ХӨДӨЛГҮҮР АСАХГҮЙ ҮЕД ЯМАР ДАРААЛЛААР ШАЛГАХ ВЭ? №149

Таны машины хөдөлгүүр асахгүй байвал юунаас эхлээд шалгах вэ гэсэн зааварчилга зөвлөгөөг хүргэе. Хөдөлгүүр асахгүй байх нь олон шалтгаантай бөгөөд тэр шалтгааныг нь тодорхойлоход жаахан ч гэсэн тус болох болов уу гэж бодож байна. Үүнд аккумулятор хэвийн, хэлхээ бүтэн байх үед оношлох дарааллыг орууллаа.

Түлхүүрээ эргүүлэхэд хөдөлгүүрийн тахир гол эргэхгүй байх

Шалгах дараалал:

  1. Стартерийн ажиллагааг шалгах (стартер болон түүний релей ажиллахгүй болсон). Хэрэв  стартер гэмтэлгүй “OK” гэж үзвэл дараах зүйлийг шалгана.
  2. Хэрэв автомат кроптой бол P болон N байрлалд асаах хэлхээг шалгах (араа шилжүүлэх рычагны доорх контакт болон релейг шалгах)

Стартер эргэж байвч хөдөлгүүрийн тахир гол эргэхгүй байх

Шалгах дараалал:

  1. Стартерийн ажиллагааг шалгах (стартерийн винкс араа элэгдсэн байх ). Хэрэв  стартер гэмтэлгүй “OK” гэж үзвэл дараах зүйлийг шалгана.
  2. Маховикийг шалгах (маховикийн шүд элэгдэх, хөдөлгөөн орох)

Эхний тэсрэлт явагдахгүй байх

Шалгах дараалал:

  1. Асаах хэлхээний утсыг шалгах. Хэрэв ОК бол
  2. Трамблёр, катушк, очлуурыг шалгах.  Хэрэв ОК бол
  3. EFI,EGI түлшний системийн релей, түүний хэлхээг шалгах (голдуу урд капот дотор хайрцганд байдаг). Хэрэв ОК бол
  4. Хэлхээг залгах релейг шалгах (голдуу кабины дотор урд хянахын доор хажуу хананд байдаг). Хэрэв ОК бол
  5. Агаарын урсгалын мэдрэгчийг шалгах (голдуу агаар шүүгч дээр байрласан байдаг). Хэрэв ОК бол
  6. Бензин насосны ажиллагаа, релей, хэлхээг шалгах. Хэрэв ОК бол
  7. Бензиний чанарыг үзэх (устай эсэх, октандаа хүрэхгүй байх). Хэрэв ОК бол
  8. Хөдөлгүүрийн сул ажиллагаа буюу нормаль тохируулагч ба түүний хэлхээг шалгах (Голдуу холимгийн хаалтны ойролцоо байдаг). Хэрэв ОК бол
  9. Цилиндрийн даралтыг шалгах. Хэрэв ОК бол
  10. Поршенгийн шахалт болон клапангийн хаагдах эгшинг шалгах (гал зөрсөн, буруу тавигдсан). Хэрэв ОК бол
  11. Духны ремен болон гинж тасарсан, мултарсан эсэхийг  шалгах. Хэрэв ОК бол
  12. Хөдөлгүүрийн эргэлт тоологчийг шалгах (голдуу трамблёртой хөдөлгүүрт трамблёр  дотор, шууд катушктай бол тахир голын төгсгөлийн ойролцоо байдаг). Хэрэв ОК бол
  13. Хөдөлгүүрийн компьютер буюу ECU-г шалгах. ECU-г солих.

Бүрэн тэсрэлт явагдахгүй байх

Шалгах дараалал:

  1. Тос гоожилт, тос хэт багассан эсэхийг шалгах. Хэрэв ОК бол
  2. Агаарын урсгалын мэдрэгчийг шалгах (голдуу агаар шүүгч дээр байрласан байдаг).  Хэрэв ОК бол
  3. Хөдөлгүүрийн сул ажиллагаа буюу нормаль тохируулагч ба түүний хэлхээг шалгах (Голдуу холимгийн хаалтны ойролцоо байдаг). Хэрэв ОК бол
  4. Түлшний даралт тохируулагчийг шалгах (голдуу инжекторийн оруулах хоолойд түлш буцах шугамын эхэнд байдаг). Хэрэв ОК бол
  5. Хөргөх шингэний темпратурийн мэдрэгч, түүний хэлхээг шалгах (блок дээр байрладаг). Хэрэв ОК бол
  6. Цилиндрүүдийн даралт алдагдах. Хэрэв ОК бол
  7. Поршенгийн бүслүүр буюу кольцийг шалгах. Хэрэв ОК бол
  8. Поршенгийн шахалт болон клапангийн хаагдах эгшинг шалгах (гал зөрсөн, буруу тавигдсан). Хэрэв ОК бол
  9. Духны ремен болон гинж тасарсан, мултарсан эсэхийг  шалгах. Хэрэв ОК бол
  10. Инжекторын ажиллагааг шалгах.