ГАЛЗУУ ХУРДЫН ГОЛ ДҮР PAUL WALKER-ИЙН ЯРИЛЦЛАГА

Fast & the Furious цувралын гол дүрд Brian O’Conner хэмээх халхавч хийсэн цагдаагийн дүрээр бид түүнийг мэддэг болсон билээ. Тэрээр автомашины үнэнч фанат бөгөөд кинонд тоглохоос бусад цагаа ихэвчлэн машинтай өнгөрүүлдэг байсан нь кинон дээр гардаг дүрээс хол зөрүүгүй гэдгийг гэрчилнэ.

Түүний дурсгалд зориулан Furious 6 цувралыг гарч байх үед нь хийж байсан ярилцлагыг та бүхэнд хүргэж байна. Та бүхэн энэхүү ярилцлагаас түүний амьдрал дээрх бодит сонирхол болон дуртай машин, хийх дуртай зүйлс зэргийг унших боломжтой.

Таны хамгийн анхны машин ямар машин байсан бэ?

Миний хамгийн анхны машин 1986 оны Ford Ranger гээд ачааны жийп буюу pickup truck байсан.

Харин яг одоо ямар машин барьж байна вэ?

Яг одоо бол Toyota Tundra унаж явна даа...

Та тэгэхээр жийпэнд сонирхолтой байх нь ээ?

Би ер нь бүх л машиныг унадаг гар шүү ... :)

Танд байсан хамгийн шилдэг хүлэг ямар машин байв?

Ямар төрлийн гэдгээсээ хамаарна л даа. Гэхдээ суудлын тэрэг дундаа гэвэл би өөрийн 2012 оны CLS 63 AMG-дээ маш дуртай. Энэ бол гайхалтай машин гэхдээ би Porsche-д ч мөн адил дуртай. Надад 4000 мотортой Porsche 911 GT3 RS байдаг.

Хамгийн муу машин?

Би ер нь их азтай нөхөр л дөө. Дандаа ялагч нарыг сонгодог. Надад 401 Wildcat хөдөлгүүртэй 66 оны Buck Skylark Gran Sport байдаг байсан. Тэр ёстой ууж иддэг байсан. Тэр тэргэнд бага сага асуудлууд байсан болохоор нь хөдөлгүүрийг нь дахин шинэчилсэн. Тэгээд дажгүй болсон шүү.

Надад бас 55 серийн 72 оны Land Cruiser (дөрвөн хаалгатай вагон загварын анхны хувилбар) анх Америкт авчирсан нь байдаг байлаа. Тэр бас төвөгтэй эд байсан. Бас л засаж авсан, гэхдээ ланд 55 надад маш үнэтэй байсан.  Тэгээд төлбөрийг урт хугацаанд төлж авсан гэхдээ би дуртай. Энэ зугаатай эд байсан.

Та бодит амьдрал дээр ямар төрлийн жолооч вэ? Ширүүн, удаан, хурдлах дуртай эсвэл хүн бүрийн замын урд саад болж явдаг жолооч уу?

Би яг одоо ачааны жийп унаж байгаа нь шалтгаантай болоод л тэр. Тэгж л хариулъя.

Таны дуртай уралдааны жолооч хэн бэ?

Надад таалагддаг жолооч байдаг талаар сайн мэдэхгүй юм. Гэхдээ би ялгаатай стилтэй олон жолооч нарт дуртай. Миний дуртай төрөл гэвэл WRC. Үнэхээр таалагддаг. Миний бодлоор уралдааны талаар авч үзвэл хамгийн шилдэг нь. Бүх зүйлийг нь тултал нь хийж болдог, зүгээр л галзуу. Чиглүүлэгч жолооч хоёрын хийдэг зүйлс нь итгэхийн аргагүй. Би энийг хийж үзэхийг хүсдэг л дээ...

Яагаад хийж болохгүй гэж?

Энийг хийхийн тулд маш олон удаагийн практик, цаг хугацаа шаардлагатай. Стадионд уралдах зүйл хийнэ үү гэхээс раллигийн зам дээр машин бариад, ралли уралдаанд оролцоно гэдэг бол хэцүү, чанга зүйл. Учир нь Америкт тийм том боломж байхгүй нь харамсалтай. Энд бүх зүйл стадионд болж хүн бүрт тэрийг харуулдаг.

Энд хэрэв чи стадионоо дүүргэж чадахгүй бол хангалттай мөнгө олж чадахгүй. Энэ бол Америк арга. Ралли бол шал өөр, тэнд задгай талбайд уралддаг, хаалт мөргөж, үзэгчдээс хэдхэн см-ийн зайтай хурдалж байдаг хянахад үнэхээр төвөгтэй уралдаан. Нэг үгээр бол Америк сэтгэхүйгээс тэс ондоо юм. Энэ нь ч надад маш их таалагддаг. Гэхдээ WRC манайд ойрын хэдэн жилдээ болохгүй байх.

