МЭДЛЭГ - ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТ ИХЭССЭН ҮЕД ОНШЛОХ ДАРААЛАЛ №148

Таны авто машин шатахуун их зарцуулж байна уу? Хөдөлгүүр хэвийн хэмжээнээс их шатахуун зарцуулах нь жолоочийн ур чадвар, замын нөхцлөөс шалтгаалах боловч өөрийн техникийн байдлаас шалтгаалан хэвийн хэмжээнээс илүү шатахуун зарцуулах тохиолдол байдаг. Хэрэв тийм бол хэдий уран жолоодоод түгжрэлгүй замаaр явсан ч гэмтлийг арилгахгүй бол шатахуун их зарцуулсан хэвээрээ байх болно. Шатахуун хэмнэх талын зөвөлгөөнүүд голдуу техник үйлчилгээ хийлгэх байдаг ба үйлчилгээ хийлгээд ч зарцуулалт багасахгүй бол чухам юунаас болж шатахуун зарцуулалт ихэсч байгааг дараах дарааллын дагуу шалгах хэрэгтэй.

#МэдлэгБензин идэлт ихэссэн үед оношлох дараалалБензин идэлтийг хялбархан тогтоох арга нь бензин хийгээд шулуун замд ...

Posted by Cardoctormn on Monday, April 20, 2015

Шатахуун зарцуулалт ихсэх

  1. Шатахуун алдагдаж байгаа эсэхийг шалгах. Шатахууны сав болон, дамжуулах хоолой, резин хоолойнуудын залгаасаар алдагдах, тагны жийрэг байхгүй сэтэрсэн зэргээс болж алдагдана. Хэрэв хэвийн ОК гэж үзвэл
  2. Шатахууны чанараас шалтгаалж зарцуулалт ихэснэ. Тухайн авто машинд үйлдвэрлэгчээс заасан шатахууныг хийгээгүйгээс шатахуун зарцуулалт ихэснэ. Хэрэв хэвийн ОК гэж үзвэл
  3. Хаазны тросс, чөмөгийн тохиргоо алдагдсан, вакум актуатор дутуу ажиллах зэргээс шатахуун зарцуулалт ихэснэ. Хэрэв хэвийн ОК гэж үзвэл
  4. Тоормосны системийн ажиллагаа муудсан эсэх. Тоормос байнгын зуураастай байх. Тоормослосны дараа түргэн хугацаанд суллаж өгөхгүй байх. Хэрэв хэвийн ОК гэж үзвэл
  5. Ажилласан хийн найрлагын мэдрэгч буюу EGR мэдрэгч ажилахгүй болох, дутуу ажиллах. Хэрэв хэвийн ОК гэж үзвэл
  6. Инжекторт байрлах түлш таслагчийн ажиллагааг шалгах. Хэрэв хэвийн ОК гэж үзвэл
  7. Очлуурын ажиллагааг шалгах.  Хэрэв хэвийн ОК гэж үзвэл
  8. Трамблёрын ажиллагаа эсвэл катушкийн ажиллагаа, дамжуулах утсуудыг шалгах. Хэрэв хэвийн ОК гэж үзвэл
  9. Цилиндрийн даралтыг үзэх. Хэрэв хэвийн ОК гэж үзвэл
  10. Поршенгийн бүслүүр буюу кольц. Хэрэв хэвийн ОК гэж үзвэл
  11. Гал зөв тавигдсан эсэх. Хэрэв хэвийн ОК гэж үзвэл
  12. Инжекторийг шалгах. Хэрэв хэвийн ОК гэж үзвэл
  13. Шатахууны даралт тохируулагч вакум клапан, түүний гуурс холбоосуудаар алдагдаж байгааг. Хэрэв хэвийн ОК гэж үзвэл
  14. Хөргөх шингэний темпратурийн мэдрэгч, түүний хэлхээг шалгах (блок дээр байрладаг). Хэрэв хэвийн ОК гэж үзвэл
  15. Холимгийн хаалтын байрлал хянагч. Хэрэв хэвийн ОК гэж үзвэл
  16. Агаарын урсгалын мэдрэгчийг шалгах (голдуу агаар шүүгч дээр байрласан байдаг). Хэрэв хэвийн ОК гэж үзвэл
  17. Хэрэв автомат кроптой бол P болон N байрлалд  асаах хэлхээг шалгах (араа шилжүүлэх рычагны доорх контакт болон релейг шалгах). Хэрэв хэвийн ОК гэж үзвэл
  18. Эйркондишний залгах релей, хэлхээг шалгах.  Хэрэв хэвийн ОК гэж үзвэл
  19. Хүчилтөрөгчийн мэдрэгчийн хэлхээг шалгах. Хэрэв хэвийн ОК гэж үзвэл
  20. Орох агаарын температур тодорхойлогчийг шалгах. Хэрэв хэвийн ОК гэж үзвэл
  21. Хөдөлгүүрийн компьютер буюу ECU-шалгах, солих.

Эх сурвалж | www.cardoctor.mn

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.