АВТОМАШИНЫ АГААР ШҮҮГЧ ГЭЖ ЮУ ВЭ?

Тожоо жолоочоос өнөөдөр автомашины агаар шүүгчийн талаар зөвлөгөө авцгаая.

Машины агаар шүүгч гэж юуг хэлэх вэ?

ТОЖОО: Машины мотор ажиллахын тулд 3 зүйл холилдож байж ажилладаг.  Бензин, агаар, гал гурав. Ямар ч гал агааргүй орчинд асдаггүй тийм үү. Мотор луу орох агаарыг цэвэрлэн шүүж байдаг цаасан материалаар хийгдсэн шүүгч элементийг Агаар шүүгч гэдэг.

Ажиллах зарчмынх нь талаар хэлж өгвөл:

ТОЖОО: Урд копунт дотор дөрвөлжин хар хайрцагт байрладаг. Мотор аслаа агаарыг сорж эхэллээ гаднаас орж ирэх агаар шүүгчээр дамжин моторт хүрдэг. Хэрвээ агаар шүүгч их бохирдвол моторт бохирдолттой агаар орох, агаар дутагдах зэргээс үүдэж шатахуун зарцуулалт ихсэхээс гадна мотор луу нарийн тоос бохирдол орох үндэс болдог юм.

Агаар шүүгчээ яаж шалгах уу?

ТОЖОО: Их амархан. 3 ширхэг түгжээг мултлаад шүүрээ авах боломжтой болчихно. Газар шидээд үзэхэд тоос шороо бужигнан босдог.

Тэр дариуд нь солиорой.  Гөвөөд, эсвэл үлээлгээд буцаагаад тавих НЬ та амны маскаа гөвөөд дахиад зүүгээд байгаатай л ижилхэн.

Яг одоо замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар маань агаар шүүрээ хамгийн сүүлд хэзээ солиулсан бол?

Жолооч л бол хэн ч сольж чадна.

Агаар шүүгчийн бохирдол болон хэрхэн солих талаар зөвлөгөөг танд хүргэе.

  • Мотор 1л бензин зарцуулахад 14,7 кг агаарыг хэрэглэдэг. Тэрхүү агаарыг агаар шүүгч шүүж байдаг ч бохирдлоос болж агаарын нэвтрэлт багасдаг. Энэ үед компьютер моторт бензин цацалтыг нэмж өгч бидний нэрлэдгээр идэлт ихэсдэг. Тиймээс агаар шүүгчээ улирал тутамд солиулж байх нь зүйтэй.
  • Жолооч л бол хэн ч сольж чадна. Агаар шүүрийг солих нь тоос сорогчныхоо бохир уутыг солихоос цэвэрхэн бөгөөд амархан байдаг шүү.
  • Агаар шүүгчээ гөвөөд, үлээлгээд дахиад хэрэглэж огт болохгүй. Гөвөх нь хиртэй хувцсаа угаалгүй индүүдээд өмсөхтэй л ижилхэн сэтгэл хуурсан арга. Хүчтэй үлээлгэн дахин тавих нь шүүх нүхний торлог нь томрох, урагдаж сэтэрснээс бол нарийн тоос шороог нэвтрэх боломжтой болгож моторыг ч гэмтээх магадлалтай.