Та уралдааны зам дээр хэр их гардаг вэ?

Тиймээ их уралддаг. Time attack буюу цагаар уралддаг уралдаанд бага сага ордог байсан. SCCA-ийн арга хэмжээнүүдэд нэлээн хэд оролцож бас 25 цагийн Tunderhill зэрэг уралдаанд оролцдог байсан. Надад тэвчээр шаардсан уралдаанууд таалагддаг. Энэ бүхэн хэзээд миний хийдэг зүйлсийн нэг байх болно.

Таныг тоноглолын дэлгүүртэй гэж сонссон. Тэрнийхээ талаар яриач.

AE Performance гэдэг тоноглолын дэлгүүртэй. Бид нар уралдаанд машин бэлтгэж хөдөлгүүрийг чадлыг нь  сайжруулах ажлууд хийдэг.Валенсиад байдаг.  Би цөөн хэдэн хамтрагчтай бас тэд нартайгаа хамт уралддаг. Энэ нь ерөнхийдөө гэр бүлийн бизнес л дээ. Бидэн дээр бидний найзууд мөн янз бүрийн орлоготой янз бүрийн хүмүүс ирдэг.

Зүгээр л хүн бүр өөрийн гэсэн боломжоороо машинаа сайжруулахад хэрэгтэй тоноглолыг боломжийн үнээр бид санал болгодог. Eric Davis, Roger Rodas, Rick Taylor, Casey Adamo гээд гар нийлсэн хэдэн хүмүүсээс бидний баг бүрддэг.

Бид зүгээр энгийн үйлдвэрээрээ байгаа гурван ширхэг Ford аваад л, түүн дээр өөрсдийн судалгаа хөгжүүлэлт дээр тулгуурласан шинэ босс 302 хөдөлгүүрийг суурилуулсан. Ямар уралдаанд орох, яаж бэлдэх гээд энэ бүгдийг нь тооцоолон угсардаг. Энэ бүгдийг бид  хурдан хийдэг шүү, хөгжилтэй байдаг.

Би хэзээ ч Mustang-ийн фэн байгаагүй л дээ, гэхдээ энгийн үйлдвэрийн тэрэг гэхэд маш сайн гэж боддог.  Энэ гурав ойролцоогоор 80-90 мянган доллар л байх. Энгийн гудамжны дугуйтай Ford Mustang-аар өөрийнхөө 997 GT3 RS шиг хурдалж чадна. Итгэмээргүй шүү. Тэд маш хурдан, тиймээс би энэ зүйлийг цаашид тордож улам сайжруулах гэж байгаа.

Би яг одоо дэлгүүр лүүгээ явж байна тэгээд Mustang-ийн талаар илүү ярилцаж болно шүү. Мөн энэ долоо хоногтоо шинэ зүйлүүдийг турших гэж байгаа. Бид бас зарим нэг юмыг үйлдвэрлэдэг. Porsche болон BMW-ийн агаарын болон яндангийн систем гэх мэт. Бид зүгээр л дуртай зүйлээ хийдэг. Ямар нэгэн жижиг салбар бизнес биш. Би бас 4х4-д сонирхолтой тэр утгаарай BAJA машины гадна бие дотор карказ зэрэг зүйлсийг бас хийдэг. Энэ жил Baja 500-д уралдъя гэж бодож байгаа.

Амеркийн Top Gear тв нэвтрүүлгийн “Одууд боломжийн үнэтэй машинаар” буланд Michelle Rodriguez (Dom-ийн найз бүсгүй орч.) нойтон зам дээр 1.52 секундэд тойргийг тойрсон тэгвэл Kid Rock (дуучин) 1:43 секундэд тойргоо тойрсон. Харин та Suzuki SX4-ээр нойтон зам дээр хэр хурдан цаг үзүүлнэ гэж бодож байна.

Мммм /бодов/ Kid Rock-оос хамгийн багадаа 10 секундээр хурдан хугацаанд туулах байх гэхдээ үнэнийг хэлэхэд би Америкийн Top Gear-ийг тийм ч их сонирхдоггүй. Гэхдээ би  Tanner-т дуртай (Top Gear America-ийн хөтлөгч орч.), тэр бол догь залуу. Би зүгээр л ерөнхийдөө зурагт байнга үзээд суудаг нөхөр биш. Их Британы цувралыг нь хэд хэдэн удаа үзэж байсан. Мэдээж тэд илүү олон газраар явж олон гайхалтай зочдыг урьдаг нь сонирхолтой санагдсан.

Mark Wahlberg, Matt Leblanc, Rowan Atkinson, Tim Allen, Ryan Reynolds бас Tom Cruise нар Их Британы Top Gear-ийн тойрог замын уралдаанд оролцсон байна лээ. Та нарын дунд драг уралдаан болвол та түрүүлж чадах уу?

