САЛОНД ЯАГААД БЕНЗИН ҮНЭРТДЭГ ВЭ? №197

Машины салон нь гадны дуу, моторын дуу чимээ, утааны үнэр зэргийг салонд оруулахгүй, тав тух алдагдуулахгүй битүүмжлэгдсэн байдаг. Хэрвээ та машинаа жолоодож явахад бензин үнэртэж байвал шалгах нь зүйтэй. Гэхдээ ямар нөхцөлд вэ? гэдгийг хэд хэдэн удаа ажиглах хэрэгтэй. Ялангуяа өвлийн нөхцөлд удаан нормалдаж зогсоход анзаарагдах нь элбэг.

  • Өглөө асаах бүрт үнэртээд өдөр нь байхгүй болж байвал яндангаас гарсан бензиний үнэр үнэртэж байх боломжтой. Энэ бол эвдрэл биш бөгөөд хэвийн. Яагаад үнэртдэг вэ гэхээр машин асаах үеийн бензин цацах хэмжээ халсан үеийнхээс илүү байдаг учиртай.
  • Харин жолоодлого хийж байхад байнга үнэртэж байвал энэ нь ноцтой бөгөөд аюултай гэмтэл байж болно. Энэ нь бензиний түрүүп, форсунк, форсункны сальнук, бензин шүүр, буцахын шланк, бензин насосны таг дутуу таглагдах, банкаа доороосоо цохиж цуулсан зэргээс болдог. Шалгахын тулд дээрх эд ангиудыг шалгах ба гоожсон бол норсон ул мөр нь харагддаг.
  • Дээрх эвдрэлээс ихэвчлэн форсункны жийргүүд муудаж, сэтрэх, засвар үйлчилгээний дараа гэмтэл авах зэргээс болдог.