ХӨРГӨЛТИЙН ШИНГЭНИЙГ СОЛИХ ХЭРЭГТЭЙ ЮУ? №218

Coolant буюу хөргөх шингэн, Antifreeze буюу хөлддөггүй шингэн гэсэн нь нэг төрлийн бүтээгдэхүүний өөр өөр нэр юм. Хүйтэн цаг ууртай газарт антифрийз гэдэг ба дулаан цаг ууртай газар хөргөх шингэн гэж нэрлэдэг байна.

Хөргөлтийн шингэн нь хуучны стандартын ногоон өнгөтэйгөөс авахуулаад шинэ стандартын цэнхэр өнгөтэйг хүртэл янз бүрийн өнгө болон төрөл байдаг байна. Бүгд хөдөлгүүрийг зэврэлтээс болон хэт халахаас хамгаалах үүрэгтэй байдаг.

Хуучны ногоон хөргөлтийн шингэн ба сүүлийн үеийн шингэний гол ялгаа нь тэдгээрийн химийн бүтцэд байгаа юм. Шинэ үеийн улаан, цэнхэр, шар өнгийн хөргөлтийн шингэнүүд нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй бөгөөд ашиглалтын хугацаа уртассанд оршино.

Бүх л хөргөлтийн шингэнүүд нь амьтдад их хортой нөлөө үзүүлнэ гэдгийг санах хэрэгтэй.

Та өөр өөр хөргөлтийн шингэнүүдийг хооронд нь холих хэрэггүй, таны машин анх улаан шингэнтэй байсан бол улааныг нэмж хийх хэрэгтэй.

Улаан өнгийн хөргөлтийн шингэнийг үйлдвэрлэгч Dexcool компанийн зөвлөж байгаагаар цаг уурын ямар ч нөхцөлд удаан хугацаагаар хөргөлтийн шингэнийг солилгүйгээр явснаар радиатор болон хөдөлгүүрийн блокын сувгуудыг бохирдуулж бөглөх аюултай юм.

 Энэ явдал хэзээ тохиолдох вэ гэхээр хамгийн ихдээ ойролцоогоор 160 мянган километр явснаас болох ба тиймээс хамгийн ихдээ 70 мянган километр яваад хөргөлтийн шингэнийг сольж байх хэрэгтэй. 

Бүх төрлийн хөргөлтийн шингэнүүд тодорхой хугацаанд ашиглахаар зориулагдсан байдаг ба түүнээсээ хэтэрвэл химийн шинж чанар нь өөрчлөгдөн хүчиллэг шинжтэй болж ирдэг бөгөөд хөдөлгүүрийн дотор тал болон, усны помп, оруулах хоолойн хөндий, гавлын жийргийг идэж хөдөлгүүрт муугаар нөлөөлнө.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.