АВТОМАШИН ОСОЛГҮЙ ЖОЛООДОХ АРГА №198

Жолоочийн машин жолоодох үедээ мэдрэлийн ба сэтгэл санаанаас гадна бие бялдрын ачаалалд байдаг. Бие бялдрын ачааллын үндсэн төрөл нь хөдөлгөөнгүй (статик) байдлын ачаалал юм. Тэр нь машин жолоодож яваа жолоочийн суудал, хөл гарын байрлалаас хамаарна. Жолооч бүхээгтээ чөлөөтэй суусан байвал зохино. Суудлыг жолооч ядрахгүй сууж болохоор байрлуулна.

Залуурыг 120-180 градус түргэн эргүүлээд дахин шилжүүлж барих боломжтойгоор түүнийг барьсан байх хэрэгтэй. Залуурыг чанга барихгүй байх хэрэгтэй, залуурыг чанга атгаж болохгүй хэрэв тэгвэл амархан ядрах болно. Хэтэрхий чөлөөтэй суух залуурыг хайнга барих явдал ч байж болохгүй юм. Ингэвэл жолоочийн анхаарал суларч амжин жолоодох чухал үйлдлүүдийг түргэн хийж чадахгүйд хүрнэ.

Байрнаасаа хөдлөхийн өмнө

Жолооч орчноо сайтар ажиглаад зөөлөн хөдөлнө. Шаардлагатай хурданд хүрсний дараа хөнгөн араанд залгана. Зогсох газраа товломогц тэндээ хүртэл хурдаа бууруулан өнхрүүлж (шааригдах гэж ярьдаг) тоормосыг зөвхөн машин зогсооход хэрэглэнэ.

Онцгой яаралтай тоормослох үед замын байдлыг тооцох хэрэгтэй бөгөөд халтираатай замд арааг салгалгүй зөөлөн тоормосолж хурдыг нэлээн сааруулсны дараа арааг салгаж болно.

Дугуйн замтай авцах явдал жинхэнэ замын хучилтын байдал, төрлөөс хамаардгийг дээр өгүүлсэн билээ. Замын байдал, хучилтын төрлийг жолооч заавал тооцож байх хэрэгтэй. Хэрэв хатуу хучилттай замын гадаргууд шороо, тоос суух, хур тунадас орсон байвал хучилтын гадаргууд бүрхэвч үүсэн гулгамтгай байдал нэмэгдэнэ.

Ийм нөхцөлд өнгөлсөн чулуун хучилт онцгой аюултай байдаг. Тийм замд тоормослох үед машины дугуй чирэгдэн хялбархан гулсана. Асфальт-бетон замын гадаргууд халуун өдөр шингэн битум ялгарч тослог хальс үүсэн дугуйн замтай авцах явдлыг бууруулна. Халтираатай замд тоормослох буюу эргэх үед дугуй гулсахгүй байх тийм хэмжээнд машины хурдыг бууруулах хэрэгтэй бөгөөд энд хөдөлгүүрийн тооромслолтыг ашиглах хэрэгтэй.

Сахилга баттай дадлага туршлагатай жолоочид хөдөлгөөний хурд бол хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх хэрэглүүр болдог. Дадлага туршлагатай жолоочид ч гэсэн хөдөлгөөний хурдыг хэтрүүлэх нь аюулгүй байдалд ноцтой заналхийлж зам тээврийн хэрэг зөрчил золгүй явдалд хүргэж болох шалтгаан болж болох юм.

Хөдөлгөөний хурдыг орчны нөхцөл байдал, жолоочийн дадлага туршлага, машины бүтцийн онцлог, хөдөлгөөний нягтрал ба замын нөхцөлд тохируулах хэрэгтэй юм. Хөдөлгөөний хурд хэчнээн их бол самбаачлах, шийдвэрлэх, гүйцэтгэхэд зарцуулах хугацаа маш бага байдаг учир жолоочийн ажил төдий чинээ хүндэрнэ. Нэг секундэд 30км/ц хурдтай яваа машин 8.3 м, 60 км/ц хурдтай яваа нь 16.6 м замыг туулсан байна. Иймд шаардагдах үйлдлийг гүйцэтгэхэд тодорхой хугацаа шаардагдах нь илэрхий учир зогсооход тохиромжтой хурдыг сонгож явах хэрэгтэй юм.

Замын байдал муудах (орчин муу үзэгдэх, замын зорчих хэсэгт явган зорчигчид орж ирэх, зам чийгтэж шавартсан, уулзвар буюу эргэлт ойртох) үед хөдөлгөөний хурдыг бууруулах хэрэгтэй. Жолооч хөдөлгөөний хурдыг магадлахын тулд ихэнхдээ хурд хэмжүүрийн заалтыг ажиглаж байх хэрэгтэй.

Тодорхой нөхцөлд (хотын гаднах сайхан замд) жолооч их хурдад дасдаг бөгөөд хурдыг бууруулах шаардлагыг тэр болгон зөв дүгнэж чаддаггүй юм. Машин жолоодож яваа үедээ орчин тойрноо ажиглах явдлаас хөндийрөх, зөвхөн ямар нэг зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэх байдлыг гаргаж болохгүй. Хэрэв ямар нэг юмсыг ийш тийш нь авч тавих буюу бэхлэх, аливаа гэмтлийг засах шаардлага гарвал машинаа зогсоох хэрэгтэй.

