ХЯНАХЫН ECO ГЭРЭЛ АСАХ НЬ ЮУГ ИЛТГЭДЭГ ВЭ?

ЭКО жолоодлогын гэрэл нь та одоо байгаа түлшээ ашиглан ашиглан хамгийн их замыг туулж болох хурдаараа явж байгааг илтгэдэг.

Компьютер тохиргоотой мотор бий болсноос хойш тээврийн хэрэгслийн нэг км.-т ашиглах түлшний хэмжээ нь буурсан. Гэхдээ тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгчдийн хянаж чадахгүй нэг хүчин зүйл байдаг ба энэ нь хэт огцом хурдаа нэмдэг жолоочид. Жолооны үед арааны гишгүүрийг тултал нь гишгэн жолоо барих нь их түлш идэхэд хүргэдэг.

ЭКО жолоодлогын гэрэл нь 2000-д оноос хойш машинуудад ихэвчлэн байгаа. ЭКО гэрэл нь жолоочид түлшний сав дахь түлшээрээ хэмнэлттэйгээр замыг туулж байгаа эсэхийг мэдэгддэг.

ЭКО жолоодлогын гэрэл нь юуг илтгэдэг вэ?

Машины төрлөөс хамааран ЭКО модельд байгаа машины хаазны шилжилт эсвэл цахилгаан систем нь тээврийн хэрэгсэл бага хүчээр ажиллах тохиргоонд ордог. Та өөрийн машины ЭКО жолоодлогын талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл тээврийн хэрэгслийнхээ гарын авлагад хандана уу.

Ихэнхдээ ЭКО гэрэл ассан байвал та өөрийн тээврийн хэрэгслийн хамгийн бага түлш ашиглалт дээрээ байна гэж ойлгож болно.Зарим тээврийн хэрэгслүүдийн хувьд ЭКО төлөвийн гэрэл асахад үр ашигтай байдлыг нэмэгдүүлэхийн тулд оч хаялтын цаг, түлш ашиглалт зэрэг моторын зарим нэг шинж чанаруудад бага зэргийг өөрчлөлт гардаг. Зарим шинэ төрлийн Honda Accords гэх мэт машинууд нь түлш ашиглалтыг бууруулахын тулд цилиндр унтраалт хийдэг техникийг ашигладаг. ЭКО гэрэл нь жолоочид зарим цилиндрийн үйл ажиллагаа унтарсан, идэвхгүй болсныг мэдэгдэнэ. Энэ нь огтхон ч санаа зовох асуудал биш бөгөөд харин ч түлшний савыг дүүрэн байлгахад хамгийн тохирох процесс юм.

Гэхдээ ЭКО гэрэл нь анхааруулга хэлбэрээр ажилладаггүй. Харин “Check Engine” бол алдааг заадаг гэрэл. Түүнээс тэс өөр ойлголт юм. Хэрэв таны машины “Check Engine" гэсэн гэрэл ассан бол ЭКО төлөвийн гэрэл ямар ч тохиолдолд асахгүй. Учир нь мотор шалгах гэрэл ассан үед мотор үр ашигтай байдал муудсаныг илэрхийлж байгаа тул.

ЭКО төлөвийн гэрэл ассан байхад жолоодлогоо үргэлжлүүлэх нь аюулгүй юу?

Үнэн хэрэгтээ бол ЭКО төлөвийн гэрэл ассан байх нь сайн. Энэ төлөвт тээврийн хэрэгсэл илүү бага түлш ашигладаг ба энэ нь байгальд ээлтэй төдийгүй мөнгөнд ч хэмнэлттэй юм.

Гэхдээ үргэлж ЭКО төлөвт жолоо барихыг бас зөвлөдөггүй. ЭКО төлөвт моторыг үр ашигтай байдал жолоо барихыг хэдий их хүсэвч хаазан дээрээ гишгэж өгөх шаардлагатай нөхцөл байдал үүсдэг.

Доод лимит нь 80 км/ц-ын хурдны заалттай хурдны замд 40 км/цагийн хурдтай яваад байж болохгүй. Гэхдээ нэг хурдаа авсны дараа буцаад ЭКО төлөвт орох боломжтой тул та битгий санаа зовоорой.

Хэрэв таны ЭКО гэрэл хэвийн ажиллахгүй байвал мэргэжлийн засварын төвд хандан оношилгоо хийлгээрэй.