АВТОМАШИН ЭХЛЭН СУРАЛЦАГЧ НАРТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Ер нь машин жолоодож байгаа хvн vргэлж сурч байдаг. Авто сургууль, авто курсууд зөвхөн хамгийн анхны ерөнхий жолооны мэдлэг л өгдөг. Ийм учраас жолооч хотын эрчимт замын хөдөлгөөнд орохоос ємнє өөрийн машины талаар бvрэн мэдлэгтэй болсон байх хэрэгтэй.

Тухайлбал, машины овор хэмжээ, удирдлагын хөшvvргийг мэдрэх чадвартай болох, хойшоо ухралгvйгээр дов толгод руу өгсөх, араар ухрах, эргэх хөдөлгөөн хийх, огцом зогсох, хязгаарлагдмал орчинд маневрлах. Энэ бvхнийг хийж сурахдаа аль болох хvн багатай мухар гудамжийг сонгож, өглөөний хvнгvй vед хийвэл тохиромжтой.

Эхлэн жолоочийн #зөвлөгөөХэт өөртөө итгэлтэй байх нь туршлагагүй байхаас илүү аюултай. Айж, болгоомжлолгүй, харин өөрт...

Posted by Cardoctormn on Monday, April 13, 2015

Хэт өөртөө итгэлтэй байх нь туршлагагvй байхаас илvv аюултай. Айж, болгоомжлолгvй, харин өөртөө хэт итгэлтэй шинэ жолооч нарын эхний 5-7 мянган километрт осол аваар гаргах магадлал өндөр байдаг. Шинэ жолооч өөрийн олж авсан мэдлэгийг бусдад харуулах, нотлохыг хичээж эхэлдэг. Тэд "давхих" дуртай зарим нэгнийг дуурайж огцом хөдлөх, шууд хурдаа нэмэх зэрэг vйлдэл хийж алддаг.

1310493854-61


Тэгээд ч энэ өөртөө хэт итгэлтэй байдал нь тэдэнд маш сургамж болох нь бий. Жолоо барих vедээ тайван байх хэрэгтэй. Ер нь Жолоочийн эзэмших ёстой хамгийн чухал чанар бол өөрийн сэтгэл хөдлөлийг бvрэн хянаж сурах явдал юм. Жолоодохдоо тайван байна гэдэг нь анхаарлаа сулруулж, анзааргагvй болно гэсэн vг биш юм.

Гэрлээр эсвэл дуут дохио өгөх мөчид та тайван байдлаа хадгалж сурах хэрэгтэй. Учир нь ингэж дохио өгөхөд туршлагагvй жолооч эрс маневрлах, алдаа хийх мөргөх зэрэг буруу vйлдэл хийдэг. Vvнээс гадна зарим соёлгvй жолооч бvдvvлгээр дохиж зангах vед ч гэсэн юу ч болоогvй юм шиг тайван байж сурах хэрэгтэй бєгєєд хэзээ ч тэдний бvдvvлэг vйлдэлд тэдэн шиг хариу бvv өх, мөн тэдэнтэй битгий хэрэлдэж байгаарай.

safety-13

Эгнээгээ барьж сур

Шинэ жолооч нар тээврийн нягт урсгал, олон эгнээ хөдөлгөөнтэй гудамжинд эгнээгээ барьж сурах нь чухал байдаг. Өөрийн эгнээг эзэлсний дараа хоорондын зайг нарийн баримталж хөдлөөрэй. Хэрэв хэд хэдэн эгнээнд зэрэг эргэлт хийх хэрэгтэй байвал зэргэлдээх эгнээнд оролгvйгээр өгөгдсөн радиусын дагуу эргэ. Машин жолоодох vедээ хийх маневруудыг яаралгvй аажуухан хийгээрэй. Таны хийх гэж байгаа vйлдэл бусдад ойлгомжтой байх ёстой тул эргэлтийн заагчийг цаг тухайд нь зөв өгөөрэй.

A386_240908_d_forweb

Замын хөдөлгөөнд байр эзлэн явах
Автомашинаар байрлан явахдаа хоорондын болон хажуугийн зайг барьж явах ёстой. Урд яваа машин огцом тоормослоход шүргэхгүй байхаар хэмжээ авч яавах шаардлагатай. Мөн ар талын машин тань ямар ч зайтай явж мэдэх тул зам тээврийн ослоос сэргийлэхээс бусад тохиолдолд огцом тоормослохгүй байхыг анхааруулъя. Унадаг дугуйтай яваа тохиолдолд зориулалтын замаар хэрвээ байхгүй бол маш болгоомжтой тухайн эгнээний аль болох баруун талдаа шахаж явах хэрэгтэй.

 

Байраа солихдоо

  • Бусад хөдөлгөөнд оролцогчдод саад болохгүйгээр, аюулгүй байдлыг хангасан тохиолдолд
  • Хоёр талынхаа толийг сайн харах мөн толинд харагддагүй хэсгүүдийг сайтар шалгасны үндсэн дээр
  • Хэрвээ шаардлагатай гэж үзвэл дуут дохио өгөхийг хориглоогүй үед дуут дохио өгч бусад хөдөлгөөнд оролцогцдоо сануулах

 

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.