TESLA-ИЙН ШИНЭ ЗАГВАР МЭС ЗАСЛЫН ӨРӨӨНӨӨС Ч ЦЭВЭРХЭН ОРЧНЫГ САЛОНД БҮРДҮҮЛНЭ

TESLA компани өнгөрсөн сарын 30-нд 2012 оноос хойш хүлээлгээд байсан цахилгаан кроссовер загвараа танилцуулсан юм. Тус загварыг зах зээлд $132.000 ам.доллараар зарах бөгөөд 90 кВ/ц хос цахилгаан мотороор тоноглогдсон үнэхээр өндөр хүчин чадалтай загвар болжээ.

Шинэ загварын нэрийг Model X P90D гэх ба Ludicrous Горимын туслалцаатай 100 км/ц хурдыг ердөө 3.2 секундэд буюу суперкарын хэмжээнд хурд авч 250 км/ц хурдлах бололцоотой болжээ. Үүнээс гадна цахилгаан загварын нэг онцлох зүйл нь 2430 кг жинтэй байж ганц цэнэглэлтээр 400 км замыг туулна.

Техник үзүүлэлтийг гайхаж хоцорсон бол шинэ кузовын зүйлсийг нь одоо бичэе. Үүнд хойд талын хаалга дээш сөхөгдөж онгойдог болсон, урд салхины шил нь өргөн өнцгийн буюу маш цэлгэр болсон, хаалганы ажиллагааг автомат болгосон зэрэг зүйлсийг эхний ээлжинд танилцуулж гайхшрууллаа.

Маск Model X-ийн хажуу талын цохилтод тэсвэртэй байдлыг танилцуулга дээр үзүүллээ

Салоны шүүрийг шинэ түвшинд гаргаснаа танилцуулав

Энгийн шүүрнээс 800 дахин их шүүх чадвартай, салонд ямар ч бактерийг оруулахгүй шүүх чадвартай

Био зэвсэглэлээс хамгаалах агаар цэвэршүүлэлтийн системийг онцоллоо

Теслагийн агаар цэвэршүүлэх систем нь 3 давхар шүүлтүүрээр шүүж эмнэлгийн мэс заслын өрөөнөөс ч цэвэрхэн орчныг салонд бий болгоно

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.