ДАКАР2015: 5-Р ҮЕИЙН ТОЙМ

Чилийн Копиабо > Антопагаста хүртэл Дакар раллийгийн 5 дахь өдрийн 697 км замыг тамирчид маань өнөөдөр тууллаа. Энэ өдрийн зам бужигнасан сул шороо ихтэй зам байсан учир тамирчдад урдах зам харагдацыг муу болгож уралдааныг хүндрүүлж байлаа.

Мотоциклийн ангилалд энэ өдрийн уралдаан тэмцээнийг тэргүүлэгч Марк Кома болон Жоан Барреда нарын дунд маш ширүүн явагдсаны дүнд тэмцээн эхэлснээс хойш ялалтын амтыг мэдрээгүй байгаа Дакар раллигийн 4 удаагын аварга Марк Кома түрүүлсэн бол түүний араас 2мин 16 секундын араас Испани залуу Жоан Барреда орж иржээ.

5 гарааны нийлбэр дүнгээр Жоан барреда 10 минутын илүүгээр тэргүүлж яваа юм. 40 настай Марк Кома туршлагатай бол харин Жоан Барредад үнэхээр ухаалаг залуу юмаа.

Автомашины ангилалд Дакар раллид 3 дахь жилдээ уралдаж буй Орос эр Владмир Василев түрүүлсэн бол 2т  20секундын зайтай Герман тамирчин Яазеед Ал Ражи оржээ. Харин 3 р байранд та бидний сайн мэддэг болж буй Сагсуу Америк эр Робби Гордон орсон байна. Энэ жил анх удаагаа автомашины ангилалд Пежо багийн бүрэлдхүүнд уралдаж буй 40 настай Сайрил Диспрес нэг л одгүй байна. Уул нь тэрээр мотоциклийн ангилалд 5 удаа түрүүлсэн Дакарын домог юм. Марк кома энэ жил түрүүлэх юм бол түүнтэй энэ зэрэгцэх юм.

Куад ангилалд Польш эр Рафаел Соник итгэл төгс тэргүүллээ. Тэрээр өмнөх гарааны ялагч болоод байсан билээ. Түүний араас Чилийн Игнасио Касале 10минут 51 секундын хойно орж 2т орсон байна. Тэмцээний 3 дахь гарааны ялагч Чилийн Лукас Бонетто энэ өдөр тэмцээнээс харамсалтайгаар хасагдаж байна түүний куадад техникийн асуудал гарсанаас уралдах боломжгүй болсон байна.

Ачааны машины ангилалд Камаз багийн тамирчин Николайвийн экипаж түрүүлсэн бол түүний араас мөн л адил Камаз багийн Мардейвийн экипаж 9минут 58 секунд араас 2т орсон байна. Монгол тамирчдын маань хувьд 5 дахь өдөр тун амжилттай болж өндөрлөллөө. Доктор авто сүлжээ компаний тамирчин ОУХМ Д.Болдбаатар Ази тивээ төлөөлж маш амжилттай уралдаж 53р байранд орж ниийлбэр дүнгээр 76т явж байна. Дакар раллид анх удаагаа оролцож буй Ч.Анарын хувьд энэ өдрийн гарааг амжилттай дуусгаж 112т орсон байна. Автомашин ангилалд уралдаж буй Н.Лхамаагаар ахлуулсан экипаж 70р байранд орж нийлбэр дүнгээр 67р байранд явж байна/

Дакар раллигийн 6 дахь өдрийн замыг танилцуулья Чилийн Антопагаста > Икиги хүрэх Дакар раллигийн 6 дахь өдрийн замыг танилцуулж байна 6 дахь өдрийн замын эхэн хэсэг Номхон далайн эргийн дагуу уралдаад цаашаа өндөр уулын хяр дээгүүр,элсэн цөлийн туулах юм. Мотоцикл болон куад ангилал 688км уралдах бол автомашинын ангилал 647км замыг туулах юм.Тамирчид гараанд орохдоо Чилийн Икиги хотын дундуур олон мянган фенүүдийн уухайн дуутай хамт барианд орох юм. Дакар ралли 2015 Докторын мэдээний багийн зүгээс уралдаанд оролцож буй Монгол тамирчдаа дэмжихийг уриалж байна.


Танд 500 тэмдэгт үлдсэн байна.