АЛДАРТ ФОРД АВТОМАШИНЫ РУЛИЙГ ЖОЛООНЫ БӨГЖӨӨР СОЛИХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙЖЭЭ

1965 онд хэсэг сонин машинууд Фордын Мичиган мужийн Дирборн дахь Фордын туршилтын зам дээр харагдах болжээ. Эдгээр машинуудын тав дахь дугуй болох рулын оронд хоёр жижиг дугуйг суурилуулсан байв. Энэ нь wrist-twist буюу бугуйгаараа эргүүлдэг жолоо байсан юм.

Өмнө нь пуужингийн инженер байсан залуу анх Форд Меркурид энэхүү wrist-twist жолоог суулгасан ба түүний олон жилийн турш оролдсон хэзээ ч эвдэрхээргүй жолоо нь энэ байв. Энгийн дугуй рультэй машины оронд зохион бүтээсэн wrist-twist жолоотой машин нь хоёр ширхэг эргэдэг жижиг цагирагтай бөгөөд жолооч бугуйгаараа хоёуланг нь эргүүлэн машинаа жолоодох юм.

Форд энэхүү жолооны зарим боломжит давуу талуудад нь ихээхэн найдлага тавьж байсан. Энэ нь энгийн жолоотой харьцуулахад жижиг буюу жолоочийн орон зайг бага зэргээр нэмэгдүүлж өгөхөөс гадна харагдах орчинг нэмэгдүүлж байв. Энэ нь мөн жолоочид гараа амраах боломжийг өгч байсан ба эмэгтэй хүн ч хэрэглэж болохоор хялбар байв.

Форд энэхүү зохион бүтээлтийнхээ талаарх рекламыг эмэгтэйчүүдэд хэрэглэхэд хялбар байдлаар харуулахаар өнгө аястай хийж танилцуулж байжээ:

Wrist-twist жолоотой машиныг өнөөдөр хаанаас ч олж харахгүй, учир нь мэдээж хэрэг энэ нь одоогийн энгийн рулийг орлож чадаагүй юм. Гэвч та бүхэнд үүгээр хэрхэн жолооддог байсан нь сонирхолтой санагдаж байна уу? Энэ жолоо хэдийгээр өвөрмөц байсан боловч тийм ч муу байгаагүй. “Popular Mechanics” сэтгүүлийн Алекс Маркович 1965 онд энэхүү жолоог туршиж үзсэн бөгөөд түүнд төрсөн сэтгэгдэл нь:

Жолоодлогын бөгж өвдөгний дээх нь байрлах бөгөөд тохойгоо гар амраагч дээр тавиад явж болохоор. Маш тухтай боловч нэг л сонин. Урд харагдах орчин маш ихээр нэмэгдсэн боловч энгийн рульний тулдаг байдал өгүүлэгдэж байв. Надад яг л анх сансрын хөлөг жолоодож буй мэт мэдрэгдэж байсан.

Машинаа хурдлуулах үед, дотроо сандарч эхлэв. Машинаа аажмаар хөдөлгөн гудамжинд гарлаа. Өөрийн мэдэлгүй амьсгаагаа түгжив. Бугуйгаа эргүүлэх бүрд машин огцом эргэж байлаа. Машин яг л зогьсуулж буй кэнгэрү шиг явж байв. Эргэлт дөхөж ирэх үед нэг гараараа дарж нөгөө талаа өргөж, машиныг бүхлээрээ нь эргүүлэхийг оролдов.

Машин огцом найгаж үргэлжлүүлэн чигээрээ явж эхлэв. Дараагийн эргэлт ирэхэд дотроо машиныг бүхэлд нь эрүүлэхгүйгээр алгуурхан эргэнэ гэсэн бодолтой хамаг анхаарлаа төвлөрүүлэн бага зэрэг л жолоог эргүүлэв. Гэтэл машин баруун тийш найгаж, амжиж тэгшлээгүй бол замын хашлага дээгүүр мордох шахсан юм.

Этгээд байдлыг нь эс тооцвол Марковичийн хувьд энэхүү шинэ жолоодлогын мэдрэмжтэй байдал нь маш их таалагдсан бөгөөд wrist-twist-ийн фен болсон гэхээр байв. Гэхдээ үүний этгээд байдлаас нь гадна бас нэг том дутагдал байсан байна.

Зарим тулгамдсан саадтай нөхцөлд тултал нь дарж эргэхдээ хааз өгөлгүй эргэх хэрэгтэй. Ингэхгүй бол жолоодоход хэцүү байв. Энэ нь энгийн жолооны рулийн үед ч бас адилхан боловч энэ нөхцөлд жолооны рулээр хялбархан удирдаж гарч болдог.

Хожим нь 1968 оны “Popular Mechanics”-т гарсан нэгэн нийтлэлд wrist-twist жолоо алга болох болоогүй байгаа ба ирээдүйн энэхүү технологийг бусад компаниуд үйлдвэрлэхийн эсрэг байна гэжээ. Гэвч өнөөдөр автомашины жолоо ойрын ирээдүйд өөрчлөгдөнө гэхээс илүү бүр мөсөн алга болохоор байгаа билээ.

Wrist-Twist бол шинэ ирээдүй! Гэхдээ магадгүй бидний үед биш байх.