LAFERRARI FXX ЗАГВАР F1-ИЙН ХӨДӨЛГҮҮРИЙГ АШИГЛАНА

2013 оны Женевийн Мотор Шоунд McLaren P1 болон Porsche 918 Spyder загваруудтай өрсөлдөхөөр Феррари компанийн LaFerrari загвар танилцуулагдсан билээ. Уг загвар нь тус компанийн хамгийн анхны хайбрид суперкар бөгөөд 6.3 литрийн V8 хөдөлгүүрийг Формулагийн HY-KERS системтэй хослуулснаар 950 морины хүч болон 900 Нм эргүүлэх хүчийг гаргах чадалтай болгосон юм.

Тэгвэл уг хүчирхэг загварын илүү хүчирхэг хувилбар болох LaFerrari XX загварыг удахгүй зах зээлд гаргах гэж байгаа мэдээлэл интернэтээр цацагдаад байгаа юм. Хамгийн сонирхолтой зүйл нь түүний хөдөлгүүр турбо V6 байна гэсэн бөгөөд энэ нь хэрэглэгчдийн сонирхлыг маш ихээр татаж байгаа юм. Энэхүү мэдээ одоогоор компанийн зүгээс гаргасан албан ёсны мэдээ биш бөгөөд Top Gear-ийн хөтлөгчид үүнийг мэдээлсэн юм. Ямартай ч өмнө нь 6.3 литрийн V12 цилиндртэй 789 морины хүчтэй хөдөлгүүрийг ашигладаг байсан FXX загвар ийнхүү V6 хөдөлгүүрийг ашиглаж магадгүй байгаа нь олон хүний гайхшралыг төрүүлж байна.

Бидний олж мэдсэнээр шинэ LaFerrari ХХ загварт суурилуулж магадгүй байгаа энэхүү хөдөлгүүрийг Формула 1 уралдааны солироос авч ашиглаж магадгүй байгаа бөгөөд улмаар аеродинамикыг сайжруулж, илүү спортлог амортизаторын систем, сайжруулсан цахилгаан хэрэгсэл, уралдааны дугуй зэрэг зүйлсийг хийж өгөх юм байна. Ерөнхийдөө бол засмал замын солир юм.