ШИЛ АРЧИГЧ МУУДСАНЫГ ЯАЖ МЭДЭХ ВЭ?

Гаднаас нь харахад доорх гэмтэл харагдаж байвал яаралтай солих болсныг илэрхийлнэ. Шил арчигч нь шилийг тунгалаг байлгах аюулгүй байдлын бүтээгдэхүүн тул бүү хойш тавиарай.

1. Резин нь жигд бус болсон
Замын хар, модны давирхай, бусад химийн бодисоос болж резин нь хусах биш гадаргуу дээр тараачихдаг.

Засварлах арга: Шил арчигчаа солих

2. Резин нь урагдсан
Нарны халуун тусгалд хэт удаан байлгаснаас болж эсвэл зөвхөн резинийг нь сольсон үед тохиолдоно. Энэ үед зуралттай, цохилттой арчдаг.

Засварлах арга: Шил арчигчаа солих

3. Резин хатуурах
Нарны шууд тусгалт байлгах эсвэл огцом температурын орчинд удаан хугацаанд ашиглаагүй үед резин нь уян хатан чанараа алддаг. Ингэснээр дуугарах гэмтэл илэрдэг.

Засварлах арга: Шил арчигчаа солих

4. Резин нь тасарсан
Хэт хуучирсан үед ингэх бөгөөд тасалдалтай арчих, зураас үүсгэж эхэлдэг.

Засварлах арга: Шил арчигчаа солих

5. Шил арчигчийн рам гэмтсэн
Автомат угаалга эсвэл хэн нэгний санаатай хийсэн хорлох үйлдэл, хөших зэргээс ингэдэг.

Засварлах арга: Шил арчигчаа солих

*Та 3-6 сар тутамд шил арчигчаа шалгаж, үзэгдэлтийг хангалттай байлгаарай.