BMW ГРУПП MINI-ИЙН ӨНГӨРСӨН ТҮҮХЭНД МАШ ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДАЖ ИРСЭН

1959 онд анхны Мини-гийн загварыг гаргасан дизайнер Alec Issigonis маш их хүндэтгэлийг хүртэх эрхтэй учир нь тэр байгаагүй бол өнөөдрийн шинэ загварууд бодит биелэл болж гарахгүй байсан гэж БМВ компанийн ахлах дизайнер Адриан Ван Хойдонк хэлсэн байна

Adrian van Hooydonk - БМВ группын ерөнхий дизайнер
Adrian van Hooydonk - БМВ группын ерөнхий дизайнер

Тэрээр Мини автомашины анхны дизайнер Alec Issigonis амьд байсан бол түүний гаргасан Мини загвар одоо ч хэрэглэгчдийн дуртай машины нэг хэвээр байгаад лавтайяа баярлах байсан гэж Мини автомашины шинэ загварын нээлтэнд оролцох үеэрээ хэлжээ.

Мини загварын эцэг болох Alec Issigonis  нь Грек гаралтай инженер байсан. Шинэ загварыг түүний төрсөн өдрийг тохиолдуулан Лондон хотод танилцуулсан байна.

Мини-гийн дизайнер Alec Issigonis өөрийн бүтээлийн хажууд зогсож байна
Мини-гийн дизайнер Alec Issigonis өөрийн бүтээлийн хажууд зогсож байна

Анхны загварыг нь 1959 онд Англид худалдаанд гарч байсан. Түүний зохион бүтээсэн авсаархан загвар автомашины загварт хувьсгал хийж чадсан юм. Энэ ч утгаараа борлуулалт нь ямагт их байсны дээр 2000 хүртэл үндсэн загварыг бараг өөрчлөөгүй юм.

1959 оны анхны MINI 1 загвар
1959 оны анхны MINI 1 загвар
1959 оны анхны MINI 1 загвар
1959 оны анхны MINI 1 загвар

Английн British Мotor Corportion компанийг Германий автомашин үйлдвэрлэгч BMW групп 1994 онд худалдаж авсны дараа Мини автомашины үндсэн загварыг өөрчлөн 2001 онд худалдаанд гаргаж байсан. Энэхүү Мини автомашинд 1959 оноос хойш өдийг хүртэл 2 удаа л загварыг шинэчлэн гаргасан гайхалтай бүтээл юм.

BMW компани Мини загварын өдийг хүртэл туулж ирсэн замналд хүндэтгэлтэй ханддаг нь түүний үндсэн загварыг 2001 оноос хойш 1 л удаа шинэчлэн гаргаснаас харж болно.

2013 оны шинэчлэгдсэн загвар нь хуучин загвараасаа хэмжээний хувьд урт, их бие нь өргөн өндөр болж орчин үеийн аюулгүйн шаардлагыг бүрэн хангасан шинэ үеийн төмөр хүлэг болсон.

Шинэ загварыг гаргасан дизайнер Адриан Ван Хойдонк хэлэхдээ: Мини бол хамгийн аюулгүй, авсаархан автомашин.

Шинэ загвар нь 1959 оны анхны загвараас олон зүйлийг хэвээр үлдээж шинэчлэн сайжруулсан. Анхны төвгөр жижигхэн загварыг хэвээр үлдээж, нүүрний хэсгийг томруулан, бөөрөнхий их гэрлийг хэвээр үлдээжээ.

Автомашины нүүрний хэсэг томорсон нь анхны Марк 1 загвартайгаа адилхан болсон. Их гэрэл болон сүүлний гэрлийн хэлбэрийг хадгалж авч үлдэж орчин үеийн LED гэрлээр тоноглож өгчээ.

Мини загварын гар зураг

Мини загварын бусдаас ялгаруулахын тулд автомашины бүх гадаргууг бөөрөнхий байдлаар гаргах шаардлагатай болсон. Мөн нэмж хэд хэдэн хурц өнцөг нэмж өгсөн. Та энэхүү шинэ загварыг хараад танд маш хатуу, нягт баригдсан барилга шиг санагдах болно.

BMW Active Tourer машиныг шинэ Мини-гийн загвараас санаа авч гаргажээ

Шинэ МИНИ-ийн хөгжүүлэлтийг МИНИ-ийн ерөнхий дизайнер Anders Warming нь van Hooydonk-ийн шууд зааварчилгаан дор хөгжүүлсэн байна.

