ДАКАР2015: 1-Р ҮЕИЙН ТОЙМ

Мотоциклын төрөлд  Sam Sunderland, автомашины төрөлд Al-Attiyah  нар эхний өдрийн гараанд түрүүллээ.
Sam Sunderland энэ гараанд хамгийн хурдан нь болж түүний ардаас Paulo Goncalves хэдхэн секундын зайтай 2-т орсон юм. Ингэснээр KTM энэ жилийн анхны түрүүгээ авлаа.
Видео мэдээг үзэх (монгол)
 
 
 
Автомашины төрөлд энэ шатанд Nasser Al Attiyah түүний MINI-р 1 цаг 12 мин 50-секунд хурдалж түрүүлсэн бол түүний ардаас 22 секундийн зайтай түүний багийн Orlando Terranovo Mini орж ирсэн байна.
Энэ өдрийн хамгийн золгүй тохиолдол өнгөрсөн жилийн цомыг хамгаалагч Nani Roma-д тохиолдлоо.Түүний унаж явсан машинд техникийн асуудал гарсны улмаас тэмцээнийг тэргүүлэгчээс 6 цаг 22 минутаар хоцорч энэ жилийн аварга авах боломжоо харамсалтайгаар алдаж байна. Гэвч түүнд боломж байгаа бөгөөд үлдсэн гараануудад түрүүлэх юм бол түүнд аваргын цомоо хамгаалж үлдэх боломж байгаа юм.
 
Kуад ангилалд Өнгөрсөн жилийн аварга  Ignacio Casale 1 цаг 37 минут 08 секундийн амжилт үзүүлж түрүүллээ. Чили эрийн араас өнгөрсөн жил түүнтэй маш ширүүн өрсөлдөж 2-р байранд орж байсан Rafal Sonil эхний өдрийн уралдаанд 1 цаг 38 минут 15 секунд хурдалж 2-т орсон байна.
 
Ачааны машины төрөлд Iveco  баг  1 цаг 30 минут 43 секунд хурдалж эхний өдрийг амжилттай дуусгалаа.
 
www.cardoctor.mn