ДАКАР2015: 2-Р ҮЕИЙН ТОЙМ

Stage 2 Report, Дакар ралли 2015 уралдааны Villa Carlos Paz-c San juan хүртэл 518 км 2 дахь өдрийн мэдээг танилцуулж байна.

Энэ өдрийн онцлох зүйл нь: Мотоциклийн төрөлд хамгийн гол өрсөлдөгчдийн хувьд 2 дахь өдөр тун асуудалтай өдөр болж өнгөрлөө. Эхний өдрийн ялагч Сэм Сандэрланд замдаа төөрсөн бол өнгөрсөн жилийн аварга Марк Кома-ын мотоциклийн дугуйнд асуудал гарсны улмаас барианд орохоос 60км өмнө 40 км/цагаас дээш хурдалж чадахааргүй болж хугацаа алдаж барианд орсон.

Энэ өдрийн дүнг танилцуулвал:

Эхний өдөр 4р байранд орж нам гүм байсан Жоан Барреда энэ шатанд түрүүлж өөрийгөө харууллаа. Харин эхний өдрийн мотоциклийн ялагч болсон Сэм Сандэрланд замдаа 2 цаг төөрсөн хэдий ч барианд орж туршлагатай тамирчин гэдгээ баталлаа. Пауло Ганзалвез 6 минутийн зайтай Жоан Барредагын араас 2т орсон юм. Куад ангилалд Рафаел Соник 2 дахь өдрийн ялагчаар тодорлоо. 2-р байранд эхний өдрийн ялагч Игнасио Касале орсон. Автомашины ангилалд Катар эр Нассер Ал Аттияа хамгийн хурдан гэдгээ энэ өдөр баталж өрсөлдөгчдөөсөө 8 минут тасарч тэргүүлэгчийн байраа хадгалсан юм. Харин машины 2-р байрт Жинел Ди Виллирс Toyota Hilux загварын машинаар орлоо.

Дакарын хамгийн сагсуу америк эр Робби Гордоны машины тормос хэт халж засах гэж 4 цаг алдсан ч тэрээр хэлэхдээ: Дакарт хүн болгонд л асуудал гардаг шүүдээ би 4 цаг алдсан ч энэ чинь дөнгөж 2 дахь өдөр шүүдээ гэж сагсуу америк эр хэллээ. Ачааны машины ангилалд энэ өдөр Эдвард Николайв-ийн экипажаар ахлуулсан Камаз баг түрүүллээ.


Stage 2 - Car/Bike - Stage Summary - (Villa... by Dakar