ЗАМД ГАРАХ ГЭЖ БАЙГАА БОЛ АНХААРЛАА ХАНДУУЛААРАЙ №122

#KNOWLEDGE

Урт, удаан хугацааны туршид нэгэн хэмнэлтэй мотор, дугуйны өнхрөх чимээ, эргэн тойрны зураг төрх, замын шугам зэрэг нь жолоочийн анхаарлыг сулруулах, самбаачлах хугацааг уртасгах нэг ёсны гипнозод оруулж мэднэ. Жолооч хэт ядарсан үедээ жолоо барих нь үнэхээр аюултай.

НОЙР

Дутуу нойрноос болж ядрах нь хамгийн ойлгомжтой зүйл. Аялалд гарахын өмнөх шөнө 7-8 цаг унтаж амраагүй бол түргэн ядрах болно. Сайн унтаж амар. Орой үдэш ганцаараа замд гарахгүй байх. Холын замд явах нь хэцүү ажил тул таны дэргэд хүн байж, шаардлагатай үед ослоос сэрэмжилж байх учиртай. Болж өгвөл ганцаар явахгүй байх (жишээ нь хол газраас хүн авах). Шаардлагатай тохиолдолд зорчигч нь тантай ээлжлэн барих, нойр хүрэхээс сэрэмжилж ярилцаж байх нөхөр болж өгнө.

Шөнө хол явахаас зайлсхий. Таны автомашины самбарын гэрлүүд болон гаднах гэрэл холын замын гипнозод орох магадлалыг ихэсгэнэ. Автомашины дотор талыг нойр хүргүүлэхгүй байхаар тохируулах. Зуны цагт цонхоо онгойлгож сэрүү оруулж явах. Ойр ойр радио асаах юм уу, дуу тавьж яв, гэхдээ намуун, уянгын дуу тавихгүй байх.

Жолооны ард зөв байрлалтай суух хэрэгтэй. Зөв тэгш суух ба таны хөл нийт уртаараа шал уруу байх биш харин 45 орчим градусын өнцөгтэй байна.

АМРАХ

Ойр ойр амарч байх. Дор хаяж 2 цагийн жолоодлогын дараа зогсож, автомашинаасаа буун ойр зуур алхалж, чилээгээ гаргах хэрэгтэй. Биеийн чилээ гаргах дасгал хийх. Аяга кофе уух, нүүрээ хүйтэн усаар шавших зэрэг нь олон хүнд тус болдог.

ХООЛЛОХ

Түр зогсож, чилээгээ гаргахаас гадна ундалж, хооллохоор зогсож байх. Согтууруулах ундааг ямар ч үед хэрэглэхгүй байх. Нүдээ ядартал, гипнозонд ортлоо жолоодохгүй байх. Хурц нартай үед нарны шил зүү. (гэхдээ орой үдэш болмогц шил авах).

Шөнө жолоодлого хийхэд зориулагдсан тусгай шил (шар, ягаан, цэнхэр туяатай) байвал танд тустай байна. Гэхдээ тийм шил зүүж хэрэглэхийн өмнө нүдний эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.

АМРАХ

Хэрэв ядаргаа чилээгээ гаргах арга хэмжээ тус болохгүй, хэт их ядрах тохиолдолд ганцхан арга зам бий. Унтаж амрах. Замаас дор хаяж 50 метрийн зайтай, аюулгүй болон тусгай зориулалтын газар гарч унтаж амрах хэрэгтэй. Аюулгүйн жолоодлого таны бүрэн анхаарлыг шаардана.

Хэрэв таны нүд анилдаж эхлэвэл та хэзээ сэрж байдлыг дахин анхааралдаа төвлөрүүлэх тань тодорхойгүй болно. Тэр ч бүү хэл таны амьд үлдэх эсэх нь тодорхойгүй болно.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.