ДАКАР2015: 11-Р ҮЕИЙН ТОЙМ (САЛТА > АРГЕНТИЙНИЙ ТЕРМАС РИО ХОНДО)

Салта > Аргентийний Термас Рио Хондо хүрэх Дакар раллигийн 11 дахь өдрийн дүнг танилцуулъя.

Энэ өдрийн зам, бартааны хувьд өндөр хурд гаргаж болохоор сайхан замтай байлаа. Тэмцээнийг анх 567 тамирчин эхлүүлж байсан бол 11 дахь өдрийн гараанаас нийт 224 тамирчин гарсан байна. Дакар раллиг нийт тамирчдын 50% л барианд орж чаддаг.Цаашдын 2 өдөрийн уралдаанд дахиад олон тамирчид тэмцээнийг орхих магадлалтай.

Энэ өдөр Монгол тамирчид маань хэрхэн уралдсаныг сонирхоё.

Дакар Раллид 3 дахь жилдээ Доктор Авто Сүлжээний нэрийн өмнөөс уралдаж буй ОУХМ Д.Болдбаатар 40р байранд орж нийлбэр дүнгээрээ 45т явж байна..Тэрээр тэмцээний өмнө энэ жил урагшаа зүтгэж уралданаа мжилтаа ахиулах зорилготой гэж яриж байсан нь биелэлээ олж Монгол тамирчид маань яван чангарч байна. Өнгөрсөн жил тэрээр тэмцээнийг 60т дуусгаж байсан.

Харин Ч.Анарын хувьд Дакар раллид анх удаа уралдаж буй гэхэд чамлахааргүй амжилтыг үзүүлж тэмцээний 11дахь өдөр 78р амжилттай барианд орсон байна. Ч.Анарын хувьд Дакар раллиг амжилттай дуусгахад 2 хон гараа үлдлээ. Тэрээр тэмцээний эхний өдрөөс л үнэгэн малгай өмсч олны анхаарлыг татаж Eurosport тв-гээр хүртэл ярилцлага өгөөд амжсан сүйхээтэй залуу.

Автомашины ангилалд анх удаа оролцож буй Н.Лхамаа, Ө.Бямбадэлгэр, Б.Сүрэндорж нарын баг 60-р байранд орж нийлбэр дүнгээрээ 62т явж байна.

 

Монгол тамирчдын маань хувьд дүнг танилцуулахад ийм байна одоо харин хэн хэн ямар ангилалд түрүүлснийг харцгаая.

Мотоциклийн ангилалд Honda багийн Жоан Барреда 3цаг 23 мин 33 сек амжилтаар түрүүллээ түүний хувьд унасан бөх ууртайгын үлгэрийг ч үзүүлж өгч байнадаа. Түүний араас Паола Ганзалвес 1мин 17сек араас 2т, Словиан эр Жейкэс 1мин 35 сек хоцорж 3Т тус тус орсон байна.

Тэмцээнийг тэргүүлэгч Марк Кома өрсөлдөгчөөсөө 21 мин зайтай тасарсан байна.Тэрээр одоо том алдаа гаргахгүй л бол энэ жил 5 дахь удаагаа түрүүлж Дакарын Домог болох юм.

Автомашины ангилалд Катар эр Нассир Ал Аттияа 1 цаг 53 мин хурдалж түрүүлж энэ жилийн аварга авах болзолоо бараг л хангаж байна тэрээр 5 дахь түрүүгээ авсны дараа хэлэхдээ: Би энэ байдлаа тэмцээн дуустал хадгалахыг хүсэж байна, Дакар раллид түрүүлнэ гэдэг миний болон манай Redbull багийн хувьд, намайг дэмжиж байгаа нийт Катарчуудын хувьд маш чухал юм гэжээ түүнд одоо ердөө 2 хон гараа үлдэж байгаа юм.

Түүний араас Аргентини эр Орландо Терранова тэргүүлэгчээс 27 сек хоцорж 2т,Жинил Де Виллерс 39 сек араас 3т орж иржээ.

Автомашины ангилалын 10 дахь гарааны ялагч НАНИ РОМА-д машинтайгаа онхолдож тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон байна.Мөн Сагсуу Америк эр сагсуурж 170 км хурдтай явж байгаад овоолсон шороо мөргөж машин нь агаарт бүтэх эргэж 4н дугуй дээрээ азаар зогссон байна.

Нийлбэр дүнгээр Нассир Ал Аттияа тэргүүлж байгаа бол 2т Жинил Де Виллерс 29 минутын зөрүүтэй байгаа юм.

Куад ангилалд Кристоф Дэклерк 3:56:39 хурдалж энэ жилийн анхны түрүүгээ авсан бол түүний араас Санабриа Галлеано 6мин 35 сек хоцорж 2т орж ирсэн байна. Нийт дүнгээр куад ангилалыг Рафаел Соник өрсөлдөгчөөс 2цаг 50 мин зөрүүтэй хол тасархай тэргүүлж байна. Тэрээр үлдсэн гараанд жигдхэн яваад л түрүүлэх боломжтой юм.

Ачааны автомашины ангилалд Ивеко багийн Стеси түрүүлсэн бол түүний багийн Жералд Де Рооё 1мин 10 сек хоцорж 2т орсон байна. Нийлбэр дүнгээр Оросын Камаз багийн Мардеивийн экипаж 1т явж байгаа юм.