэртэй юм байна.

Хурдны хайрцаг нь STEPTRONIC 6 араатай автомат болон механик бөгөөд xDrive28i ба xDrive23d загваруудад 6АТ нь стандартаар тавигдаж харин xDrive20d загварт захиалгаар тавигдах юм байна. Бусад загваруудад 6МТ хурдны хайрцаг тавих юм байна.

2 литрийн шууд түлш цацах турбо хөдөлгүүртэй загварт анх удаа Х серийн дотор 2 дугуйгаар хөтлөхөөр хийжээ. 2010 оны 3 сард 2 литрийн бензин хөдөлгүүртэй 6 араатай механик хурдны хайрцагтай загвар гарлаа. xDrive18d, sDrive18d, sDrive20d загваруудад 6 араатай автомат хурдны хайрцаг нь захиалгаар тавьж болохоор болжээ.