МАШИНАА ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ?

Сайн байцгаана уу? Би Доктор авто сүлжээ ХХК-ийн худалдааны зөвлөх Эрка байна. Өнөөдөр та бүхэнд дохиолол хамгаалалтын талаар зөвлөгөө хүргэхээр бэлдлээ.

Машинаа хэрхэн хамгаалах вэ?

Ер нь манай оронд гэлтгүй дэлхий даяар автомашины жижиг эд ангийн хулгай байнга гардаг. Манайд ч нэлээн ихсээд байгаа. Тэр тундаа хамгийн их байдаг болоод ч тэр үү Prius 20-ийн толь болон нүүрний сетка зэргийн хулгай дандаа л гардгийг бүгд мэднэ дээ. Цонхоо хагалуулах толио алдахад ямар их хохирол учирч цаг зав гарзаддаг билээ дээ.

Үүний эсрэг хийх арга нь мэдээж найдвартай зогсоол байдаг ч тэр болгон олддоггүй. Харин машиндаа дохиолол суурилуулах нь цаг хугацаа хэмнэж эд зүйлсийг тань хамгаалахад тусална.

Дохиолол нь олон төрлөөр асаадаг бас машин халдлагад өртөхөд мэдээлэл дамжуулах үүрэгтэй. Жилийн аль ч улиралд байнга хэрэглэгддэг шүү дээ. Жолооч нартаа зөвлөхөд машиндаа дохиолол суурилуулах нь хамгийн энгийн хамгаалалтын шийдэл юм.