ТАХИР ГОЛЫН БАЙРЛАЛЫН ДАТЧИК (МЭДРЭГЧИЙГ) ХЭРХЭН СОЛИХ ВЭ?

Тахир голын мэдрэгч нь дамар эргэх үед шүд бүрт дохиог үүсгэж, тахир голын эргэлтийн өөрчлөлтийн үед 58 дохиог ЕСМ (төв компьютер)-д мэдээлэлж, дараа нь тахир голын эргэлтийн өнцгийг хэмжих дохиог уншина.

Тээврийн хэрэгслийн компьютер нь тахир голын датчикаас ирсэн мэдээллийг ашиглан эргэлтийн үед тахир гол нь хаана байрлаж байгааг тодорхойлдог.

Уг эд ангийн үйл ажиллагаа доголдсон тохиолдолд хөдөлгүүр нь доголдох эсвэл бүр ажиллахаа болих болно. Тахир голын датчикыг солих доорх заавар нь ихэнх хөдөлгүүрийн хувьд ижил төстэй байдаг. Ихэнх тээврийн хэрэгслүүдийн хувьд тахир голын датчик нь тээврийн хэрэгслийн урд хэсэгт хөдөлгүүрийн бусад эд ангийн хамт байрлаж байдаг тул байрлалыг тодорхой мэдэхийн тулд өөрийн тээврийн хэрэгслийн гарын авлагыг ашиглана уу.

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ: Тахир голын датчикыг солих нь

Шаардлагатай материалууд:

  • Floor jack/ Домкрат
  • Jack stands/Суурь домкрат
  • Ratchet and socket set (1/4” or 3/8” drive)/ Торцовны иш болон толгой (1/4” эсвэл 3/8” хэмжээтэй)
  • New crankshaft position sensor/ Шинээр суурилуулах тахир голын датчик

Алхам №1: Тээврийн хэрэгслийг бэлдэх

Тээврийн хэрэгслийг тахир голын датчикт хүрэх боломжтой болтол нь өргөнө.  Суурь домкратуудыг тогтоон тээврийн хэрэгслийг хөдөлгөөнгүй болгоно.

Алхам №2: Цахилгаан холболтуудыг салгах

Датчикын цахилгаан холболтуудыг хөдөлгүүрээс салгах.

Алхам №3: Тахир голын байрлалын датчикын байршлыг тогтоон салгах

Моторын урд хэсэгт тахир голын дамрын ойр орчимд байрлах тахир голын байрлалын датчикын байршлыг тогтоон, тохирох хэмжээний торцовыг ашиглан датчикыг тогтоон барьж буй суллан, датчикыг салгахад бэлэн болгоно.

Датчикыг зөөлнөөр эргүүлэн хөдөлгүүрээс салгана.

Алхам №4: О бөгжийг (жийргэвч резин) бэлдэх

Суурилуулалтын үед гэмтэл авахаас сэргийлэн мөн суурилуулалтыг хийхэд илүү хялбар болгохын тулд шинээр суурилуулах гэж буй датчикын О бөгжийг тосолж өгнө.

Алхам №5: Шинэ датчикыг суурилуулах

Шинэ датчикыг байрлалд нь аваачиж удаанаар гэхдээ хүчтэй эргүүлэн суурилуулж өгнө. Хуучин байсан боолтыг нь суулган үйлдвэрийн заасан хэмжээнд хүртэл нь чангалж өгнө.

Алхам №6: Цахилгаан холболтуудыг залгах

Шинэ датчикыг цахилгаан холболтуудыг хөдөлгүүрт холбох мөн түүнчлэн уг алхмын үед хөдөлгүүрийн ажиллагааны үед датчикын холболтууд нь салахгүй байхаар цахилгаан хавчааруудыг сайтар хавчиж өгөх.

Алхам №7: Тээврийн хэрэгслийн доошлуулах

Тээврийн хэрэгслийг доошлуулан домкратыг болгоомжтой салгах.

Алхам №8: Кодыг цэвэрлэх

Хэрэв таны тээврийн хэрэгслийн Check Engine гэсэн гэрэл нь асвал, скан хийх төхөөрөмж ашиглан тээврийн хэрэгслийн компьютерт DTC (алдааны код илрүүлэх) скан-г хийнэ. Хэрэв скан (оношилгооны) үед алдаа илэрвэл, скан төхөөрөмжийг ашиглан алдаатай кодыг цэвэрлэнэ. Үүний дараагаар тээврийн хэрэгслийг асаан үйл ажиллагаа хэвийн байгаа эсэхийг шалгана.