DAY-7 ИКИКЕ > УЮНИ 717 КМ (МАРАФОН ҮЕ)

Өнөөдөр Боливийн Уюнигээс Чилийн Икике хүртэл автомашины ангилал хамгийн урт буюу 781 км зайд Stage8 -ийн уралдаанаа хийнэ. Манай тамирчид болох #431 хувийн дугаартай ОУХМ Н.Лхамаа, ОУХМ Ө.Бямбадэлгэр, спортын мастер Б.Сүрэндорж нар тэндхийн цагаар 08:15-д манай цагаар 19:15 минутад барианаас гарлаа.

Харин #83 ОУХМ Д.Болдбаатар, #117 Ч.Анар нар Икикегээс Уюни хүртэл марафон төрлөөр нийт 717 км зам туулах бөгөөд түүний 321 км нь уралдааны зам байх болно. Тэд маань аль хэдийнээ лайсоны замаа туулахаар замдаа гарсан. Марафон уралдаан гэдэг нь нэг баазаас нөгөө бааз хүртэл уралдах бөгөөд тэндээ механикийн баггүй өөрсдөө машин техникдээ үйлчилгээ хийгээд маргааш нь буцаад анх гараанаас гарсан бааз хүртэлээ дахин уралдах юм.