Ц.МИНИЙХҮҮ: ФОРСУНКНЫ АЖИЛЛАГАА ДОГОЛДВОЛ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТ ИХЭСДЭГ №212

Форсунк нь шатахууныг цилиндрт жигд тоосруулан цацаж өгснөөр хөдөлгүүр жигд ажилладаг. Харин аль нэг форсунк бохирдож тоосруулах чадвар нь муудвал хөдөлгүүрийн жигд ажиллагаа алдагдаж шатахуун зарцуулалт ихэсдэг. Бохирдсон форсункыг хоёр аргаар цэвэрлэж болдог.

  1. Форсункыг задалж зориулалтын багажаар цэвэрлэх. Энэ нь үр дүн сайн боловч өртөг өндөртэй.
  2. Авто химийн бүтээгдэхүүн хэрэглэж форсункаа цэвэрлэх юм. Авто химийн бүтээгдэхүүн нь таны цаг зав болон мөнгийг хэмнэж чаддаг. Энэ нь нэг удаа хэрэглээд таны форсунк 100% цэвэрлэхгүй ч тогтмол 3000 км тутам хэрэглэснээр та форсункаа шинэ мэт байлгах боломжтой.