Тэд нар жинхэнэ жолооны ард сууж уралдаж байсан юм болов уу? Үнэнийг хэлэхэд бүгдийг нь хусна шүү.

Ер нь Top Gear шоундаа таныг урьж байсан уу?

Top Gear Америк урьж байсан. Тухайн үед боломжгүй байсан юм.

Амьдрал дээрх Paul Walker-ийн машин жолоодох чадвар кинон дээрх Brian O’Conner-ийн дүрд тоглоход нөлөөлж чадсан уу?

Би бүр багаасаа л go kart-аар уралддаг байсан нь энэ бүх зүйлтэй (Галзуу Хурд) холбоотой байх. Би студид өөр нэгэн киноны найруулагч, продюссертэй хамт ажиллаж байсан юм. Тэд дараагийн удаа юу хийхийг хүсч байна гэж асуусан. Би нууц ажиллагаанд оролцож буй цагдаа эсвэл уралдааны машины жооочийн дүрд тоглохыг хүсч байна гэсэн.

Тэд тэгсэн энэ хоёрыг нийлүүлсэн. Галзуу хурд анх ингэж л гарч ирсэн. Анхны кино эхлэхэд би өөртөө нилээд итгэлтэй байсан. 12 жилийн өмнө юм байна шүү. Гэхдээ би байнга л уралдаж, karting зэрэг зүйлсээ хийсээр л байгаа. Миний бодлоор амьдралын минь салшгүй нэг хэсэг болждээ. Манай өвөө машин уралдуулдаг байсан юм. Би тэнд нь байнга очиж үздэг байв. Тэр үйлдвэрийн Ford-ууд уралдуулдаг байсан юм. Энэ нь одоо миний ажил болж дээ.

Галзуу хурд киноноос хэн нь хамгийн сайн жолооч вэ?

Би. Тэд бүгд л адил зүйлийг хэлэх болно. Vin магадгүй өөр зүйл хэлэх байх, гэхдээ түүнээс жинхэнээсээ асуувал, тэр ялгааг нь мэдэх болно.

Тийм шүү тэр TMZ-ээр SUV-тэй маш сайн гарч байсан.

Тэр чин л Vin шүүдээ... хэхэ

Та туршин нисгэгчдийн гайхалтай үзүүлбэрүүд болон тэдний хийдэг зүйлсийн талаар ямар бодолтой байдаг вэ? Нэг үгээр хэлвэл туршин нисгэгч нар амьдрал дээр уралдахдаа хэр бол?

Тэдгээр жолооч нарын зарим нь төрөлхийн гоц авьяастай байдаг. Зарим нь нэг удаа ирдэг зарим нэг нь маш их утаа чимээ үүсгэхдээ сайн байх жишээтэй. Гэхдээ 50% машиныг хэрхэн сайн жолоодохыг мэддэг. Үзүүлбэр үзүүлэх нь жолооны ард уралдах болон хурдлахаас ялгаатай. Гайхшруулсан үзүүлбэрүүдээр дуу чимээ утаа гаргах нь ерөнхийдөө бол сайн, учир нь кинон дээр энэ нь гоё харагдана. Гэхдээ миний мэдэхээр их утаа дуу, чимээ нь уралдах хурдлахаас ялгаатай. Шал өөр зүйл.

Та алдартай дрифтчин болон раллигийн жолооч нар болох Rhys Millen (RedBull), Samuel Hubinette болон Tanner зэрэг үзүүлбэр үзүүлдэг жолооч нартай хамт ажиллаж байсан. Тэд нарын талаар ярилгүй өнгөрч болохгүй байх.

Тэдгээр залуус бол өөр өөр байдлаар суралцаж бэлтгэгдсэн, гэвч бүх үзүүлбэр үзүүлдэг жолооч нар тийм аргаар бэлтгэгддэггүй, жинхэнэ уралдаанаар бэлтгэгдэггүй гэсэн үг. Бидний хайж нээж байгаа залуус бол шинэ өөрийн гэсэн онцлогтой залуус юм. Rutherford бол төгс жишээ байна.

Кинонд туршин нисгэгч олохын тулд машин жолоодож чаддаг гэх хэн нэгнийг авчирч туршина. Тэгээд гурав, дөрвөн машин дуусгаад хамгийн сүүлийх дээр нь энүүгээр тоглуулахаа болъё. Хэн нэгэн чаддаг, карьерийнхаа турш энийг хийсэн мэргэжлийн хүнийг олъё болж хувирдаг.

