ГАЙХАЛТАЙ ЖОЛООДЛОГО + ҮЗЭМЖ = RAV4 (ЕРӨНХИЙ ИНЖЕНЕРИЙН ЯРИЛЦЛАГА)

Шинэ RAV4-н загвар дизайн болон шинэчлэлийн талаар мэдэхийг хүсэж байна уу? Тэгвэл энэхүү хүлгийн цаадах хамгийн чухал эрхэмтэй хийсэн ярилцлагыг хүлээн авна уу.
Хироши Хирошима, Тоёота компанийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн төслийн менежер. 1961 онд Осака хотод мэндэлсэн. Одоо Токио хотод амьдардаг бөгөөд 1986 онд Hiace машины тоормосны инженерээр анхны ажлын гараагаа Тоёота-д эхэлж байж ээ. Ажиллах явцдаа 6 болон 7 дахь үеийн Celica мөн MR2-ийн төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай бөгөөд одоог хүртэл өдөр тутмын хэрэгцээндээ MR2-г унадаг байна.

- Шинэ RAV4-н хөгжүүлэлтийн ажил хэзээнээс эхэлсэн бэ?
Бид энэхүү машиныхаа хөгжүүлэлтийг 2008 онд анх эхлүүлж, 2009 оноос кузовын хэсэг дээр ажиллаж төслөө эхэлсэн.
- RAV4 бол Тоёотагийн хувьд маш чухал автомашин. Энэхүү машинд таны хамгийн ихээр хийхийг хүссэн зүйл нь юу байв?
Хамгийн чухал зүйл нь би RAV4-ийн өөрийн уламжлал болсон ДНК буюу генийг нь хадгалж үлдээхийг хүссэн. Бид дэлхий даяар энэхүү машиныг хэрэглэдэг нийт 200 гаран жолооч нарын дунд судалгаа явуулж үзэхэд тэдний хэлснээр бүхий л нөхцөлд жолооч болон зорчигчийг хамгаалдаг, мөн туулах чадвар сайтай байх ёстой гэж хариулсан.
Гэхдээ үүнээс гадна бид гадна загвар болон салоны чанарыг нь сайжруулахыг хүссэн. Мөн мэдээж хэрэг RAV4-ийн салшгүй нэг хэсэг тав тухтай жолоодлогыг нь сайжруулахыг хүссэн.
- RAV4-ийн жолоодлого ЯГ БОЛЛОО гэтэл хэр их хугацааг зарцуулсан бол?
Бид маш олон туршилтын хувилбаруудыг хөгжүүлэлтийн явцад хийсэн. Европ руу гурван ч удаа, бидний хэлдгээр жолоодлогын сайжруулалт болон найдвартай байдлыг шалгахаар явсан явсан.
- Та бүхний хийсэн зүйлст Европын хэрэглэгчдийн хандлага хэр чухал байсан бэ?
Хөгжүүлэлтийн хувьд Японд бүрэн дууссан болов ч Европ дах Тоёота бас чухал оролцоотой ажилласан. Борлуулалтын өмнөх загварыг хэрэглэгчдэд таалагддаг болтол Европ руу хэд хэдэн удаа аваачсан.
- Өмнөх загвараасаа ялгагдах хамгийн том хөгжүүлэлт нь юу вэ?
Гадна болон дотор талыг нь харах юм бол дизайны хувьд ялгааг нь шууд харж болно. Гэхдээ бид хүчин чадлын үзүүлэлтийг сайжруулсан. Жолоодлого болон явалт илүү сайжирсан, тэнцвэртэй байдал илүү сайн болсон мөн хөдөлгүүрийн хүчин чадал нэмэгдсэн. Тиймээс бид бүх хэрэглэгч нарт таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Мөн засмал зам дээрх жолоодлогын тав тухыг сайжруулах тал дээр төвлөрч ажилласан. Яг үнэндээ RAV4 анхнаасаа өөрийн ангилалдаа анхдагч нь байсан учир нь 4х4 системтэй, үүнийг дагаад халтираа гулгаатай зам дээр илүүрхэж байсан нь бидний давуу тал байсан юм. Харин энэ удаад засмал буюу энгийн үеийн жолоодлогыг илүү сайжруулж, маш олон жижиг өөрчлөлтүүдийг хийж өгсөн.
- Жолоодоход таатай болгох үүднээс хийсэн үндсэн техникийн шийдэл нь юу байв?
Яг үнэнийг хэлэхэд үндсэн явах эд анги нь өмнөх загварыг нь хадгалж үлдээсэн. Гэхдээ деталь хэсгүүдийг бүгдийг нь сольсон. Пүршний уян хатан, амортизаторын хүчин чадал, тэнцүүлэгч гэх мэт.
Улмаар олон жижиг эд ангиуд, бүрдлийг сольсноор машиныг жолоо маш сайн болж өгсөн. Дагаад машины явдал болон удирдлага ч мөн адил сайжирсан.Энэ бүхнээс гадна бид Спорт горимтой болгосон нь ямар ч нөхцөлд тав тухтай жолоодох боломжийг олгож байгаа юм.
- Таны хувьд энэхүү машины хамгийн дуртай хэсэг нь аль вэ?
Хоёр зүйл байна – Жолоодлого болон үзэмж нь.

