АВТОМАТ ХУРДНЫ ХАЙРЦГИЙГ ХЭРЭГЛЭХ НЬ №129

  • P - parking:Зогсоолд тавих ба хөдөлгүүрийг асаахад хэрэглэнэ. Бүрэн зогссоны дараа энэ байрлалд хийх хэрэгтэй.
  • R - reverse: Ухрах үед хэрэглэнэ. Бүрэн зогссоны дараа энэ байрлалд хийх хэрэгтэй.
  • N - neutral: Aраа сална. Чирэгдэх үед ашиглах бөгөөд хурдыг 30 км/ц аас хэтрүүлж болохгүй. Мөн хөдөлгүүрийг асаах байрлал.
  • D - driving: Ердийн үед явахад хэрэглэнэ. Явдал дунд арааг салгаж болохгүй өөрөөр хэлбэл N байрлалд шилжүүлэхэд хурдны хайрцаг шууд эвдрэхгүй ч ажиллагаа муудаж яваандаа эвдрэх шалтгаан болно.
  • 2 - second: Энэ байрлалд 1 ба 2-р араа автоматаар солигдоно. Зарим автомашинд  дан 2-р араа байх тохиолдол бий. Иймд анхаарах хэрэгтэй. Хөдөлгүүрийн тоормос хийхэд хэрэглэнэ.
  • L - low: 1-р араа буюу хүнд араа, огцом уруу газар хөдөлгүүрийн тоормос хийх, огцом өгсүүр, гол горхи гатлах үед, мөн хөдөлгүүрийн өндөр эргэлт шаардсан үед хэрэглэнэ.
Хотын нөхцөлд хянах самбар дээр O/D OFF гэрэл асахгүй байвал зохилтой
Хотын нөхцөлд хянах самбар дээр O/D OFF гэрэл асахгүй байвал зохилтой

O/D - over drive

Араа шилжүүлэгч дээр байрлах товчлуур бөгөөд on/off гэсэн хоёр горимтой. Хөдөлгүүрийн эргэлтийг хурдны хайрцагт нэмэгдүүлж дамжуулах систем. Off горимд тавихад хянах самбар дээр шар гэрэл асах бөгөөд зөвхөн 1-3-р арааг ашигладаг. Шулуун замд машин гүйцэх, богино хугацаанд хүч гаргахад хэрэглэж болно. On горимд гэрэл унтрах бөгөөд шулуун замд саад бага үед хурдан явахад 4 арааг ашиглан явна.

Анхаар!

Гэрлэн дохио болон уулзвар дээр арааг салгалгүйгээр D байрлал дээр тоормос гишгээтэйгээр зогсоно. Олон дахин залгаж салгах нь хурдны хайрцгийн ажиллагаанд муу бөгөөд кардан гол дифференциалд холхио үүсэх шалтгаан болно. Мэдээж хэт удаан зогсох үед D байрлалаас N байрлалд шилжүүлж болно. Автомат хурдны хайрцаг нь үйлдвэрлэгчээсээ хамааран Power /Normal, Power/, Auto/Hold, Power /Economy, Power/Manual, Normal/Snow зэрэг олон янзаар нэрлэгддэг ажиллагааны горимтой байна.

  • Power: Чадал шаардсан үед хэрэглэх бөгөөд хаазыг тултал гишгэхэд хөдөлгүүрийн эргэлт дээд эргэлтэд хүрсний дараа араа солигдоно. Мөн араа солигдох хугацааг өөрчилнө. Ингэхдээ хүч авахуулах үед солигдох хугацааг уртасгах, өгсүүр газар арааг эрт хүндрүүлдэг.
  • Normal: ердийн үед хэрэглэнэ.
  • Auto: ердийн үед хэрэглэнэ.
  • Hold: Арааг хамгийн бага боломжит эргэлтэд солих бөгөөд хамгийн хөнгөн араанд шилжсэн үед хаазыг огцом гишгэсэн ч араа хүндрэхгүй, шулуун зам болон халтираатай замд тохиромжтой.
  • Economy, Manual, Snow нь Hold горимтой адил бөгөөд нэг зүйлийг өөрөөр  нэрлэсэн.
Автомат хурдны хайрцгийг спорт явалтад ашиглах нь:

Зарим үед хөдөлгүүрийн хүчин чадлыг дээд зэргээр ашиглах шаардлага гардаг. Энэ үед араа шилжүүлэгчийн байрлалыг явдал дунд L-ээс D байрлалд чөлөөтэй шилжүүлэн хэрэглэж болно. Энэ үед хөдөлгүүрийн эргэлт хэмжигч tahometer-ийг хянаж тахир голын эргэлтийн хязгаарын улаан зурааснаас өнгөрүүлж болохгүйг анхаарах хэрэгтэй.

Гараар шилжүүлэх боломжтой автомат хурдны хайрцаг

Сүүлийн үед автомат хурдны хайрцаг 1-5, 5-1 гэх мэтчилэн гараар шилжүүлэх боломжтой загвар өргөн дэлгэрч байгаа бөгөөд механик хурдны хайрцгийн араа солих ажиллагаанд ойртуулах зорилготой хийсэн боловч яг адил гэж хэлж болохгүй. Механик хурдны хайрцагт арааг өгсүүлэн алгасаж хийж болдог бол гараар шилжүүлэх боломжтой автомат хурдны хайрцагт ийм боломж байхгүй заавал дамжиж хийдэг.

  • Мөн хурд саарах үед автоматаар шатлал буурдаг байдаг боловч зарим үйлдвэрлэгч нарын авто машин заавал гараар бууруулдаг ба ийм тохиолдолд мартсан үед угзчих зэрэг таагүй явдал гардаг. Үндсэндээ бол автомат хурдны хайрцгийн солигдох хугацааг гараар зохицуулж байна гэсэн үг бөгөөд доторх механизмын хувьд автомат хурдны хайрцгаас ямар ч ялгаа байхгүй. Зарим хүмүүс автомат механик хос ажиллагаатай гэхээр сонгодог механик хурдны хайрцагтай андууран бензин бага иднэ гэх мэтчилэн андуурдаг.
  • Худалдаж байгаа хүмүүс нь ч тэгж ухуулах явдал байдаг. Хэрэглэж сураагүй хүн нэг хэсэг автоматаар явж дараа нь  гараар шилжүүлэх горимд шилжүүлэн явж байгаад зогсоод ахиад хөдлөхдөө шилжүүлэхээ мартах зэргээр түвэг уддаг бөгөөд ийм хурдны хайрцагтай автомашинд  ач холбогдол өгөх хэрэггүй юм.
Хурдны хайрцагтай холбоотой асуултыг дээрх дугаараас лавлах боломжтой.
Хурдны хайрцагтай холбоотой асуултыг дээрх дугаараас лавлах боломжтой.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.