Ямар нэг зүйлийг нээж харуулах гоё байдаг. Эдгээр залууст ч бас тийм байдаг, жолооны ард суугаад гайхалтай үзүүлбэрийг үзүүлээд л. Гэхдээ атаархмаар зүйл нь юу гэхээр би тэдний хийж байгаа - миний өмнөөс хийдэг зүйлсийг нь харж байхад, Rutherford ч юм уу хэн ч бай, надад “Юу гээч би ч бас энийг чадна ш дээ.

Яагаад надаар өөрөөр минь хийлгэж болохгүй гэж” хэлдэг. Тэд зүгээр л инээгээд энэ бол тэдний ажил, зүгээр л аюулгүй байдал чухал гэдэг. Даатгал болохоор чиний хийж чадах зүйлийг л хийлгэнэ гэж хэлдэг.  Энэ үед зүгээр л амаа хамхиад тэдний хийж байгаа зүйлсийг дуустал нь харах үлддэг. Та нар кинонуудаас үзсэн байх, тэдний  хийдэг зүйлс маш аюултай юм шүү...

Та өөрийн кинон дээрх үзүүлбэрүүдээ өөрөө хийдэг үү?

Дийлэнхийг хувийг нь өөрөө хийдэг. Гэхдээ том харайлт, мөргөлдөөн зэрэг зүйлийг надаар хийлгэдэггүй.

Таны үзүүлбэрүүдийг хэн байнга орлон тоглодог вэ?

Түүнийг Oakley Lehman гэдэг. Бид нар хамтдаа ахлах сургууль сурч байсан. Би ахлах сургуульд хамт явдаг байсандаа дуртай байдаг. Би түүнийг бараг бүх амьдралынхаа турш мэднэ. Тэр байнга л орлон тоглогч үзүүлбэр үзүүлдэг хүн болохыг хүсдэг байсан. Тиймээс ч би тэрийг өөрийн орлон тоглогч болгосон.

Машин жолоодож байхад тохиолдож байсан хамгийн аймшигтай тохиолдлын талаараа хуваалцаач?

Би Фонтана Моторын хурдны замын тойруу зам дээр өөрийнхөө R34-тэй бараг 290 орчим км/цагийн хурдтай явж байсан юм – машин мань буруу рультэй машин. Гэнэт дугуй буудаад будаа болсондоо. Энэ маш хурдан болж өнгөрсөн.

Зураг авалтын үеээр болж байсан хамгийн аюултай үзүүлбэр таны хувьд аль нь вэ?

Мэдэхгүй юмдаа. Энийг сайтар тооцоолж хийдэг. Ийм зүйл хийхдээ сайн шүү. Өмнөд Африкт байхад Vehicle 19- киноны зураг авалтыг хийж байсан юм. Ямар ч зөвшөөрөл байхгүй зураг авалтын багтайгаа өөрийхөө минивантай хоёр талынхаа зургийг аваад Йоханнесбург хотоор явж байсан юм. Ямар ч зохицуулалт, удирдлага байхгүй. Гэхдээ хөгжилтэй байсан шүү. Тэнд манайд байдаг шиг стандарт байхгүй. Зүгээр л зэрлэг өрнөд гэсэн үг.

Тэнд хийсэн зарим нэг зүйл маань галзуу гэмээр зүйлүүд байсан. Бидний энд хийдэггүй гайхалтай зүйлүүдийг тэнд хийсэн шүү. Гайхалтай туршлага байсан. Аюултай аюултай үзэгдлүүдийг, зураг авалтанд орсон хүмүүс зүгээр л бидэнд итгээд, тэдний амьдрал бараг л бидний гарт байсан. Тийм аюултай өмнө хийж байгаагүй зүйлсийг хийсэн. Ямар ч худлаа зүйл байхгүй. Тэд нарыг үнэхээр хүндэтгэж байна. Хамт ажилласан шилдэг багуудын маань нэг байсан. Хөх өнгийн арьстай тийм ковбой шиг залуус. Бид нар аймшигтай галзуу гэмээр зүйлсийг Өмнөд Африкт хийсэн шүү.

Vehicle 19 киног одоогийн хамтардаг студитэй хамтарч хийсэн үү?

Үгүй. Тэр киног ямар ч ашиг олоход зориулж хийгээгүй. Өмнөд Африкт 4 сая орчим доллараар хийсэн. Зүгээр л тэнд очоод төслөө эхлүүлсэн. Тэндэхийн амьдралаар амьдарцгаасан тэгээд л болсондоо.

Таныг Ryan Gosling-ийн тоглосон Drive гээд киног үзсэн гэж найдаж байна. Инди-төрлийн кино?

Үнэнийг хэлэхэд үзээгүй юм байна.

Тийм гэж үү? Тэгвэл түүнийг үзэн ядах хэрэгтэй юм байна?

Үгүй. Би кино их үздэггүй. Гэхдээ үзэх дуртай, кино үзэхийг оролддог. Ер нь кино театр их бага явдаг шүү. Боломж олддоггүй юм. Бөгжний эзэн, Оддын дайн, Индиан Жонс бүгдэд нь дуртай гэхдээ үзэх цаг бага байдаг.

