БМВ Х6 ЗАГВАРЫН ӨРСӨЛДӨГЧИЙГ МЕРСЕДЕС ГАРГАНА

Мерседес-Бенз компани өөрсдийн SUV төрлийн автомашины ангилалд салхи оруулж шинэ загварыг гаргахаар төлөвлөөд байна. Уг загварыг одоогоор концепт байдлаар бүтээгээд байгаа бөгөөд офф-роад зам болон хотын замд зориулан бүтээсэн байна.

Тус концепт загварыг одоогоор Concept Coupe SUV хэмээн нэрийдсэн байгаа бөгөөд 2015 оноос эхлэн АНУ-ын Алабама мужид байх үйлдвэрт үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөөд байгаа юм байна. Ерөнхийдөө загварын хувьд БМВ компанийн Х6 загвартай маш төстэй, түүнтэй зах зээлд шууд өрсөлдөхөөр хийж өгсөн ба хэрэглэгчийн хүсдэг спорт дизайныг салон болон гадна дизайнд хүчтэйгээр тусгаж өгсөн байна.

Мерседес-Бенз компанийн брэнд хөгжлийг хариуцсан захирал Томас Вэбэрийн хэлснээр тус Concept Coupe SUV загварыг MLC нэрээр зах зээлд танилцуулна гэдгээ мэдэгдсэн юм.