Замын тусгай хэсэгт хөдөлгөөний хурдыг тохируулж явахдаа замын байдал, хэлбэр, түүний өргөн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний нягтрал , тэдний овор хэмжээг нарийн тооцсон байх хэрэгтэй. Явган зорчигчид, хүүхдэд анхаарлаа онцгой хандуулж, хэрэв тэдний хөдөлгөөн тодорхой биш бол хөдөлгөөний хурдыг бууруулах буюу зогсоож ч болно. Огцом эргэх ялангуяа эргэлтийн цаад тал харагдахгүй байгаа үед хөдөлгөөний хурдыг бууруулах ба хотын гаднах замд дуут дохио өгөх хэрэгтэй. Эсрэг талын хөдөлгөөний замд орж эргэх нь аюултай байдаг.Учир нь ирж яваа машинтай мөргөлдөж болзошгүй.

Огцом өгсүүр өөд

Ххөнгөн араагаар хурд бууртал явж болохгүй, харин зохих хугацаанд нь хүнд араанд шилжүүлэх хэрэгтэй. Хурдыг хэт бууруулснаас хүнд араагаар явах хэрэгтэй болж эцсийн эцэст хугацаа алдаж мөн түлшний зарцуулалт нэмэгдэнэ. Өгсүүрийн оройд гарахдаа замын харагдах хэсэг бага байдаг учир замын баруун гар талыг барьж явах хэрэгтэй ба урдаас гэнэт тээврийн хэрэгсэл гарч ирж болох юм.

Багавтар налууг

Өнхрөлтөөр (арааг залгахгүйгээр) туулж болох бөгөөд огцом урууг ялангуяа халтираатай үед тийм өгсүүрийг туулж чаддаг хүнд араагаар уруудах хэрэгтэй. Хийн дамжуурга бүхий тоормостой машинаар уруудахдаа хөдөлгүүрийг унтрааж болохгүй. Учир нь баллонд байгаа агаар хэдхэн тоормослоход дуусаад цаашид тоормослох боломжгүй болдог.

Автомшины замд хатуу хучлагатай сайжруулсан гүүр барьсан бол түүний даацыг хэрэв хязгаарласан бол хязгаарлалтын тэмдгээр нь түүнийг тодорхойлох болно. Хөдөөгийн зам гүүрний даацыг хязгаарласан тэмдэг тэр болгон байдгүй. Гүүрний даацыг шон суурь хөндлөн нуруу, гол нурууны бүдүүн, шал банзны зузаанаас хамааруулан тодорхойлж болно. Гүүрний эд хэсгүүдийн бүдүүн, зузаан тэрчлэн тэдний байдлыг (хагарсан, хэлтэрсэн зэрэг) анхаарах нь чухал юм.

Хэрэв гүүрний шал найдваргүй бол түүний дээгүүр машин дугуйн өргөнтэй тэнцүү хоёр банз гүүрний дагуу тавьж бэхжүүлж болно. Хэрэв гүүр найдваргүй бол тойрох замыг олох хэрэгтэй. Тусгай тогтоосон журмыг баримтлан хонгилоор нэвтэрнэ. Орчин үеийн том хотуудад хонгилыг нэвтрүүлэх чадвар өндөртэй овор ихтэй, сайн гэрэлтүүлсэн байдаг.

Түүгээр нэвтрэхдээ зөвхөн оврын гэрлийг асаах бөгөөд зогсох, эсрэг урсгалын замд орох, гүйцэж түрүүлэхийг хориглодог. Оврын хэмжээ хязгаарлагдмал байдаг учир хонгилоор нэвтрэхийн өмнө уул хэмжээг магадлах хэрэгтэй.

Мөсөн замаар явах

Шаардлагатай болсон үед жолооч автомашины жолоодлогод онцгой анхаарал хандуулах шаардлагатай. Автомашиныг хүнд араагаар, огцом маневарлахгүй зөөлөн жолоодох хэрэгтэй. Шарваж магадгүй учир арааг салгахгүйгээр тоормосолно. Арааг зөвхөн зогсохын өмнө залгана.

Манан будан, цас бороо орох тоос шороо боссон замд зам харагдах явдал эрс мууддаг учир харагдаж байгаа орчинд аюул байгаа эсэхийг магадлан шаардлагатай үед машиныг зогсоохын тулд хурдыг бууруулсан байх шаардлагатай.

Тоос шороо босдог замд

Урдаа яваа машинаас тоосонд дарагдахгүйгээр хол зайтай явах хэрэгтэй. Замын зорчих хэсэг дээр зогссон үед оврын гэрлийг даруй асаах бөгөөд замын зорчих хэсгээс гарч зогсох нь аюулгүй байдаг. Маневарлахын өмнө жолооч сайн үзэж шалгах, хойноосоо буюу урдаасаа ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрөөх хэрэгтэй.

Хэрэв гудамж буюу замын зорчих хэсэгт маневрлахад (эргэх) удаан хугацаа шаардагдах буюу төвөгтэй. Хүнд нөхцөлд маневрлахаар болвол дуут дохио өгөх буюу хөдөлгөөнийг заах хүнтэй байвал зохино. Хол зайд зогсохгүйгээр ухарч болохгүй, үе үе зогсоод замаа харж байх хэрэгтэй.