МЭДЛЭГ - МАШИН ЗОГСОЖ БАЙХ ҮЕД ДЭРГЭЭД БАЙХ НЬ ЯМАР ШАЛТГААНТАЙ ВЭ? №135

#KNOWLEDGE

Зогсож байх үед дэргээд заавал хаазаа нэмж байж дэргэлт нь багасаж байна уу? N дээрээ зүгээр D араан дээрээ дэргээд байна уу? энэ бүгдийн шалгаан нь доорх зүйлстэй холбоотой. Хэрвээ танд асууж тодруулах зүйл гарсан бол комментоор бичиж үлдээгээрэй...

  1. Мотор, кропны тулах резин буюу лап резин Резинд чийгшил гэж байдаг, олон жилийн явцад хаталт өгч муудсанаар савлагааг шууд кузовт дамжуулж чичрэх хөдөлгөөн, дэргэх нь мэдэгдэх юм.
  2. Хөдөлгүүрийн догол /аль нэг цилиндр ажиллахгүй болох/ Свечэ эвдрэх, катушк эвдрэх, компрессоргүй болох, свечэний утас тасрах, форсунк ажиллагаагүй болох галын точик зөрөх
  3. Нормальдаж байх үед агаар хэт бага орох Нормаль баригч (idle speed) жижиг цахилгаан мотор компьютерээс ирж байгаа мэдээллийн дагуу агаарыг хөдөлгүүрт оруулж нормалыг тохируулдаг. Хэрэглээний явцад энэ цахилгаан мотор өөр дээрээ бохирдлыг маш ихээр авдаг тул агаарыг бага оруулж хөдөлгүүрийг доголдуулах шалтгаан болдог.
  4. Зарим хөдөлгүүрийн балансын голын тохиргоо алдагдах Тахир гол, балансыг гол хоорондоо ремен эсвэл араагаар харьцдаг. Ремен тасрах эсвэл точик зөрөх тохиолдолд хөдөлгүүр савладаг.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.