ДАКАР2015: 6-Р ҮЕИЙН ТОЙМ

Stage 6 report
Чилийн Антопагаста > Икиги хүрэх Дакар раллигийн 6 дахь өдрийн замыг уралдааны дүнг танилцуульяа
6 дахь өдрийн замын эхэн хэсэг Номхон далайн эргийн дагуу уралдан өндөр уулын хяр дээгүүр,элсэн цөлийг туулсан юм. Тамирчид гараанд орохдоо Чилийн Икиги хотын дундуур олон мянган фенүүдийн уухайн дуутай хамт барианд байна.

Мотоциклийн ангилалд 6 дахь өдрийн гараанд Португали залуу Хэлдэр Родригис 03:04:40 секундын амжилтаар 1-р байран орсон. Тэрээр тэмцээний дараа хэлэхдээ: Би нилээн хойноос гараанаас гарсан тэмцээнийг тэргүүлэгчдийг гүйцэж түрүүлсэндээ баяртай байна гэсэн бол түүний араас 1мин 10секунд хоцорж Toби Прайс орсон байна. Харин 3-р байранд Паола Ганзалвес оржээ. Харин тэмцээнийг тэргүүлэгчид болох Марк Кома, Жоан Барреда нар 6,7р байранд орж иржээ. Тэд хоёулаа төөрч 130 км зам илүү явснаас энэ өдөр байр ухарч орсон. Энэ өдрийн дараа мотоцикл болон куад ангилалын тамирчид нэг өдөр амрах юм.
Автомашины ангилалд Нассер Ал Аттияа 2цаг 37 мин 17 секунд хурдалж 1р байр түүний араас Toyota багийн Жинил Дэ Виллерс 37 секундийн дараа оржээ.3р байранд аварга авах боломжоо хайсаар байгаа Нани Рома 1 минут хоцорж бариаллаа.
Куад ангилалд Чилийн Игнасио Касале энэ гарааны ялагч болсон . Түүний араас тэмцээнийг тэргүүлэгч Польш эр Рафаел Соник 8 минут 15 секундын хойно орж 2т орсон байна.

Ачааны автомашины ангилалд Оросын Камаз багийхан хамгийн хурдан байж 1,2,3р байрыг бүгдийг нь эзэлжээ. 1р байранд Николайвийн экипаж ,2р байранд Мардеивийн экипаж 3р байранд Каргинов экипаж орсон байна. Энэ ангилалдаа Оросууд №1 яахын аргагүй мөн юм.


Монгол тамирчдын маань хувьд 6 дахь өдөр тун амжилттай болж өндөрлөллөө.
Доктор авто сүлжээ компаний тамирчин ОУХМ Д.Болдбаатар Ази тивээ төлөөлж маш амжилттай уралдаж 61 байранд орж ирсэн байна.Манай тамирчин тэмцээний эхэлсэн өдрөөс хойш яван чангарч байраа урагшлуулсаар байгаа юм.
Дакар раллид анх удаагаа оролцож буй Ч.Анарын хувьд энэ өдрийн гарааны сүүлийн хяналтын цэгээр 102т бүртгүүлсэн бөгөөд барианд орсон мэдээлэл одоогоор байхгүй байна
Автомашин ангилалд уралдаж буй Н.Лхамаагаар ахлуулсан экипаж 71р байранд орсон байна.

Дакар ралли 2015 Докторын мэдээний багийн зүгээс уралдаанд оролцож буй Монгол тамирчдаа дэмжихийг уриалж байна.