BMW M1 ЗАГВАРЫГ ГАРГАНА, I8-ИЙН ТЕХНОЛОГИЙГ АВЧ АШИГЛАНА

Германы авто үйлдвэрлэгч БМВ компани өмнөх үеийн домог болсон М1 загварын спорт автомашины шинэ үеийг хайбрид технологиор үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр төлөвлөөд байна.

Тэд BMW i8 загварт ашигласан технологийг авч ашиглах бөгөөд хүч чадлын хувьд одоогийн i8 загвараас илүү болох аж. БМВ компани өөрсдийн хөгжүүлсэн, спорт загваруудад тавьдаг 4.4 литрийн TwinPower Turbo V8 хөдөлгүүрт нэмэлтээр сайжруулалт хийж 600-650 морины хүчтэй болж магадгүй талаар сонирхогчид ам уралдан мэтгэлцэж байна.

инээр гарах БМВ М1 загвар нь суперкарын төвшинд очиж саяхан танилцуулагдсан Ламборгини Huracan, Ferrari 458 Itali, McLaren 650S зэрэг загваруудтай зах зээлд өрсөлдөх юм. Технологийг нь авч ашиглах БМВ i8 загвар нь 1.5 литрийн 3 цилиндртэй хайбрид синхрон моторын хослолоор ажилладаг ба 357 морины хүч болон 570 Нм эргүүлэх хүчийг гаргадаг хүчирхэг автомашин юм.