МЭДЛЭГ - АВТОМАТ ГЭРЛИЙН ТУСГАЛ ТОХИРУУЛАГЧ (AFS) №86

#KNOWLEDGE

Сүүлийн үед Тоёота-гийн автомашинуудад гэрлийн тусгалыг автоматаар тохируулах систем тавигдах болсон. Энэ систем нь ачих ачаанаас хамаарч ажилладаг бөгөөд машинд их ачаа ачиж хойш гэдийсэн үед гэрлийг зам руу тусгах, рулийн эргэсэн чиглэл рүү гэрлийг чиглүүлэх үүрэгтэй юм.

Уг систем нь тусгал тухируулах актуатор, мини компьютер, мэдрэгчээс бүрдэнэ. Жишээлбэл: Клюгер, Королла, Краун зэрэг автомашинуудын зарим хувилбарт байдаг.

Дэлгэц дээр анхааруулах шар гэрэл ассан байгаа нь. AFS OFF гэрэл ассан үед руль дагаж гэрэл эргэхгүй. Компьютер оношилгоонд оруулж гэмтлийн дагуу засвар хийлгээрэй.
Дэлгэц дээр анхааруулах шар гэрэл ассан байгаа нь. AFS OFF гэрэл ассан үед руль дагаж гэрэл эргэхгүй. Компьютер оношилгоонд оруулж гэмтлийн дагуу засвар хийлгээрэй.

Автомашины өндрийг мэдрэн ажилладаг тул ийм автомашинуудын хойд амортизаторыг солих үед гэрлийн тусгалын ажиллагаа алдагдаж компьютерын алдаа гардаг. Мөн мэдрэгч бохирдох, гэмтэх явдал бий. Ингэснээр гэрэл зам руу тусах тусгал нь өөрчлөгдөж гэрэл муутай болно.

Гэрэл замруу биш дээшээ тусаад байгаа болохоор арга ч үгүй биз. Мөн хянах самбар дээр гэрэл дээш доош заасан сумтай анхааруулах шар гэрэл асдаг бөгөөд таны гэрлийн тохиргоо алдагдсан байна гэж анхааруулж  байгаа юм.

Приус автомашины гэрлийн тусгал тохируулах мэдрэгч
Приус автомашины гэрлийн тусгал тохируулах мэдрэгч

Энэ үед автомашин эзэмшигчид гэрэл муудлаа, ламп нь муу байна гэх мэтчилэн ойлгох явдал бий. Ийм системтэй гэрлийг механик аргаар тохируулж болохгүй бөгөөд шинэ гэрэл хайх, ламп солих мэтээр цаг алдсаны хэрэггүй ба компьютерын тохиргоог хийлгэх хэрэгтэй. Бас бохирдсон мэдрэгчийг солих эсвэл солих арга хэмжээг авна.

Ийм тохиргоог хийхийн тулд таны машин анх ирдэг байдлаараа буюу  илүү дутуу ачаагүй, дугуйн хийн даралт жигд, 10 литрээс илүүгүй бензинтэй байх шаардлагатай юм. Тохиргоог мэргэжлийн засварын газруудаар хийлгэх нь зүйтэй.

Мэдрэгчийн бүтэц
Мэдрэгчийн бүтэц

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.