PRIUS-Д ТОХИРОХ ИРИДИУМ СВЕЧЭ ХИЙСНИЙ ДАВУУ ТАЛ ЮУ ВЭ?

Свечэ муудвал машинд ямар нөлөөлөл илрэх вэ?

- Свечэ муудсан үед бензин идэлт нэмэгддэг, хүйтэн нөхцөлд мотор пижигнэж, дэргэдэг. Приус машинд үйлдвэрлэгчээс зөвхөн иридиум, платиниум свечэг хэрэглэхийг зааж өгсөн байдаг, хэрвээ энгийн свечэ ашигласан бол моторыг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж чадахгүйн улмаас шатахуун зарцуулалтыг нэмэгдүүлдэг.

Үйлдвэрлэгчээс Приусд ямар маркын свечэ ашиглахыг зааж өгсөн байдаг вэ?

- Приус 20 маркийн машинд NGK-3184, NGK-1219, DENSO IK16, DENSO VK16 харин Приус 30-д NGK-1317 свечэ ашиглахыг заасан байдаг. Ингэснээр бензин идэлт хэвийн хэмжээндээ очиж, мотор гаргах ёстой чадлаа элдэв доголгүй гаргадаг давуу талтай. Тиймээс та бүхэн үйлдвэрлэгчээс зааж өгсөн каталогийн дагуу свечэ хэрэглэж хайбрид машины онцлогийг бүрэн утгаар нь мэдрээрэй.

Энд дарж таны машинд ямар свечэ таарах талаарх онлайн каталогтой танилцаарай.