- Шинэ RAV4 машин Тоёотагийн ирээдүйн талаар юуг өгүүлэх вэ?
Акио Тоёода бүх үйлчлүүлэгчиддээ инээмсэглэл өгөхийг хүсдэг. Бид энэхүү машиныг хүн болгон харахыг хүсэж мөн хүн бүр жолоодохыг хүсэх болно гэдэгт итгэлтэй байна. Тоёота яг л үүнд төвлөрч ажилладаг.
- Тоёотагийн ирээдүйгээс та юуг тэсэн ядан хүлээж байна вэ?
Би богино хугацааны талаар л ярьж чадна, гэхдээ бид (зөвхөн Тоёота гэлтгүй бусад автомашин үйлдвэрлэгч нар ч мөн адил) шатахуун зарцуулалтад анхаарах ёстой учир нь зардал, нөөц болон байгаль орчин талаасаа үүнд анхаарах ёстой. Гэвч бид машины динамик үзүүлэлтийг нь бууруулж болохгүй.
Устөрөгчийн шатахуун зэрэг шинэ технологиуд гарч ирж байгаа боловч бид сайжруулалт шинэчлэл дээр байнга анхаарч ажиллах ёстой байна.
- Тоёота-ийн ямар загварт дуртай вэ?
Би RAV4-д дуртай гэхдээ би хамгийн сүүлийн Celicа болон MR2-ийн хөгжүүлэлт дээр мөн ажиллаж байсан болохоор илүү спорт машинуудад дуртай.
Celica-г би охиноо гэж боддог. Энэ машин дээр 4 жил ажилласан. Урдаа хөдөлгүүртэй, гэхдээ жижигхэн байх шаардлагатай байсан. Тиймээс 3 жилийг хөдөлгүүрийг аль болох бага зайд багтаах ажилд зарцуулсан. Энэ бол тэр их хөдөлмөрийн маань үр дүн. Агуу бүтээл.

- Та хэрхэн тоормосны инженерээс спорт машины инженер болж чадсан бэ?
Би ралли уралдаанд дуртай тийм ч учраас шилжихийг хүссэн. Энэ нь илүү сонирхолтой байсан.
- Тэгвэл та GT86-ийн талаар юу гэж бодож байна?
Надад яг анхны AE86 мөн MR2, Celicа-ийн цуглуулга байдаг. Би GT86-д дуртай гэхдээ өөрийн хөгжүүлсэн загвартаа хамгийн их хайртай.
Би өөрийн MR2-оо өдөр бүр унадаг, мөн дээврээ ихэнхдээ онгойлгож явдаг шүү. GT86 бол 1200 килограммаас ч илүү жинтэй харин MR2 1 тонн хүрэхгүй – Би ер нь машиныг аль болох авсаархан байхад нь дуртай.
Ноён Тада илүү их хүчтэй болгохыг хүсэж байсныг би мэднэ, гэхдээ би илүү энгийнээрээ хүчтэй байхад нь дуртай. MR2 бол яг л GT86 шиг, учир нь жолоодлого сайтай, хөгжилдөх хангалттай хүчтэй, гэхдээ хэт их биш.

Эх сурвалж: www.cardoctor.mn

 
 

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.