Энэхүү шинэ МИНИ нь шинэ үеийн БМВ-ийн бүтэцтэй ижилхэн бүтцийг ашиглан хөгжүүлэлтийг хийсэн байна.
Шинэ Мини загвар нь цоо шинэ өнгө төрхтэйгээр BMW компанийн дараагийн үеийн машин болж гарсан юм.

Шавраар шинэ Мини загварыг гаргаж байна
Шавраар шинэ Мини загварыг гаргаж байна

Marcus Fairs: BMW групп Английн Мини-гийн толгой компанийг худалдаж авснаас хойш 19 жилийн өнгөрчээ. 12 жилийн дараа Мини загварыг дахин шинэчилж гаргалаа. Германы болон Англи компани хоорондын холбоо хэрхэн ажиллаж байна даа?

Adrian van Hooydonk: Би маш сайн ажиллаж байн гэж бодож байна. Мэдээж Дани орчуулагч хэрэг болсоон хэхэ.

Marcus Fairs: Дани залуу гэдэг нь Мини компанийн ерөнхий дизайнер Anders Warning мөн үү?

Adrian van Hooydonk: Тиймээ тэр залуу. Автомашины үйлдвэр байдаггүй жижиг улсын залуугийн байгалиас санаа авсан сэтгэлгээ хэрэг болсон. BMW групп үүнийг сайн хийсэн гэж бодож байна учир нь бидний гаргасан шийдвэрүүд холыг харсан, Мини-гийн үндсэн загварыг хадгалж үлдэхийг хичээж байсан. Хүмүүс ирээдүйд жижигхэн, авсаархан машинд дурлах болно. Хүмүүс хүчирхэг гадна төрхтэй машин хүсдэг.

Тэд уйтгартай машин огтхон ч хүсдэггүй. Мини бол хүмүүсийн хүсэлд төгс тохирсон машин болж гарсан. BMW групп Мини-ийн өнгөрсөн түүхэнд маш хүндэтгэлтэй хандаж ирсэн яг л Rolls Royce шиг. Энэ л бидний амжилтын үндэс болж байгаа байх. Тиймдээ ч Мини өнөөдөр шинэчлэгдэн сайжран гарч байна.

Marcus Fairs: Шинэчлэгдсэн загварт шинэ зүйл юу нэмэгдсэн бэ?

Adrian Van Hooydonk: Шинэ загвар нь 1959 оны анхны загвараас олон зүйлийг хэвээр үлдээж шинэчлэн сайжруулсан. Анхны төвгөр жижигхэн загварыг хэвээр үлдээж, нүүрний хэсгийг томруулан, бөөрөнхий их гэрлийг хэвээр үлдээжээ.

Автомашины нүүрний хэсэг томорсон нь анхны Марк 1 загвартайгаа адилхан болсон. Их гэрэл болон сүүлний гэрлийн хэлбэрийг хадгалж авч үлдэж орчин үеийн LED гэрлээр тоноглож өгсөн. Өдөр шөнийн алинд ч LED гэрэл нь Миниг таниулж чадахаар болсон. Дотор салоны хувьд тансаг хийцийг авч хаян орчин үеийн ухаалаг технологиор тоноглосон. Мини загварыг дотор, гадна талаас нь шинэчлэн сайжруулж чадсан.

Marcus Fairs: Мини жижигхэн байхаа больжээ. Яагаад Мини загвар хэмжээний хувьд том болж гарах болов?

Adrian van Hooydonk:Би залуу байхдаа хуучны загварыг Мини унадаг байсан. Надад миний машин хэмжээний хувьд яг таардаг байсан. Нэг удаа би осолд орсон боловч надад ямар ч гэмтэл учраагүйд би баяртай байдаг.

Тийм учраас миний бодлоор Мини бол хамгийн аюулгүй загвар. Өнөө үед автомашины аюулгүйн шаардлага маш өндөр болсон. Иймээс шинэчлэгдэн гарч буй загвар аваарын дэрээр тоноглогдон бидний үйлчлүүлэгчдийн хэзээ ч хүсэхгүй зүйлээс хамгаалж байгаа юм.

Marcus Fairs: Машины үндсэн үзүүлэлтийн тухай?

