ӨВӨЛ МАШИНАА ХӨЛДӨӨХГҮЙ БАЙХ АРГУУД №85

Өвлийн улиралд дулаан зогсоолын олдоц муу, хүрэлцээ бага байдаг. Үүнээс үүдэн өвөл гадаа хонуулсан машин хөлдөж асахгүй байх нь элбэг. Хөдөлгүүрийг хэт хөргөснөөс болж өглөөд машинаа халаах гэж удаан нормалдах нь бензин зарцуулалтыг нэмэгдүүлдэг мөн хонуулсан машин өглөө асахгүй асахгүй байх ч магадлалтай болдог. Тиймээс урьдчилан сэргийлэх доорх аргуудыг CARDOCTOR сэтгүүлээс түүвэрлэн орууллаа. Сэтгүүлийг бүтнээр нь унших холбоос: http://goo.gl/nWfG1I

  • ХАЛДАГ ДЭВСГЭР - Энэ төрлийн бүтээгдэхүүн нь хөдөлгүүрийн блок дээр нааж халаадаг наалтаас илүү давуу талтай бөгөөд хөдөлгүүрийг нийтэд нь жигд халаах үүрэгтэй. Хөдөлгүүрийн тосыг хэт халаалгүй хөдөлгүүрийн блокыг жигд халаах нь тосны шинж чанарыг алдагдуулахгүй, хөлдсөн бусад моторын эд ангийг гэсгээх давуу талтай.
  • АСААЛТТАЙ ДОХИОЛОЛ - Машины тодорхой хугацааны давтамжтайгаар асааж халаах эсвэл орчны температурыг мэдэрч асааснаар хүйтэнд хөдөлгүүрийг хөлдөхөөс сэргийлдэг.
  • ТОСООЛ ХАЛААГЧ - Машины хөргөлтийн шингэний хоолойн дээр тусгай зориулалтын төхөөрөмж суурилуулна. Энэ төхөөрөмж нь цахилгаанаар шингэнийг халаана. Ингэснээр хөдөлгүүрийг заавал асаахгүйгээр халаана улмаар бензиний илүү зардлыг бууруулснаар илүү зардлыг хэмнэнэ.
  • ДУЛААН ХУЧЛАГА - Машинаа хөлдөөхгүй байх бас нэг арга бол хучлагаар хучих. Хүйтэн агаарыг хааж өгснөөр моторыг хөлдөх эрсдэлээс сэргийлнэ. Мөн хөдөлгүүрийн дулаан алдалтыг багасгана.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.