УСТӨРӨГЧӨӨР АЖИЛЛАДАГ АВТОБУСЫГ ШУГАМАНД АШИГЛАЖ ЭХЭЛЖЭЭ

Zhengzhou Yutong Bus гэх компани нийтийн тээврийн хэрэгцээнд 2 ширхэг устөрөгчөөр явдаг автобусыг явуулж, туршиж эхлээд байна. Энэ тоог түргэн хугацаанд 18-аар нэмэгдүүлэх зорилготой байгаа аж.

Цахилгаан автобус нь 2 цаг тогонд залгаад 200 км явдаг бол устөрөгчийн автобус нь 10 минут цэнэглээд 500 км замыг туулах боломжтойгоор давуу талтай. Үүнээс гадна дахиад давуу тал ч бий. Тэрээр байгальд ээлтэй буюу хорт хийн хаягдал байхгүй төдийгүй хурд авалт, аюулгүй байдал, амортизаторын ажиллагаа, тав тух зэрэг бүх зүйлс нь илүү болсон гэнэ.

Ютун компанийн хөгжүүлэлтийн газрыг ажилтан хэлэхдээ тус автобус нь ажиллагааныхаа үеэр нарийн ширхэгт PM2.5 тоосонцрыг цэвэрлэдэг гэнэ.

Шинэ автобус нь уламжлалт нуман тэнхлэгтэй биш хийн уутат пүрш ашигладаг учраас илүү тав тухтай болсон төдийгүй зорчигчийг буулгаж суулгахад өндрөө багасгах боломжтой болжээ.