АВТОМАТ КРОПНЫ ТОС ИХЭЭР БОХИРДСОН БОЛ СОЛИХ ХЭРЭГГҮЙ №125

Япон автомашин үйлдвэрлэгчид автомат кропны тосыг 20.000 км тутамд сольж байх хэрэгтэй гэж зөвлөсөн байдаг. Автомат кроп нь үнэтэй технологийн дагуу, нарийн бүтцээс бүрддэг бөгөөд маш их ачааллыг өөртөө шингээдэг дамжуулах ангид тооцогддог.

шинэ кроп тавьсан нь ТОС+КРОП гэсэн илүү зардал гарахаас сэргийлнэ

Автомат кропны үйл ажиллагаанд нөлөөлдөг гол зүйл бол ТОС. Учир нь насос тосыг сорж, гүзээ диск буюу гидротрансформаторлуу шахаад түүнээс гарсан өндөр даралттай тосыг - хуваарилах клапан руу (төөрдөг байшин) дамжуулдаг. Тэндээс компьютерийн сигналаар клапан нээгдэж тухайн дискүүдрүү тосыг шахдаг. Ингэснээр кропоос гарч байгаа 2-р гол (кардан гол) -ийн эргэлт нэмэгдэж машины хурд өөрчлөгдөнө.

Тос нь гидравлик хүч дамжуулахаас гадна кропон дотор үүссэн элэгдэл, үртэс, бохирдлыг өөртөө шингээж цэвэрлэх үйлчилгээтэй байдаг. Хэрвээ дээрх заагдсан хэмжээнд солихгүйгээр хэт удаан явбал тосны бохирдол ихсэж тосны өнгийг харлуулдаг улмаар тосонд түлэнхий үнэр шингэж, тосыг өтгөрүүлдэг. Хэрвээ ингэсэн тохиолдолд автомат кропны тосыг солихгүйгээр кроп эвдэртэл явуулж, шинэ кроп тавьсан нь ТОС+КРОП гэсэн илүү зардал гарахаас сэргийлнэ.

Дээр бичсэн муудаж өтгөрсөн тостой ажиллаж байгаа автомат кропны ган диск, перда диск нимгэрч, автомат кропны насос нь илэгдсэн байдаг. Энэ үед шингэхэн шинэ тос автомат кропонд хийхээр ган диск перда диск авцалдахгүй, насос нь тосыг хангалттай хэмжээгээр шахаж чадахгүйгээс болж машин явахаа больдог.

Нэмэлт тайлбар: Өтгөрсөн бохирдол ихтэй тос нь нимгэрч илэгдсэн насос, дискнүүдтэй барьцалдаж явдал хэвийн үргэлжлэх боломжийг олгодог. Харин шинэ тос хийхэд дээрх шинж тэмдэг бүрмөсөн арилж машин хүйтэн дээрээ хэвийн явж байгаад халаад ирэхээрээ явахаа больдог. (хий хааз авдаг)

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.