ТАНЫ САЛХИНЫ ШИЛ ЦУУРСАН УУ?

Янз бүрийн чулуу эсвэл хатуу биетүүд салхины шилийг гэмтээх тохиолдол бишгүй л байдаг. Тэгвэл гэмтэл хэр том, жижиг байхаас хамаараад эргээд сэргээж болох, болохгүй нь шийдэгддэг. Мэдээж гүн гэмтлийг сэргээн засварлахад боломжгүй бөгөөд гадна талын жижиг цууралтыг л сэргээн засаж болно.

Хэрвээ таны салхины шилэнд чинь асуудал тулгарсан бол энэхүү хоёр шийдлээс нэгийг нь сонгоорой. 

№1 Мэргэжлийн төвшинд засварлах:

Ихэнх даатгалын газрууд салхины шилийг сэргээн засварладаг. Мэдээж хийсэн гэрээ, хэмжээ хэлбэр гээд олон зүйлээс шалтгаална.  

  • Алхам 1. Хохирлоо тодорхойлуулж хэр их хэмжээний хөрөнгө шаардлагатай мэдэх. Дараагаар нь даатгалын газартайгаа ярилцаж хохирлыг тань барагдуулах үгүйг асуух.  
  • Алхам 2. Салхины шил сэргээн засдаг газар очиж засуулах. Найдвартай газар даатгалын компаниараа дамжуулан очих хэрэгтэй. Жижиг хагархай, цууралтыг ихэвчлэн 1 цагийн дотор сэргээн засдаг.  
№2 Өөрөө бие даан засах:

Та элдэв газар очмооргүй байгаа бол өөрөө бие даан засаж болох юм. Бие даан засахад бага зэрэг хугацаа, хэдэн төхөөрөмж л хэрэг болно.  

  • Цэвэрхэн алчуур
  • Шил цэвэрлэгч 
  • Толь  
  • Нитрил бээлий  
  • Сахлын хутга 
  • Салхины шил засагч багц (машины дэлгүүрүүдээр зарагддаг) 

Нэмэлт: Та өөрөө салхины шилээ засаж байх үедээ нарны шууд тусгалаас хол 15 градусаас дээш температурт ажиллах хэрэгтэй.  

  • Алхам 1. Сэргээх газраа цэвэрлэ. Салхины шил засагч багц дотор зүү ч юм уу шовх үзүүртэй зүйл байгаа тэрийг ашиглаад сайтар цэвэрлэх хэрэгтэй. Сул байгаа шилний үрдэс, шил бүгдийг нь унагааж цэвэрлэхгүй бол дараагийн чангалах төхөөрөмжийн үйл явцад бүр том цуурч хагарах магадлалтай шүү. 
  • Алхам 2. Чангалагч төхөөрөмжөөр цуурсан хэсгүүдийг нэгтгэх. Энэ төхөөрөмж мөн л багц дотор байгаа. Толь оо уг төхөөрөмжийн харалдаа байрлуулж зөв тохируулсан эсэхээ шалгана.  Ингээд төхөөрөмжөө чангална.
  • Алхам 3. Төхөөрөмжөө сайтар чангалсныхаа дараа шингэн бодисоо хийж эхэлнэ. Гэхдээ хэтэрхий хүчтэй чангалах юм бол даралтаас болж хагарах аюултай учир аажим, аажмаар чангалаарай.

Нэмэлт: Энэ алхмыг хийхдээ Нитрил бээлийгээ өмсөөрэй.  

Хагарлын хэмжээнээс хамаараад 3-6 дуслыг хийнэ. Хэрвээ хийсэн шингэн эргэж гараад байх юм бол гарахаа больтол нь сайн чангалаарай.

  • Алхам 4. Чангалагчаар түгжих. Чангалагчаа төхөөрөмжрүүгээ оруулаад эргүүлэх маягаар чангалж эхэлнэ.

Чадах хүртлээ чангалаад 4-6 минут орхино.

Үүний дараа та хагарал бага багаар арилж байгааг харах болно.  

  • Алхам5. Чангалагчаа суллан авна. Ингэснээр цугларсан байсан агаарыг бүгдийг нь гаргаж байгаа хэрэг.  
  • Алхам6. Эргээд тултал нь чангал. Ахиад зөв байршуулсан эсэхээ тольний тусламжтайгаар хараарай. 

Хэрвээ төхөөрөмжид багталгүй хэвээр үлдсэн хэсэг байвал арилтал нь Алхам 2, Алхам 3-ыг дахин хийх хэрэгтэй.  

Шингэн нь урсах аюултай тул цэвэр алчуураа үргэлж бэлэн байлгах.  

  • Алхам 7. Ахиад шингэнээсээ нэг дуслыг хийх.

Дараагаар нь төхөөрөмжөө аваад багц доторх наалтыг хагарсан хэсэг дээрээ наах. Энэ нь нэг төрлийн хуванцар бөгөөд бүх ажлыг өндөрлөж бэхжүүлж байгаа хэрэг.

  • Алхам 8. Машинаа нарны гэрэлт 5-10 минут байлгаж наалдсан хэсгүүдийг улам бэхжүүлж тогтооно.  
  • Алхам 9. Наалтандаа хүрч үзээд бүрэн хатсан эсэхийг нь шалгана. Хэрвээ хатсан байвал хуулж авна, хатаагүй байвал ахиад хэсэг хугацаанд хүлээх хэрэгтэй.  
  • Алхам10. Тухайн хэсгийг ахин шил цэвэрлэгчээрээ арчиж цэвэрлэх хэрэгтэй.