TOYOTA HARRIER МАШИНД ҮҮСДЭГ НИЙТЛЭГ ГЭМТЭЛ

Harrier машиныг анх хийхдээ 4 төрлийн хөдөлгүүртэй хийгдсэн. Үүнд 2200сс цуваа 5S-FE, 2400cc цуваа 2AZ-FE, 3000cc V6 1MZ-FE, 3300cc V6 3MZ-FE хөдөлгүүртэйгээр хийгдсэн байдаг. Эхэн оны загваруудад 5S-FE хөдөлгүүр суурилуулсан бөгөөд энэ нь шатахуун зарцуулалт багатай, урд тэнхлэгээрээ хөтөлдөг, 4 шатлалтай автомат кропкатай хийгдсэн.

  • 5S-FE: Энэ загварын Harrier-ийн свечэ, свечэний утас амархан мууддаг нийтлэг гэмтэлтэй. Свечэ солихоос өмнө энгийн очлуур сонгож байгаа бол 2 сахалтай свечэ хийхийг үйлдвэрлэгчээс заасан байдгийг мартаж болохгүй. Харин иридиум, цагаан алттай свечэ хийх бол бүгд л 1 сахалтай свечэ хийнэ.Свечэний утас муудах, тог алдах шалтгаан нь октан багатай шатахуун хэрэглэснээс оч хаях эсэргүүцэл нэмэгдэж свечэны гадуур тог хаяж эхэлдэг. Ингэснээр шатахуун зарцуулалт нэмэгдэж, хөдөлгүүрийн хааз авалт мууддаг. Мөн хаазлах үед пижигнэх үзэгдэл гардаг. Компьютерээр оношлогоо хийх үед дээрх алдаа согог гардаггүй сул тайлтай. 2.2-той хөдөлгүүрт цахилгаан датчик сенсорын алдаа эвдрэл тэр болгон үүсээд байдаггүй. Харин духны ремен муудсан эсэхийг шалгаж байх хэрэгтэй. Солихдоо мэдээж сальникуудтай хамтад нь сольно.
  • 2AZ-FE: Энэ загварын хөдөлгүүр 2000 оноос хойш Harrier-д суурилуулсан. Электрон систем нэлээн ихтэй VVT-I нударган голтой, агаар оруулах холимгийн хаалт нь цахилгаан, духны гинжин дамжуулгатай гээд олон өөрчлөлтүүдийг хийж хүч сайтай, шатахуун зарцуулалтыг багатай сайн хөдөлгүүртэй болгосон. Энэ хөдөлгүүрийн нийтлэг гэмтэл нь гинж дуугарах, яндангийн мэдрэгч ажиллахгүй болох, катушка шатаж доголдуулах, бензин шүүр бөглөрөх, ремен чангалагч эвдрэх гэсэн томоохон гэмтлүүд үүсдэг. Ремен чангалагчийн хувьд 40000-60000 км тутамд солих хэрэгтэй. Солихгүй удсанаас болж тосон чангалагч нь эвдэрч хаазлахад мотор дотор дуу үүссэн мэт харжигнаж дуугардаг. Түүнээс биш олон ухуулаад байхгүй шүү. Үүний тулд мэдээж хугацаат техник үйлчилгээг цаг бүрд хийх хэрэгтэй. Жилдээ нэг удаа холимгийн хаалт цэвэрлэх, тосыг 5000 км тутамд солихгүй бол тос нагартаж өтгөрдөг сул талтай.
  • 1MZ-FE: Энэ хөдөлгүүрт амтай сайтай байдаггүй ч хүч гаргах чадалтай хөдөлгүүр. Шатахуун зарцуулалт ихтэй ч эвдрэл гэмтэл гарах нь олонтаа. Катушка шатсанаас хөдөлгүүр доголдоно түүнээс улбаалаад яндан дахь катализатор шатаж бөглөрөөд хааз муу авдаг, дүлгэнээд явж өгөхгүй болдог. Тос солихгүй их удсанаас дотроо нагартаад хоёр нударган голын VVT-I селеинойд гацна. Юу нь гэмтсэн нь мэдэгдэхгүй доголдоод явна. Кnock мэдрэгч буюу детенаци мэдрэгч гэмтсэнээс болж check engine гэрэл асаад давхар 4 араандаа орохоо байдаг.
