ДАКАР2015: 3-Р ҮЕИЙН ТОЙМ

Дакар ралли 2015 уралдааны San Juan > Чилесито хүртэл 284 км 3 дахь өдрийн мэдээг танилцуулж байна Монгол тамирчид маань тэмцээний 3 дахь өдрөө амжилттай дуусгаж барианд орцгоолоо. Дакар раллид 3 дахь жилдээ уралдаж байгаа хашир туршлагатай ОУХМ Д.Болдбаатар мотоциклын ангилалд 107-р байрнаас гарч 80-р байранд , энэ жил анх удаагаа оролцож буй Ч.Анар гараанаас 127-д гарч барианд 130-р байраар орсон бол автомашины ангилалд монголоос анх удаагаа Toyota Landcruiser 200 машинаар оролцож буй Н.Лхамаагийн баг тамирчид гараанаас 108-р гарч барианд 70-р байранд орж 3 дахь өдрийн тэмцээнийг дуусгалаа.

 

Энэ өдрийн уралдаан уралдааныг тэргүүлэгчдийг танилцуулья Мотоциклын ангилалд KTM багийн гишүүн энэ жил анх удаа оролцож буй залуу Австри тамирчин Маттиус Валкнер {дакарт анх удаа оролцогчид заавал удаан байдаггүй гэдгийг энэ харуулж энэ үеийн 1-р байранд орсон. Тэрээр хэлэхдээ энэ үнэхээр янзтай байлаа гэж тэмцээний дараа хэлжээ. Туршлагатай тамирчин Марк Кома тийм ч амархан бууж өгөхгүй болотой түүний араас 1-хэн минутын зайтай 2р байранд орж өөрийгөө хэр чадварлаг тамирчин болохоо харууллаа. Тэрээр 2 дахь өдрийн гараанд 10 минут алдаж барианд орсон ч энэ өдөр нөхөж чадлаа. Тэмцээний дараа Марк Кома: Маргаашийн уралдаан бүхнийг өөрчлөх болно, элсэн цөлд уралдах нь надад таалагдаж байна гэжээ.

Автомашины ангилалд тэмцээний эхний өдөр машинтайгаа бүтэн 4 эргэсэн Аргентин эр Орланда Терранова нутгийнхаа зам дээр өөрийн Mini-гийн хамт түрүүллээ. Энэ жил Mini баг маш амжилттай уралдаж байгаа бөгөөд өнгөрсөн жилийн аварга Нани Рома цомоо хамгаалж чадахгүй болсон ч түүний багийн андууд Нассер Ал Аттия болон Орланда Терранова нар тэмцээний түрүүг ээлж дараалан авсаар байна. Харин машины 2-р байрт Жинел Ди Виллирс Toyota Hilux загварын машинаар Орланда Терранова-н араас 1 минут 54 секундийн хойно оржээ. Куад ангилалд Аргенитийн Бонетто нутагтаа болж буй гараанд түрүүллээ. Ачааны машины ангилалд Оросын алдарт Камаз багийн тамирчин Айрат Мардейв-ийн экипаж түрүүг авч нийлбэр дүнгээр 1-р байраа хадгалж чадлаа.