37 ДАХЬ УДААГИЙН ДАКАР РАЛЛИ 2015 УРАЛДААН

37 дахь удаагийн Дакар Ралли эхлэхэд бэлэн болжээ. Энэ жил гараанаас 406 тамирчид гарч уралдах юм. Тамирчид техникийн үзлэгтээ орж дууссан ба 406 тээврийн хэрэгсэл Буенос Айрес хотоос гараагаа эхэлнэ. Энэ жилийн Дакар раллид 161 мотоцикл, 45 куад,137 автомашин, 63 ачааны машин уралдана. Ингээд та бүхэнд тэмцээн болох замыг сонирхуулж байна.