Би тань шиг л. Ярьж бичихээс илүү машин жолоодохыг илүүд үздэг гэж өмнө нь хэлж байсан. Та кинон дээрээ хэдэн машинтай байдаг. Алинд нь хамгийн дуртай вэ?

2JZ хөдөлгүүртэй Toyota Supra үнэхээр дуртай. Хөдөлгүүр нь таалагдсан, зугаатай байсан. Supra бол ёстой л галзуу тэрэг. Би саяхан өөрийн гэсэн нэгтэй болсон шүү. 95 оны цагаан өнгийн маш бага гүйлттэй. 30,000 милл л явсан байсан. Бүх зүйл нь үйлдвэрийнхээрээ. Би тэрийг янзалж шинэчилж унахаа тэсэн ядан хүлээж байна. Үнэхээр зугаатай эд шүү. Кинон дээр гардаг өргөн бодитой Supra ямар харагддагийг санаж байгаа биздээ? Үнэхээр атаархмаар харагддаг. Тэр машин бол үнэхээр зугаатай машин шүү.

Мөн R34-т байгаа RB26 мотор 2JZ шиг найдвартай, тогтвортой ажиллагаатай биш ч гэсэн үнэхээр галзуу хөдөлгүүр. Гэхдээ RB26 бол Skyline R32, R33, R34 алинд нь ч бай үнэхээр галзуу. Би GTR35-ийн үнэнч фен биш л дээ. Юу ч гэмээрийн тийм урамтай биш. Тийм их баясгах зүйл байхгүй, жолоочийн талаас хийх зүйл бараг байхгүй. Энэ бүгдийг базаад хэлвэл би ер нь хуучны тэргүүдэд (oldschool) дуртай гар л даа. Машинаа мэдрэх дуртай.

Бүх зүйл л өөрчлөгдөж шинэчлэгдэж байна. Формула-1-д туршигдсан DCT хурдны хайрцаг. Porsche-ийн сүүлд ашигласан PDK хурдны хайрцаг нь хэдийгээр сүүлийн үеийн технологи боловч миний сонголт бол шинэ технологи биш юм. Би механик хурдны хайрцагт илүү дуртай. Эдгээр шинэ технологийн зүйлсийг харахад урамгүй байдаг. Надад хуучны өнгөрсөн зүйлүүд үнэ цэнэтэй санагддаг.

Олон киног харж байхад хоёр гурав дугаар анги хийхэд нэлээд хэцүү байдаг. Гэхдээ Галзуу Хурд одоо 6 ангитай болсон. Таны бодлоор ингэж амжилттай урт хугацаанд гарсан шалтгаан нь юундаа байна вэ?

Миний бодлоор бүх зүйл хэрхэн эхлэлээ тавьснаас үүдэлтэй болов уу. Бид зүгээр л өөрсдийнхөөрөө эхлүүлсэн. Энэ нь бид цаашаа явж болмоор санагдсан. Эхний алхамаа зөв гаргаж өгсөн. Бидний хийсэн алхам өөрөө гайхалтай байсан. Автомашины урлаг, соёлд цаг хугацаа гэж байхгүй. Хүмүүст ямар зүйл гайхалтай, ямар зүйлсийг хүмүүс хийхийг хүсч байгаагаа янз бүрээр илэрхийлдэг.

Таны завиар уралдах эсвэл дрифтлэх дуртай зэрэг ямар төрөл байх нь хамаагүй. Хэрэв та том офф-роуд машинуудад дуртай байж болно. Эсвэл Baja 500-д дуртай байж болно. Тэгвэл Dwayne Johnson-ын (Rock) дүрд том галзуу жийпүүд гарч ирж байна. Та улаан галзуу JDM-чин эсвэл хэн ч бай манай кинонд хүн болгоны орон зай бий. Энэ бүхэн автомашины соёлыг илэрхийлэх илэрхийлэл болсоор ирсэн. Бид эхлэхдээ маш хязгаарлагдмал байдлаар эхэлж байсан, зүгээр л 400 метрийн уралдааны төрлөөс л эхэлсэн. Гэхдээ энэ нь дэлгэцэн дээр маш шинэ зүйл байсан. Энэ нь хүн бүрийн талархалыг хүлээгээгүйг бид бүгд л мэднэ. Гэхдээ энэ бүхэн өөрчлөгдсөн, өөрийн гэсэн онцлогтой ялгаралтай болсон. Үзэгчид нь хүртэл мэддэг. Энэ хэзээ ч дуусахгүй, үргэлж галзуу хэвээр байх болно.

