ЗӨВЛӨГӨӨ - ГОВЬ РУУ АЯЛАХААР ШИЙДСЭН БОЛ АНХААРААРАЙ №305

Зун цаг ирж гэр бүл, хамт олон, найз нѳхдѳѳрѳѳ аялалд явахаар төлѳвлѳж байна уу? Монгол орны хамгийн үзэсгэлэнт байгалийн нэг болох говь руу аялахаар шийдсэн бол доорх зүйлсийг анхаараарай.

Зургийг TeamDeTour
  • Зайлшгүй газарчинтай эсвэл тухайн орон нутгаа сайн мэддэг хүнтэй байх ёстой. Учир нь говьд зүг чигээ баримжаалах уул, толгод байдаггүй.
  • Зүг чигийн баримжаа авах хэрэгслүүдтэй байх нь чухал. Луужин, GPS гэх мэт.
  • Газрын зураг хэрэгтэй
  • Говийн элсэн дунд явахад машин жолоодох чадвар, туршлага их шаардагддаг. Тиймээс сайн жолоочтой байх
  • Говь маш өргөн уудам нутаг дэвсгэртэй учраас тухайн явж буй улирлынхаа бэлтгэлийг их сайн базаах ёстой. Тухайлбал, гал хөсний хэрэгсэл, дулаан хувцас гэх мэт
  • Уух шингэн төрлийн ундаа их хэмжээгээр авч явах
  • Говийн нөхцөл байдал баримжаа муутай учраас шөнийн аялал аль болох хийхгүй байх. Харин байршил тогтоох хэрэгсэлтэй нөхцөлд мэдээж энэ нь боломжтой юм.
 

ГОВЬД БОРОО ОРСОНЫ ДАРААЖолооч нар маш том ховил гарсаныг нь мэдэлгүй усархаг замаар явж байгаад онхолддог учраас БОРОО ОРСОНЫ ДАРАА БОЛОН ДУНДУУР НЬ БИТГИЙ ЯВААРАЙ.Эхлэн жолоочийн #зөвлөгөө

Posted by Cardoctormn on Tuesday, May 12, 2015
 

ДЭРЖИГНҮҮРТЭЙ ЗАМААР ЯАРААД ХЭРЭГГҮЙГовийн элсэн манханыг тооцохгүй бол манай оронд тийм ч их элс байдаггүй. Говийн за...

Posted by Cardoctormn on Tuesday, May 12, 2015

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.