ДАКАР2015: 7-Р ҮЕИЙН ТОЙМ

Чилийн Икиги > Боливийн Уюуни хүрэх Дакар раллигийн 7 дахь өдрийн тэмцээний дүнг танилцуулъяа.

Тамирчид Боливийн 3600 метрийн өндөр уул руу өгсөж уруудаж уралдсан юм. Хэт өндрөөс огцом уруудах үед тамирчдын толгой эргэх, толгой өвдөх зэрэг асуудлууд үүсдэг билээ. Ингээд энэ хүнд өдөр хэн хэн тэргүүлснийг сонирхоё.

Мотоциклийн ангилалд Паола Ганзалвес тууштай зүтгэсний дүнд түрүүлсэн бол түүнээс 14 секундын хоцрогдолтогоор Марк Кома орсон бол 3р байранд Австри залуу Паул Валкнер 30 тэргүүлэгчээр 30 секунд алдаж орсон байна. Тэмцээнийг тэргүүлэгч Жоан Барреда-ийн Honda мотоциклийн нэг жолоодлого хугарч Испани эр 120 км газар нэг гараараа жолоодож явсаны дүнд цаг алдаж 12-р байранд орж ирлээ. Энэ гараа тусгай үе буюу тамирчид техникийн туслажийн багийг дуудах эрхгүй зөвхөн тамирчид бие биедээ туслахыг зөвшөөрдөг гараа болсон юм. Автомашины ангилалд өмнөх 2 гараанд түрүүлсэн Аргентини эр Орландо Терранова 3:31:18 секунд хурдалж түрүүллээ. Түүний хувьд 4-дэх гарааны үеэр машинтай хад мөргөж машиндаа хүнд засвар хийсэн юм. 2-р байранд Toyota багийн тамирчин Яазеед Ал Ражи 2мин 20 секундын араас орж ирлээ. Тэмцээнийг тэргүүлэгч Нассир Ал Аттияад энэ өдөр хүнд өдөр байлаа түүний толгой өндөрт уралдсаны улмаас өвдөж замдаа хэд хэдэн удаа зогссон юм.

Энэ гараанд нилээн хэдэн тамирчидын толгой өвдсөн мэдээ байна. Бидний сайн мэдэх болоод байгаа Америк эр сагсуу Гордон эхний хяналтын цэгээр 5-т орж ирсэн ч газрын зураг уншиж явахдаа алдаа гаргаж барианд 9-р байраар орж ирлээ. Куад ангилалд Парагуан Санабриа Галиано гэнэтийн бэлэг барьж түрүүлсэн бол түүний араас 5 мин 46 секунд хоцорж тэмцээнийг тэргүүлэгч Польш эр Рафаэл Соник орсон байна.Тэмцээнийг тэргүүлэгчдын нэг Игнасио Касале 3-т орсон ч түүний хөл гэмтсэн мэдээ байгаа бөгөөд одоогоор нарийн мэдээлэх боломжгүй байгаам байна. Ачааны автомашины ангилалд Алес Лопрайсын экипаж түрүүлсэн бол түүний араас 2р байрыг Ивеко багийн Жералд Дэ Роояын экипаж 3р байрыг Оросын Камаз багийн Каргиновын экипаж тус тус эзэлсэн байна. Монгол тамирчдын маань хувьд 7 дахь өдөр тун амжилттай болж өндөрлөллөө. Доктор авто сүлжээ компаний тамирчин ОУХМ Д.Болдбаатар Ази тивээ төлөөлж маш амжилттай уралдаж 54 байранд орж ирсэн байна.Манай тамирчин тэмцээний эхэлсэн өдрөөс хойш яван чангарч байраа урагшлуулсаар байгаа юм. Дакар раллид анх удаагаа оролцож буй Ч.Анарын хувьд энэ өдрийн гараанд маш сайн уралдаж 86-т орж ирсэн юм. Автомашин ангилалд уралдаж буй Н.Лхамаагаар ахлуулсан экипаж 60-р байранд орсон байна.

Доктор авто сүлжээний зүгээс Дакар ралли 2015 уралдаанд оролцож буй Монгол тамирчдаа дэмжихийг уриалж байна.