Adrian Van Hooydonk: Бид цоо шинэ суурь бүтэц (платформ) бүтээсэн гэхдээ ганцхан Мини-д зориулж биш л дээ. BMW шинээр гарч буй урд хөтлөгчтэй автомашинд зориулж хийсэн платформыг Мини загварт түрүүлж тавьсан. Инженерийн баг машины үндсэн техникийн харьцааг тодорхойлж, харин дизайны баг машины хамрыг богино болгох хүсэлтэй байсан.

Marcus Fairs:  Мини шинэ загвар BMW-ийн үндсэн суурь бүтэц дээр гарч байна. Энэ нь BMW, Мини цаашдаа технологио солилцоно гэсэн үг үү?

Adrian van Hooydonk: Бид аль хэдийн концепт машин болгож Active Tourer гэдэг загвар гаргаж байгаа. Энэ нь BMW ирээдүйн шинэ загварын машин болж удахгүй гарна. Тэр ч байтугай Мини загварын зарим товчнууд, арааны хүрдийг BMW-д авч ашиглана

Marcus Fairs:  Мини загварыг хүмүүс яагаад сонгож байгаа вэ? Хөгжилтэй, их хотын амьдралд зохицсон гэх мэт?

Adrian van Hooydonk: Сайхан асуулт байна. Мини загвар бол их хотын амьдралд яг тохирсон машин юм. Мини машиныг унаж байгаа хүн амьдралаас таашаал авч чадаж байгаа хүмүүс. Мини бол энгийн, хөгжилтэй автомашин, BMW-г бодвол бензин бага зарцуулдаг. Бид Мини загварыг яаравчлан цахилгаан болгох бодолгүй байгаа.

Бид цоо шинэ BMW-i  бренд бий болгон огт хорт утаа ялгаруулдаггүй машин үйлдвэрлэхийг зорьж байна. Энэ хүрээнд i3 /цахилгаан машин/ эсвэл дахин сайжруулан зохион бүтээсэн спорт цэнэглэдэг цахилгаан машин дээр ажиллаж байна.

Marcus Fairs: Хэрэв анхны Мини загварыг бүтээсэн Alec Issigonis, шинэчлэгдсэн Мини-г хараад юу гэх байсан бол?

Adrian van Hooydonk: Мини загвар одоо ч хэрэглэгчдийн дуртай машины нэг хэвээр байгаад лавтайяа баярлах байсан. Alec Issigonis маш их хүндэтгэлийг хүртэх эрхтэй, учир нь тэр байгаагүй бол өнөөдрийн шинэ загварууд бодит биелэл болж гарахгүй байсан.

Marcus Fairs:  BMW группийн дизайны баг болон Мини компанийн дизайны багийн харилцаа ямар байдаг вэ? Мини-ийн шинэ загвар альных санаа вэ?

Adrian van Hooydonk: Энэ Мини компанийн дизайны багийн санаа байсан. Бид хамт ажиллагсад биш бид бол найзууд. Андерс бол авьяаслаг дизайнер. Би түүнийг Мини-гийн загварыг гараар зурахыг харсан. Миний удирдаж буй брэндийн асуудал эрхэлсэн залуус түүн шиг залуус байх нь маш их давуу талтай гэж боддог. Түүн шиг хүмүүстэй ажиллахад миний амьдрал илүү хялбар, илүү өгөөжтэй байдаг.

Marcus Fairs: Дараагийн алхам юу вэ?

Adrian van Hooydonk: Өнөөдөр бид шинэ загвар болох Мини-г танилцууллаа. Энэ нь хүмүүсийн манай брендэд итгэх, хүндлэхийн гол шалтгаан нь болох болно. Мини-гийн дараа дараагийн загварууд бусад машинаас ялгаатай гарах болно. Өнөөдрийн танилцуулсан, шинэчлэгдсэн Мини загвар энэ бүхний дөнгөж эхлэл болж байгаа юм.  Бид энэ бүлийг олон болгохыг хүсэж байна.

Marcus Fairs: Ямар гэр бүлийн тухай яриад байна?

Adrian van Hooydonk:  Өнөөдөр Мини-гийн гэр бүлд 7 загварын автомашин байна. Бид эдгээр загваруудыг нэг гэр бүл гэж ярьдаг юм. Харин шинэ гарч ирэх гэр бүлийн гишүүд илүү бие даасан, өөр байх болно. Чи тэдгээрийг хараад Мини-гийн загвар гэж таних ч тэд өөр өөрийн давтагдашгүй онцлогтой байна. Энэ л Мини брендийн дараагийн алхам байна.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.