HONDA FIT-ИЙН CVT КРОПНЫ АЖИЛЛАГААГ ТОХИРУУЛАХ №83

Хонда Фиттэй уншигчиддаа хандаж хэлэхэд кропны угзардаг байдал нь Хондагийн CVT кроп муудаа биш, clutch disc дээрээ тохиргоо хийдэгт байгаа юм. Үүнийг л хийхгүй бол хэчнээн тос сольсон ч хэвийн болохгүй. Яагаад ингэж тохиргоо нь алдагдаж, цохилттой араанд ордог вэ гэхээр аккумуляторыг салгаснаас болж кропны компьютерын санамж өөрчлөгдөн, хэвийн ажиллаж чадахгүй болдог байна. Тухайн угзрах байдлаар хэр их явсан вэ гэдгээс шалтгаалан засрах нь бий. Доорх зөвлөгөө шинээр тохируулах зааврыг дагаж үзээд хэвийн болгох боломжтой. Хэрэв хэвийн болохгүй байвал CVT кропыг солихоос өөр аргагүй.

Honda Fit. ECU reset хийх ба CVT кропны ажиллагааг тохируулах
  1. Аккумуляторын нэмэх шонгоос шугамыг салгана. Мөн хөгжим болон бусад цахилгаан хэрэглэгчийн конденсатор доторх цэнэгийг устгахын тулд тэдгээрийн гал хамгаалагчуудыг салгаж авна.
  2. ECU дотор үлдэх цахилгаан цэнэгийг бүрэн арилгахын тулд их гэрлийн унтраалгыг асаах байрлалд тавьж 10-15минут байлгана.
  3. Дараа нь гэрлийн унтраалгыг унтраах байрлалд тавьж нэмэх аккумуляторын дахин холбоно.
  4. Тэгээд хөдөлгүүрээ асаах бөгөөд энэ үед эйркондишн, хөгжим, гэрэл гээд бүх цахилгаан хэрэглэгчийг унтраасан байвал зохино. Хөдөлгүүрийг хүйтний гэрэл унтартал нормальдуулж халаах ба хүйтэн бол бүр илүү хугацаа зарцуулж магад. Ихэвчлэн урд радиаторын сэнс эргэтэл халаадаг.
  5. Хөдөлгүүрийг унтраагаад ахин асаана.
  6. Их гэрлийн унтраалгыг эргүүлж их гэрлийг асаана.
  7. Тоормос дээр гишгэж кропны рычагийг P байрлалаас N байрлалд шилжүүлнэ.
  8. Дараа нь рычагийг N-ээс D, D-ээс S, S-ээс L байрлалд шилжүүлж эргээд эсрэг дарааллаар L-ээс S, S-ээс D, D-ээс N байрлалд байрлуулна.
  9. Дээрх ажиллагааг 3 удаа давтаж хийх бөгөөд байрлал хооронд шилжүүлэх хугацаа 1-2 секунд байна.
    Ингэснээр ECU болон кропны ажиллагааны тохиргоо хийгдэж дуусна.

Mашин жолоодлогын үед Calibration хийх

Доорх үйлдлийг хийхийн өмнө аккумуляторыг салгаж 10 секунд болгох ба их гэрлийн унтраалгыг эргүүлэн асаах байрлал дээр тавьж 4-5 секунд болгоно.

  1. Хөдөлгүүрийг халааж ажлын температурт хүргэнэ. (Хөргөлтийн сэнс ажилд ортол).
  2. Хөдөлгүүр асаалттай үед нэмэгдэл ямар нэг төхөөрөмж ажиллахгүй байх , Үүний дараа урд их гэрлийг асаана.
  3. Речагны байрлалыг D дээр тавьж 60 km/h (37 mph) хүртэл хурдална, 60 kм/h хурдыг барьж өнхөрөх нөхцөлд газ педалаас аажмаар хөлөө авч 5-н секунд өөрөөр нь өнхрүүлнэ. Энэ үед тоормос, газ гэх мэт педаль дээр гишгэж болохгүй.
  4. Ямар нэг жижиг алдаа гаргахад Калибрэшн хийгдэх боломжгүй ба дахин дахин хийхэд дээрх гэмтэл байгаад байвал кропны удирдлагын системд алдаа байж болно.

Доктор Авто Сүлжээ компанийн Кроп засварын инженер ДАГИЙРАГЧАА

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.