ШИНЭЧЛЭГДСЭН LEXUS LX570-ИЙГ ИРЭХ 8 САРД ТАНИЛЦУУЛНА

Японы Best Car сэтгүүл шинээр гарах 2016 LEXUS LX 570-ийн зургийг ил болголоо. Хэд хоногийн өмнө 2016 оны Ланд Круйзерийн зургийг ил болгож байсан юм. Ланд Круйзер 200 дээр суурилсан LX загварыг 2007 онд анх үйлдвэрлэж 2012 онд түүний косметик сайжруулалтыг хийж урд нүүр, их гэрэл, өдрийн гэрэл, манангийн гэрэл, сайжруулсан гупер, хойд гэрэл зэргийг хийсэн юм.

Бидэнд одоогоор түүний ашиглаж байгаа 5.7 литрийн V8 цилиндртэй 383 морины хүч болон 546 Нм эргүүлэх хүчтэй хөдөлгүүрт сайжруулалт хийх эсэх талаарх мэдээлэл байхгүй бөгөөд удахгүй үйлдвэрлэгчээс сайжруулалт орсон эсэх нь ил болох аж.

Тоёота компани ирэх 8 сард сайжруулсан Ланд 200 болон Лексус 570-ийг танилцуулахаар төлөвлөжээ.