БИ AQUA-ГИЙН ЗОРИЛТЫГ 40 КИЛОМЕТРТ 1 ЛИТР ЗАРЦУУЛДАГ БОЛГОХООР ТАВЬСАН

Тоёота Prius-ын ерөнхий инженер Сатоши Огисотой автомашины ирээдүйн талаар ярилцлаа. 3-дугаар хэсэг: Бага оврын автомашин зах зээлийн гол тоглогч.

Тоёота-гийн ерөнхий инженер Сатоши Огисо, сурвалжлагч хоёр өнгөрөгч баасан гарагт Prius машины түүх болон автомашины ирээдүйн талаар ярилцлаа. Өнөөдөр бид одоог болтол муухан нууцлалд байсан автомашины талаар мэдээлэл авах болно.

Авсаархан хайбрид машинууд гарч ирээд л Honda Insight, Mazda 2 гэх мэт хууччуулыг шууд түлшний ховдог мангасууд болгон хувиргасан юм.

Prius C нь Японы JC08 туршилтын 08-дугаар үе шатанд 35 км/л зарцуулсан ба 10-15 дугаар үе шатанд 40 км/л зарцуулсан нь өмнө ямар ч автомашин тогтоож байгаагүй дээд амжилт юм. Ингэснээр энэхүү автомашин нь өөрийн салбарын өрсөлдөгчүүдээсээ 30%-аар бага зарцуулдаг нь тогтоогдлоо.

  • Honda-гийн шинэхэн Insight хайбрид машин JC туршилтын 08-дугаар үе шатанд 27.2 км/л харин 10-15 дугаар үе шатанд 31 км/л тус тус зарцуулжээ.
  • Mazda-гийн шинэ Demio, хэлж заншсанаар Mazda2, нь JC туршилтын 08-дугаар шатанд 25 км/л-ийг зарцуулсан бол 10-15 дугаар шатанд 30 км/л-ийг зарцуулжээ.

Мэдээж энэ тоонуудыг Байгаль Орчны Хамгаалах Яамнаас (EPA) аваагүй. Огисо тэдний өгөх тоог таахыг ч хүсээгүй юм.

Тэрээр энэхүү тоонд хүрэхийн тулд маш их ажилласан:

"Ихэвчлэн ямар ч зах зээлийн өрсөлдөгчид нэг нэгнээсээ хэдхэн хувиар л илүү байхыг хүсдэг. Харин би Aqua-гийн зорилтыг 40 километрт 1 литр зарцуулдаг болгохоор тавьсан. Энэ бол өрсөлдөгчөөсөө 30%-аар илүү гэсэн үг шүү дээ. Бүгд хэлдэг байсан л даа: Чи яаж зорилгоо тийм өндөр тавьж чадаж байна аа? Ингэж тавих нь ямар хэрэгтэй юм бэ? Хэрвээ өрсөлдөгчийнх чинь 30 км бол таных 35 байхад л хангалттай биш үү?"

Огисо болон Тоёота-гийн хувьд энэ бол хангалтгүй ээ. Маш олон бүтэлгүйтэлд орсон компани одоо л нэг хуучин цог жавхаагаа эргүүлж аваад байна. Энэхүү автомашин нь ганцхан түлш хэмнээд зогсохгүй 2011 оны 12 сард Японд нээлтээ хийхдээ маш боломжийн үнэтэйгээр гарах болсон. Яг ямар үнэтэй байх нь одоогоор ил бус ба Токиогийн авто шоун дээр ч нийтэд зарлахгүй байх хандлагатай байна. Nikkei тэрхүү автомашиныг Приус загвараас $4.000 ам.доллараар хямд байна хэмээн таамаглаж байгаа юм.

Огисо урьд урьдны муу Prius-нуудыг эргэн дурсаж байсныг санаж байна уу?

"Тэр үед цэнэг хуримлуулагч, хөдөлгүүр, удирдлага гээд бух эд ангиуд аварга том бас хүнд байсан. Би 4 метрийн урттай, 4 хүн хангалттай суулгаж багтахаар авсаархан тэрэг зурж үзсэн юм. Бусад зай талбай маш хомс байсан ба би тэр том эд ангиудыг хаашаа "шингээхээ" мэдэхгүй байсан л даа."

Яг тэр зүйл Aqua дээр мөн л урган гарч ирсэн байдаг.

"Анхны Prius-ыг шинэтэй нь харьцуулахад зардал, хэмжээ болон жингээрээ хамаагүй багассан байгаа."

100 инчээс яльгүй богино дугуйн суурьтай, 157.3 инчийн урттай автомашинд суурилуулахын тулд Prius хайбрид технологийг цаашид улам жижгэрүүлэх шаардлагатай болсон юм.

Огисо энэхүү автомашин нь бусад үйлдвэрлэгчдийг загвар болон хийцээ дахин нэг эргэцүүлэхэд хүргэнэ гэж үзэж байна:

"Prius бол дунд оврын автомашины зах зээлдээ тэргүүлэгч нь. Харин Aqua Япондоо бага оврын машины зах зээлд гол тоглогч нь болох болно."

Зөвхөн Японд уу? Дэлхий дахинд яах бол? Prius C нь бусад орны зах зээл дээр оройтож гарахын гол учир нь валют болон үйлдвэрлэлийн хүндрэлүүд хэмээн Огисо нуулгүй хэлсэн юм. Prius C-г Prius хайбридын нэгэн адил Япон, Тайланд болон удахгүй БНХАУ-д үйлдвэрлэнэ. Үнэтэй сэлбэгүүд болон эрчим хүч дамжуулагчуудыг зөвхөн Японоос авчирдаг юм байна. Мөн Японы иен үнэд орсноор гадагшаа гаргах экспортын зардал ч дагаад өссөн. Гагцхүү энэ зүйлийг л Огисо хэзээ ч зохион бүтээж чадахгүй юм.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.