МАШИН ГАЛД АВТВАЛ ЯАХ ВЭ? №124

  1. Явж байгаа бол хөдөлгөөнөө тэр даруй зогсооно. Огцом тоормослохдоо хойноос явж буй автомашин таны араас мөргөхгүй байхыг анхаарах. Хөдөлгүүрээ тэр даруй унтрааж аккумулятор оо салгах хэрэгтэй.
  2. Автомашинаасаа түргэн гарч бусдыг яаралтай буулга. Бүгд автомашинаасаа зайтай байрлах. Гал автомашины түлшний бак, саванд ойр бөгөөд тэсрэх аюултай байвал гал унтраагуур танд ойрхон байвч галыг унтраах гэж оролдохгүй байх.
  3. Автомашин дотор хүн үлдвэл түүнийг тэр даруй гаргах арга хэмжээ авах. Хэрэв аль нэг хүнийг автомашинаас гаргах бололцоогүй бол галын утаа автомашин дотор орохоос сэрэмжилж цонхнуудаа хааж тэр даруй гал унтраагуураар галыг зогсоох оролдлого хий.
  4. Галыг түргэн унтраахын тулд унтраагуурыг ямагт галын доод хэсэг рүү чиглүүлж тасалдалтай шүрших.
  5. Автомашин галд автах бүх тохиолдолд хамгийн түрүүнд бодох зүйл бол зорчигчдын аюулгүй байдал юм. Ямар ч автомашиныг сольж болох бөгөөд хүний амийг үгүй билээ. Аль болох аюулгүй байх арга замыг түргэн сонгон шийдэж, яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй.