VOLKSWAGEN ГРУППИЙН НОЁРХОЛ (AUDI)

Вольксваген Ауди компанийг аварсан нь

Ойрын хэдэн жил Ауди компанийн борлуулалт маш сайн байгаа, энэ нь түүнийг удирдаж байгаа Вольксваген групптэй шууд холбоотой юм. Ауди компани хэдийгээр Вольксвагений нэгэн хэсэг хэдий ч бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн тал дээр Вольксвагений оролцоо байдаггүй ажээ.

1945 оны 10 сарын сүүлээр Зөвлөлтийн цэргүүд Германы зүүн хэсгийг бүрэн эзлэхдээ DKW/Wanderer/Horch/Audi нарын хамтарсан "Auto Union" нэгдлийн бүхий л тоног төхөөрөмж, материал зэргийг эвдэлж сүйтгэснээр цаашид "Auto Union" үйл ажиллагаагаа явуулах чадваргүй болсон байна.

Үүний дараагаар 1964 онд Вольксваген компани Ауди компанийг өөрийн болгосноор тэдний түүх дахин үргэлжлэх бололцоотой болсон юм.

1959-1964 оны хооронд Даймлер Бенз компани Ауди-д хөрөнгө оруулалт хийсэн байдаг, гэсэн хэдий ч Аудигийн борлуулалт муу, ашиггүй ажиллаж байсан тул тэдний хоорондын харилцаа муудсан юм.

Улмаар 1964 оны 12 сард Вольксваген компани Аудиг худалдан авах саналаа хүргүүлснээр 297 сая маркаар тодорхой хэсгийг нь худалдан авсан байна, үүнээс хойш 2 жилийн дараа бүх төлбөрийг төлснөөр Ауди компани Вольксвагений мэдэлд бүрэн шилжжээ.

Вольксваген компани Auto Union-г худалдан авснаар Аудиг дампуурахаас аварсан юм. Үүнээс гадна Auto Union-ийн гол бүтээгдэхүүн болох 2 тактын хөдөлгүүрийг цаашид ашиглуулахгүй болсноор ойролцоогоор 30,000 автомашиныг борлуулах боломжгүй болж маш хүнд байдалд орсон юм.

Гэхдээ Вольксваген тэдэнд боломж олгож 1965-1969 оны хооронд Инголшдат хотод байрлах үйлдвэрт нь өөрсдийн 348,000 ширхэг Цох загварыг тэдний үйлдвэрт угсруулснаар Ауди хөл дээрээ босох боломжтой болсон юм.

1968 онд Ауди компани Ауди 100 загварыг хөгжүүлснээр брэндийн нэр хүнд маш ихээр өссөн байна. Ауди 100 загвар нь дээд зэрэглэлийн загвар болж чадсан нь хэрэглэгчдэд маш ихээр таалагдаж төлөвлөгөөнөөс 8 дахин их буюу 800,000 гаруй автомашиныг үйлдвэрлэн зах зээлд гаргажээ.

Цох загварыг угсарч үйлдвэрлэсэн нь тэдний санхүүг сайжруулсан бол Ауди100 загварыг үйлдвэрлэснээр брэндийн нэр төр олонд маш ихээр дэлгэрч чадсан байна.

1993 оны 1 сарын 1-нд, Порше-ийн зээ хүү Пих Волксваген группийн СЕО болсон бөгөөд гаргасан эхний төлөвлөгөө нь Ауди-г өөрөө өөрийгөө удирдан зохион байгуулах чадвартай брэнд болгохоор төлөвлөжээ.

Ауди компани ийнхүү зах зээлд өөрийгөө удирдах эрх мэдэлтэй болсноор тэд люкс брэндийн автомашин хийх болно гэдгээ дахин зарлаж байсан байна.

Вольксваген группд хамаарах Аудид олон жижиг компаниуд харьяалагдана. Үүнд SEAT, Lamborghini, Quattro компани хамрагдах бөгөөд мөн энэ жил Италийн мотоцикл үйлдвэрлэгч Ducati брэндийг өөрийн болгоод байгаа билээ.

Вольксваген групп хэдийгээр Ауди компанийн 99% эзэмшдэг ч гэсэн үлдсэн 1%-ийг Ауди компани өөрсдөө эзэмшдэг ажээ. Уг эзэмшил хувьцаанд тэднийг хооронд нь ялгаж байдаг "quattro" системийн технологи ордог байна.

Үр дүн:

Өнөөгийн алдрын тавцанд гараад буй Ауди компани энэ төвшинд хүрэхийн тулд маш их хатуу түүхийг туулж өнгөрүүлсэн юм. Дэлхийн 2-р дайны үеэр маш их хохирол амсаж, өөрийн гэх зүйлгүй болсон, дараа нь муу удирдлагын улмаас дампуурлын ирмэгт хүрсэн зэрэг гашуун дурсамж түүхийн хуудаст бичигдэн үлджээ.

Миний бодлоор Вольсваген групп Аудиг худалдан авах нь сайн санаж, тус хүргэе гэж аваагүй нь тодорхой, Ауди компанийн ирээдүйг олж харсан нь тэдний хувьд маш зөв алхам болж чадсан гэж бодож байна. Мэдээж хэрэг тэр үед Вольксваген тэдэнд туслаагүй бол өдийд Ауди компани оршин байх үгүй нь бас л эргэлзээтэй асуудал юм.