Миний мэдэхээр манай сэтгүүлтэй хамтарч ажилладаг зарим машин болон тэдний эзэд нь киноны зарим хэсэгт оролцсон. Эдгээр хүмүүстэй хэрхэн хамтардаг талаараа яриач?

Миний энэ бүхэн үнэхээр намайг сэргээж өгдөг. Тэд нар бол жинхэнэ автомашины хорхойтнууд. Тэд үүнд жинхэнээсээ орсон хүмүүс, ихэнх нь над шиг бүгдийг мэддэг. Над шиг үүндээ дурласан хүмүүс. Бидний хэдэн автомашины хоббитонгууд нийлж суугаад өдөржин автомашины талаар ярилцдаг. Бид анх маш олон зөвшөөрөл зэргийг авч байж хэний ч таниж мэдэхгүй хүмүүс анхны кинондоо харуулах шилдэг машингүй эхэлцгээсэн. Одоо бүх зүйл өөр болсон. Эдгээр залуус л тэр гайхалтай машинууд, бидний хардаг итгэхийн аргагүй хүлгүүдийг авчирдаг.

Галзуу Хурд 6 дээр та бүхэн бүрэн тоноглогдсон галзуу R35-г харах болно. Үнэхээр солиоруулмаар хүлгүүд байдаг. Тэдгээр залуус бидэнтэй хамт байгаа нь үнэхээр таалагддаг. Тэд энэ бүхэн юуны тухай болохыг ойлгодог. Түүнийгээ бусдад харуулах нь ч бас тэдэнд таалагддаг. Надад ч бас таалагддаг.

Би бол машин сонирхогч. Миний хувьд, киног хийж байхад бүх зүйлийг бодит юм шиг байлгахыг хүсдэг. Хэрэв би жолооны ард сууж байгаа л бол бүх л зүйлийг яг бодит амьдрал дээрх шиг, 180 градус эргэж харсан ч бай, ямар ч нөхцөлд, өөрийн үзүүлбэрийг үзүүлж байхдаа хүртэл тэр мэдрэмж сэтгэл хөдлөлийг бодитоор харуулахыг зорьдог.

Би энэ бүхнийг мэддэг. Та киног үзэж байхдаа сайн анзаарч хараарай жолооны арын зураг авалтыг хийж байхад хэний дүрсийг хамгийн их харуулж байгааг. Намайг олж харах болно. Учир нь би бол машинд бүхнээ зориулсан залуу. Бүхий л динамик, мэдрэмж, сэтгэл хөдлөл зэргийг мэддэг юу болж байгааг нь би ойлгодог. Зодооны хэсэг болоод ирэхээр Dwayne эсвэл Vin-г олж харах болно. Яагаад гэвэл энэ бол тэдгээр том булчинлаг залуусын хэсэг.

Иймээс хүн бүр л өөрийн гэсэн зүйлүүдээ харуулдаг. Tyrase (кинон дээр гардаг хөгжилтэй хар орч.) бол өөрийн эрч хүчийг харуулдаг, тэр удаан хугацаанд урлагийн хүн байсан. Luda (реппер, кинон дээр компьютер хакдаж гардаг орч.) ч бас адилхан. Өмнө асуусан асуултанд тань эргээд ороход бидний кино яагаад амжилттай байгаагийн учир нь хүн бүр өөр өөрийн хэсгийг кинонд харуулж байдаг юм. Хүн бүр өөрийн мэргэжлийн гэсэн зүйлүүдээ кинон дээр харуулдаг.

Үүнээс гадна, та нар үргэлж маш дотно байдаг эсвэл та нарын уур амьсгалыг тийм гоё болгож бэлтгэсэн үү?

Үүний нэг үндэс нь бид бие биенээ хүндэтгэдэг. Хүн бүр өөрийн гэсэн үзэл бодолтой. Бүгд өөр өөрийн тодорхой хэсгүүдийг гаргаж ирдэг. Хүн бүр жижиг оролцоонууд нийлээд энэ том зүйлийг бий болгож байдаг. Тийм болохоор л бид одоогийн амжилтанд хүрсэн.

Биднийг зөв хүмүүс залж удирддаг, хүн бүр өөрсдийн чухал гэсэн зүйлүүдээ илэрхийлж харуулдаг. Хүмүүс түүнийг хүлээж авдаг бас хүндэлдэг. Хэн нэгэн зүгээр л гэрээ хийгээд мөнгөө халааслаад л болчихдог зүйл биш. Найруулагч Justin Lin (FF цувралуудыг найруулсан) бол бидний ахлагч байсаар ирсэн. Тэнд хүмүүс дуртай зүйлүүдээ хоолны ширээн дээр авчирна. Тэгээд л бусаддаа хуваалцана.

