ӨВЛИЙН БЭЛТГЭЛЭЭ БАЗААЖ АМЖСАН УУ?

1.    Дугуй - Өвлийн улиралд хамгийн чухал зүйлийн нэг бол дугуй юм.

Та өдөр бүр автомашиндаа суухаасаа өмнө заавал дугуйгаа шалгаж байгаарай. Сардаа нэг удаа зориулалтын даралт хэмжигчээр дугуйн хий тань хэвийн хэмжээнд байгаа эсэхийг шалгаж хэвшвэл элдэв гэнэтийн явдлаас урьдчилан сэргийлнэ.

  • Дугуйн хийн даралтыг хэмжихдээ дугуй хөрсөн үед хэмжвэл хамгийн тохиромжтой.

Та дугуйгаа ямар даралтаар хийлэх нь хамгийн тохиромжтойг мэдэх үү?

  • Өөрийн автомашины дугуйг хэдээр хийлэх ёстойг цээжлээд авахыг зөвлөж байна. Хэрэв та мэдэхгүй бол жолоочийн хаалганы ойролцоо байх наалтыг хараарай. Наалт дээр автомашины дугуйн стандарт хэмжээ болон тохиромжтой хийн даралтыг тэмдэглэсэн байгаа.

Дугуйн хийн даралт бага бол?

  • Жолоодлого хүндрэлтэй болдог.
  • Шатахуун зарцуулалт нэмэгдэнэ. Дугуйн хий сул байснаар газартай харьцах талбай ихсэн шатахуун зарцуулалт нэмэгдэнэ. Тохиромжтой хэмжээнээс 50кPA бага хийтэйгээр 50 км явахад 150гр шатахуун илүү зарцуулдаг буюу хэмнэлт 30 хувиар багасдаг байна.

Дугуйн хийн даралт их бол?

  • Тав тух алдагдана. Дугуй хэт их хийтэй бол донсолгоог шингээх чадвар нь мууддаг учир автомашин донсолгоо болгоныг мэдэрч тав тухгүй болдог.
  • Тоормослох зай уртасна. Хий ихэдвэл дугуй замтай харьцах талбай багасдаг бөгөөд ингэснээр тоормосны зам урт болдог. Дугуйн хийн даралт ба элэгдэл

2.    Гэрэл - Өвөл нар орой мандаж эрт харанхуй болдог учир гэрлийн хэрэглээ нэмэгддэг.

Тиймээс та хөдөлгөөнд орохоосоо өмнө доорх гэрлүүдийг шалгаж хэвшээрэй.

Их гэрлээ хэзээ асаах вэ?

  • Их гэрлийг аль болох эрт буюу нар жаргахаас 1 цагийн өмнө асааж хэвшвэл сайн.
  • Өвөл цас, утаа, манан зэргээс шалтгаалж өдрийн цагуудад ч гэсэн гэрэл асаах шаардлага гардаг. Өдрийн цагт та их гэрлийн AUTO гэсэн байрлал дээр шилжүүлэгчээ байршуулж байгаарай.
  • Энэ тохиолдолд автомашин тань харанхуйг мэдэрсэн үедээ автоматаар их гэрлийг асаах учир та гэрлээ асаахаа мартана гэж санаа зовох хэрэггүй. Авто автомашины их гэрэл нь аюулгүйн хэрэгсэл гэдгийг бүү мартаарай. Та автомашины гэрлээ асааснаар үзэгдэх орчноо баталгаажуулахаас гадна бусдад таны автомашин байгааг мэдүүлэх юм шүү.

3.    Шил арчигч - Бусдад харагдах, бусдыг харах гэдэг бол замын хөдөлгөөнд хамгийн чухал зүйлийн нэг.

Шил арчигч таны үзэгдэх орчинг сайжруулах хамгийн чухал хэрэгсэл. Хөдлөхөөсөө өмнө шил арчигчийнхаа ажиллагааг шалгаж хэвшээрэй. Хэрэв таны шил арчигч дараах хэлбэрээр арчиж байгаа бол та даруй солих хэрэгтэй. Ийм байдлаар үзэгдэх орчноо хязгаарлахгүйн тулд та жилд 1 удаа шил арчигчаа сольж хэвшээрэй. Мөн өвлийн нөхцөлд тохирсон шил арчигчийн шингэнийг хэрэглэнэ. Шингэн хөлдсөнөөр системийг бөглөх, шингэний савыг хагалах эрсдэлтэй.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.