ТУРШЛАГАТАЙ ЖОЛООЧ НАР ШИНЭ МАШИНДАА ЮУ ЮУ АВДАГ ВЭ? №191

Шинэхэн машин авсан туршлага багатай жолооч нартаа зайлшгүй авах хэрэгцээтэй, шаардлагатай бараа, үйлчилгээг туршлагатай жолооч нар санал болгож байна.

Эдгээр саналыг бид өөрсдийн cardoctormn фэйсбүүк хуудсаар дамжуулан бусад жолооч нараас авлаа:

  1. Дугуйн торцов
  2. Багажны ком
  3. Эмийн сан
  4. Холбогч
  5. Шинэ дугуй
  6. Шалавч
  7. Тос (орж ирсэн машинуудыг хэзээ сольсон нь тодорхойгүй байдаг тул солиулж байгаарай)
  8. Хөргөлтийн шингэн (Японоос орж ирсэн машины хөргөлтийн шингэн бага темпратурт хөлдөхөөр байдаг, тиймээс шалгуулаад шаардлагатай бол солиулах хэрэгтэй)
  9. Рулын бүрээс
  10. Суудлын бүрээс
  11. Нэмэлт толь
  12. Домкрат
  13. Чирэгч татлага
  14. Галын хор
  15. Ослын гурвалжин
  16. Дугуйн ломбо
  17. Нар, дулаанаас салоныг тусгаарлагч
  18. Дохиолол
  19. Тень
  20. Үнэртэгч

эдгээр 20 зүйлсийг ТУРШЛАГАТАЙ жолооч нар маань шинэ машиндаа авч тавьдаг байна. Хэрвээ та өвөл авсан бол дугуй, асаагчтай дохиолол, тень, тос, хөргөлтийн шингэн зэргийг нь нэн түрүүнд авч суурилуулаарай.