Энэ яг миний дараагийн асуух гэж байгаа зүйл байна. Та бүхний олсон нэр хүнд, мөнгөнөөс гадна энэ киноноос юуг хамгийн ихээр олж авсан бэ? Хүн бүр ямар нэгэн зүйлийг авчирсан юм чинь, хүн бүр ямар нэгэн юм авах ёстой. Таны бодлоор хамгийн ихээр олж авсан зүйл тань юу вэ?

Үнэнийг хэлэхэд би зүгээр л сайн ажиллахыг хичээдэг. Юу хийж байгаагаасаа үл хамааран би илүү сайн ажиллахыг хичээдэг. Би хийж байгаа зүйлдээ маш сайн байгаагаа мэдрэхийг хүсдэг. Хэрэв би хийж байга зүйлдээ итгэж байгаа бол, хийх юмаа хийх л ёстой. Хэрэв би хийж байгаа зүйлийнхээ талаар гайхаж, эргэлзэж эсвэл асууж эхлэхээрээ энэ миний байх ёстой орчин биш гэж боддог. Чамайг хүрээлж буй хүмүүс чинь ямар нэгэн юмны төлөө хичээж байгаа тэр үед бол гайхалтай мэдрэмж. Хэн нэгэн тэр зүйлийг илүү сайжруулж бага ч гэсэн дээшлүүлэх хэрэгтэй.

Мэдээж эцсийн үр дүнд нь үзэгч фенүүд бүтээлийг чинь үзэж өөрсдийн дүнг өгдөг. Таны киног үзэж байгаа хүмүүс, сүүлийн 10 эсвэл 12 жил үзэж байгаа хүмүүс, тэдэнд л кино маань таалагдаж жаргалтай байвал тэгээд л болоо. Энэ л хамгийн чухал нь. Өнөөдөр би хамгийн сайнаараа хичээсэн гээд орой сайхан амарч чаддаг. Энэ тал дээр худлаа яриагүй шүү, өнөөдөр миний хийсэн зүйлс олон хүмүүст таалагдаж байвал үүнээс илүү зүйл гэж байхгүй.

Зүгээр л борооны дараа солонго татаж байгаа шиг л. Энэ бол маш гоё мэдрэмж бас энэ бүхнийг олон удаа хангалттай сайн мэдэрч чадсан бид азтай хүмүүс. Бид хийж бүтээгээд л байвал хүмүүс “Тиймээ дахиад нэгийг” гээд л явдаг.  Хүмүүс хийж бүтээсэн зүйлийг чинь үнэлэхэд мэдрэгдэх тэр мэдрэмж бол гайхалтай зүйл.

Киноны талаарх хамгийн том буруу ойлголт нь юу вэ?

Сайн мэдэхгүй юмаа, гэхдээ сонирхолтой асуулт байна шүү. Нэг талаасаа миний бодлоор буруу ойлголт нь зүгээр л ганган хээнцэр кино, B ангиллын л кино байна гэж боддог байсан. Магадгүй бид тийм байсан байх. Одоо бид нар тийм үү? Мэдэхгүй юм, тийм байж ч магадгүй. Хувь хүн талаасаа би яг хэлж мэдэхгүй байна.

Миний мэдэж байгаа зүйл гэвэл би үүндээ дуртай. Үзэн яддаг дургүй хүмүүс ч бас тийм байх. Би хүн бүрт зориулсан киног хийж чадахгүйг ойлгосон. Гэхдээ олон нийтэд хандсан киног бид хийж чадсан. Хүн бүрийн хүслийг гүйцэлдүүлэх кино хийж чаддаг ч болоосой гэж хүсдэг. Би үргэлж Галзуу Хурд шиг киног үзэхийг хүсэх үү? Мэдээж үгүй. Заримдаа би Kevin Klein-ийн киног үзэхийг хүсдэг, заримдаа уран зөгнөлт киног үзэхийг ч хүсдэг.

Бүр заримдаа баримтат кино ч юмуу. Нэг талаасаа бас таныг үзэн яддаг хүмүүс байгаа гэдэг нь та зөв зүйлийг хийж байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр тэр хүмүүсийн үзэл бодлыг хүндэтгэдэг. Хүмүүс дургүй байж болно. Зүгээрээ, би хүлээж авна. Хүн бүрт таалагдана гэж хүлээдэггүй. Хэрэв таны талаар хэлсэн зөв сайн талуудад итгэж байгаа бол, муу талуудыг ч бас хүлээж авах хэрэгтэй – энэ бол факт. Миний бодлоор хүмүүс энэ тал дээр бүгд адил бодолтой байх.

Та киноныхаа дараагийн цувралаас юуг харж байна вэ?

Миний бодлоор бид одоогоор маш хол явцан учраас дараагийн алхам бол машинууд робот болж хувирах болов уу? (Инээв). Бид дахин эхлүүлэх талаар бодож ярьж байгаа болов уу. Бүх зүйлийг хэвийн байдалд нь аваачиж хэмнэлээ удирдана гэх ч юм уу. Бага зэрэг дахин эхлүүлэх болов уу.