  • 3MZ-FE: Сайжруулсан шинэ загварын хөдөлгүүр бөгөөд одоогоор төдийлөн олон тоогоор эвдэрсэн зүйл байхгүй. Одоогоор мэдэгдсэн зүйлс гэвэл помп, гадна ремен чангалагч, катушка, яндан мэдрэгч ажиллахаа болих шинж тэмдгүүд илэрч байна.
Харин доорх гэмтлүүд нь 2-р үеийн загваруудад тохиолддог моторын бус эвдрэлүүд юм.
  1. Хойд, урд амортизаторын дээд таваг амархан эвдэрдэг - Амортизатор солих бүрдээ дээд тавгийн резинийг хамтад нь солиулж байгаарай. Эдэлгээний явцад тавган доторх резин нь муудсанаас болж амортизатор эвдрээгүй хирнээ тавган дээрээ дуугараад байх тохиолдол байдаг.
  2. Радиатор их цоордог. Банк цоордог - 2 дах үеийн HARRIER-ийн радиаторын банк дээд доод биш баруун зүүн талдаа байрладаг хийцтэй болсон. Үйлдвэрлэгчийн алдаанаас болж энэ эд анги түгээмэл эвдэрдэг бөгөөд гоожсон эсэхийг тогтмол шалгаж байгаарай.
  3. Яндангийн датчик шатсанаас болж чэк асдаг - Яндангийн датчикыг 60000-80000 км тутамд солихыг үйлдвэрлэгчээс заасан байдаг. Солиогүй удсанаас болж яндангийн мэдрэгчийн халаагч нь эвдэрч улмаар хянах самбарт CHECK ENGINE гэрлийг асхад хүргэдэг.
  4. Компьютер гэмтсэнээс болж кропны араа шилжилт өөрчлөгддөг: 2AZ-FE мотортой энгийн кроптой HARRIER болон RAV4, Kluger гэх зэрэг ижил суурьтай машинуудын кроп эвдэрдэг. Шинж тэмдэг нь 2-3 араанд цохилттой орох, зогсохын өмнө цохилт өгөх, зогсож байгаад ухрах араанд хийхэд цохилт мэдрэгддэг.
  5. Учир нь ABS болон Check Engine аль нэг гэрлийг үл ойшоон удаан явснаас болж компьютерийн програм алдаа зааж араа шилжилтийг өөрчилдөг, үүнээс болж кропны диск нь эвдэрдэг байна. Энэ төрлийн гэмтлийг заавал компьютер оношилгоонд оруулж үзүүлэх шаардлагатай бөгөөд таамгаар засварлах нь эдийн засагт хохиролтой байдаг.
  6. Моторын дээд лап резин эвдэрдэг - Harrier-ийн ашиглалтын явцад мотор нь их савалдаг. Энэ нь духны лап резинд өндөр ачаалал болдог учраас их эвдэрдэг. Ингэснээр хурд авах, хүчтэй хаазлах, угзрах шинж тэмдэг илэрдэг.
  7. Катушка хурдан эвдэрдэг -  Чанар муутай бензин хэрэглэснээс болж хөдөлгүүрийн шатах хөндийд хангалттай тэсрэлт явагдахгүй, свечэ ачаалалтай ажилласнаас болж катушка дээрх ачаалал нэмэгдэж шатдаг. Шинж тэмдэг нь яндан пөг пөг - цохилттой үлээдэг, явах үед хааз авахгүй дүлэгнэх, чичрэх үзэгдэл мэдрэгддэг.
  8. Руль хатуурах эвдрэл - Хайбрид Харриэр замын хашлага хүчтэй мөргөх, нүх дайрах, урд дугуйнд хүчтэй цохилт авснаар хянах самбар дээр P/S (PowerSteering) улаан гэрэл асдаг. Энэ үед руль руль ажиллагаагүй болох буюу маш хатуу болдог сул талтай. Энэ үед рулын компьютер болон рулын хөндлөн аппарат эвдэрсэн байдаг тул мөн л компьютер оношлогоонд оруулах хэрэгтэй.