Таны бодлоор жолоодлого болон уралдааныг гоёор харуулсан өөр ямар кино байдаг вэ?

Ronin маш гайхалтай жолоодлогийг харуулсан цувралтай. Ronin дээр гоё гоё зүйлүүд байдаг. Бас Steve McQueen’s Bullet-г эргэж харж болох юм, тэр бол цаг үеээсээ хол давсан гайхалтай бүтээл байсан. Энэ хоёр л хамгийн түрүүнд санаанд бууж байна. Өөр гэх юм бол The Bounre Identity сүүлийн үеийн зүйлүүдийг харуулсан дажгүй цуврал.

Үүнийг олон удаа асууж байсан байх гэхдээ таны хэлэх дуртай уриа үг юу вэ?

Өмнө нь бага байхад “Том зүйлийн араас яв эсвэл гэр лүүгээ харь” гэдэг байсан. Одоо асуудал бэрхшээлүүд зэргээс шалтгаалж илүү зөөлрүүлсэн. Тэгээд “Өөрийн цэнэгээр илүү томоор амьдар” болсон яг “Том зүйлийн араас яв эсвэл гэр лүүгээ харь” шиг л юм даа. Яг одоо сайн мэдэхгүй юм. Тийм үг байхгүй юм байна.

Энэ ишлийг чинь авах болноо (Инээв). Эцэст нь таны бодлоор Холливудын хамгийн галзуу жолооч хэн бэ?

Patrick Dempsey. Минй бодлоор тэр ур чадвар сайтай. Patrick-аас өөр хэн машин сайн жолооддогийг мэдэхгүй юм байна.

Ken Block-ийн талаарх таны бодол?

Тиймээ гэхдээ би түүнийг Холливудынх гэж бодохгүй байна. Тэр зүгээр л гуталны залуу. Нилээд мөнгөтэй, машинаараа энд тэнд Gymkhana гэсэн юм хийгээд л явж байдаг. Ken Block дажгүй хийдэг. Би San Francisco-д гудамжнуудыг хаагаад өөрийнх нь хийдэг Gymkhana-г хийж байхыг нь харсан юм.

Атаархмаар байсан шүү. Би тэрнийг DC-д ажиллаж байхдаа хамт юм хийе гэхэд нь тоогоогүй юм. Зүгээр л юу ч мэдэлгүй, хийж байгаа зүйлийг ойлгоогүй явуулцан юм. Тэр уг нь гоё боломж олгож байсан ч би явуулцан юм. Хэрэв Ken Block чи энийг уншиж байгаа бол надруу залгаарай бизнес хийе. Чиний хийдэг зүйл чинь хэрэгтэй байна.

Бид нар түүнээс өчигдөр ярилцлага авсан. Хэрэв хүсвэл холбоод өгч болно шүү.

Би Ken-тэй дахиж холбогдмоор л байна. Тэр гайхалтай залуу. Түүнд нэг зүйлийг гэхдээ хэлэх хэрэгтэй эсвэл би хэлчье. Дараагийн удаа Gymkhana-гаа хийхдээ дугуйны мөрнүүдийг нь будаад арилгаарай.

Тэр мөрнүүдийг харагдахгүй болгож нэг удаагийн явалтаар хийсэн юм шиг болгох хэрэгтэй.  Хүн бүр л энийг хийхэнд тэр хэдэн удаа энд эргэлдсэн бол гэж харж байгаа шүүдээ. Тэгээд хүмүүс илрүүлэх гэж хичээдэг. Тэр энийг хийхдээ 3 машин эвдэлсэн байна гэдэг ч юм уу. Тиймээс зүгээр л будчих. Хуучин гарсан дугуйн мөрийг нь алга болгож нэг юм шиг харагдуулах хэрэгтэй шүү. Ядаж хүмүүст төсөөлөгдөхөөр болго. Хуучин мөрүүдийг нь битгий үлдээ. Ken-д энийг хэлээрэй. (инээв)

Бид хэлэх болноо Paul. Маш их баярлалаа. Таны цагаас дахиж авахгүй. Бараг 45 минут ярилцсан байна. Хөгжилтэй байхад цаг хурдан өнгөрч байна шүү. Зугаатай байлаа танд ч бас зугаатай байсан гэж найдаж байна. Таны бодож хийж байгаа зүйлс тань гайхалтай байна. Надад үнэхээр таалагдаж байна.

Би ч бас баяртай байна. Бусад ярилцлагууд дээр ингэж ярьдаг ч болоосой. Баярлалаа. Дараа уулзъя.

Paul Walker-ийн дурсгалд зориулсан нэгэн сайхан дууг та бүхэндээ хүргэж байна. Түүнд хүндэтгэл үзүүлцгээе!